Монголын 100 гаруй хүүхдийг 20 жил асран хүмүүжүүлсэн Бадамлянхуа төв

2014/02/18
Share |
Хүмүүс:
Монголын 100 гаруй хүүхдийг 20 жил асран хүмүүжүүлсэн Бадамлянхуа төв

Австралийн иргэн Габриелла Мэри Довлин хэмээх сайхан сэтгэлт бүсгүй сүүлийн 20 гаруй жил манай улсад амьдарч байгаа ажээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эцэг эхдээ гологдсон хүүхдүүдэд ээж нь болохын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, боловсролгүй бүсгүйчүүдийг ажилд авч англи хэл заадаг байна.

 

Йогийн багш Диди Ананда Калика Бадамлянхуа төвийг байгуулах болсон нь учиртай. Тэртээ 1993 онд Монголд анх ирэхдээ ноорхой хувцастай, халтар царайтай, өлөн зэлмүүн багачууд хотын  гудамжаар хараа хяналтгүй хэсүүчлэхийг хараад сэдхэл нь ихэд эмтэрсэн гэдэг. Тиймээс давын өмнө тэдгээр хүүхдүүдийг хоол, орон байраар хангадаг болж. Улмаар тэдний амьдралд бодитоор нөлөөхийн тулд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн чухлыг ойлгожээ. Ийнхүү 1995 онд хотын захын амжиргааны түвшин доогуур гэр хорооллын нэг болох Яармагт хуучин байшин худалдан авсан гэдэг.

 

Асран хамгаалагчгүй хүүхдүүдийг бөөнөөр нь дотуур байрны маягаар өсгөж хүүхэд нэг бүрт тавих анхаарал сул байдаг хуучин үеийн туршлагаас зайлсхийсэн шинэ маягийн халамжийн анхны төвүүдийн нэг нь Бадамлянхуа төв болжээ. 

 

Энэ талаар дуулаад, анх Габриелла Мэри  Довлин хэн нэгний, шашны байгууллагын  захиалга биз хэмээн хардах сэтгэл төрж байсан юм. Гэвч энэ нь хоосон хардлага болж таарсан юм. Өөрөөр хэлбэл Габриелла Мэри  Довлинийн ажилуулдаг “Бадамлянхуа” хүүхэд асрах төв хаанаас санхүүждэг, үйл ажиллагааны тайланг бидэнд үзүүлсэн. Тэрбээр олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас санхүүждэг бөгөөд  хүүхэд асрах  төвийг  олон улсын жишигт нийцүүлэхийн төлөө,  Монголын нэг ч гэсэн хүүхэд боловсролтой  байхад  анхаардаг юм билээ.  

 

 

Сайхан сэтгэлт бүсгүйг манайхан Диди гэж дууддаг юм билээ. Өдгөө  “Бадамлянхуа” төв 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй гэнэ. Учир нь улсаас тэднийг хувийн асрамжийн газар гэдэг үндэслэлээр санхүүжилт олгодоггүй ажээ. Тиймээс Диди санхүүжилтээ  гадаадын тусламжийн байгууллагууд руу захидал бичиж, нөхцөл байдлаа танилцуулан тусламж авдаг байна.

 

Хатагтай Диди асрамжийн төвдөө багш ажилчид болоод 4-18 насны хүүхэд бүрийг Англи, Франц, Герман хэлтэй болгосон. Мөн насанд хүрсэн хүүхэд бүрийн боловсролд анхаарал хандуулан, их, дээд сургуулийн төлбөрийг өөрөөсөө гаргаж дээд боловсрол эзэмшүүлдэг ажээ. Халамжиндаа байгаа хүүхэд бүрийг өөрийн унаагаар сургуульд нь зөөдөг байна. Ингэхдээ  авъяаслаг хүүхдүүдээ секц, дугуйланд хамруулж хүүхэд нэг бүртэй хамтран ажилладаг ажээ. Мөн хүүхэд бүрийг ижилхэн эрхлүүлнэ. Хувцас авахад нь өөрөөр нь сонгуулна, тэдний үзэл бодол, саналыг сонсож найз шиг харьцдаг юм билээ.

Долоо хоногт 4 сая төгрөгөөр хүнс, хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ “Барс” захаас худалдан авдаг ажээ. Захынхан түүнийг таньдаг, байнга бараа авдаг болохоор  хааяа  бараагаа хямдруулахын зэрэгцээ  бонус болгож гурил будаа нэмж өгөхийн зэрэгцээ асрамжийн төвд нь  хүргэж өгдөг байна.

 

Заримдаа хартай хэдэн Монголчууд ямар нэгэн шашны урсгал хэмээн түүнийг ад үзэн байнга шалгадаг гэнэ. Тэр бүрт учир байдлаа тайлбарладаг бөгөөд хүүхдүүд нь  Диди болон бусад багш, ажилчид зодоггүй бусад асрамжийн төвөөс хувь илүү гэдгийг учирлаж "агаар"-ыг зөөлөлдөг гэнэ лээ. Анх түүнийг ойр орчмын  хүмүүс нь харддаг байсан ч мэддэг болсноосоо хойш тусалдаг болсон байна. Тус асрамжийн  төвд  жилд ганц хоёр удаа  л Монголчууд  очиж,  ном, хэрэглээний бараа, хүнс зэргээр тусалдаг байна.

 

Бидний хийж чадаагүйг хийж, Монголын ирээдүй болсон бяцхан үрсийг асран хамгаалан дээд боловсрол эзэмшүүлж яваа энэ баатарлаг эмэгтэйд талархаж байна.

 

Та бүхэн тусламжийн гараа сунгахыг хүсвэл доорх утсаар холбогдоно уу

Холбоо барих утас: 9199-8885


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.