Хүмүүс: Д Болд | |
Дуучин Болд төрийн ордонд тоглолтоо хийж зангарагтай дуучин болохоо харуулсан. Тэрээр тоглолтынхоо турш төрийн ордонг өөрөө чимсэн бол, харин түүний чимэг эхнэр нь байлаа. Болд хар багаасаа л Жанчивдорж гавьяатын охинтой дэр нийлж, 2 хүү, 1 охины хоёрын эцэг эх болон амьдарч байгаа. Гэвч нэг хэсэг дуучин Д. Болдыг “С1” телевизийн хөтлөгч Зулаа хэмээх бүсгүйтэй амраглан, гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа гэх яриа дэгдсэн.
Тэр ч бүү хэл дуучин Болд, Зулаа хоёрын харьцаа нэлээд дээр үеэс эхэлсэн бөгөөд Зулаагийн гэрт нэг хэсэг дуучин Болд амьдардаг байсан гэж ярих хүн ч байв. Хөтлөгч Зулаа буюу Мөнхзул бол “С1” телевизийн “Showbizone” нэвтрүүлгийг хөтлөж байсан , энгэр задгай хувцаслалтаараа олны анхаарлыг татах гэж хичээж буй нэгэн.Зулаа ч мөн өдгөө гэр бүлтэй болсон билээ. Гэвч тэдний амрагийн харьцаатай гэх эл яриа үндэслэлгүй болохыг монгол поп дуучин Болд өдгөө сайхан амьдралиараа нотолж байгаа юм.