МУ-ын гавъяат тамирчин уулын спортын мастер Ч.Болдбаатарын цогцос олджээ

2014/02/21
Share |
Хүмүүс:
МУ-ын гавъяат тамирчин уулын спортын мастер Ч.Болдбаатарын цогцос олджээ

МУ-ын гавъяат тамирчин уулын спортын мастер Ч.Болдбаатар, Алтай Таван Богд уулнаа авираад буцах замдаа осолдсон тухай мэдээлэлийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Харин харамсалтай нь 53 настай тамирчины маань цогцосыг өчигдөр олсон байна. Баян-Өлгий аймгийн цагдаа, онцгой байдлын хэлтсийнхэн болон ар гэрийхэн нь, улсын шилдэг уулчид түүнийг хайх ажиллагаанд оролцсон юм. Талийгаач Ч.Болдбаатарын хувьд алга болоод 7 хоносон ажээ. Ар гэрийхэнд нь гүн эмгэнэл илэрхийлэе

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.