Хятад ”Мизопростол”-оос болж монгол бүсгүйчүүд хүүхэд төрүүлэх тавилангаасаа хагацаж байна

2014/02/21
Share |
Хүмүүс:
Хятад ”Мизопростол”-оос болж монгол бүсгүйчүүд хүүхэд төрүүлэх тавилангаасаа хагацаж байна

Хууль бус үр хөндөлт олширсон тухай манай сайт хөндөж байсан. Харин энэ удаад үр зулбуулах эмийн талаар бичиж байна.

Эруүл мэндийн тухай хуульд «Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсний дүнд ургийн хөгжлийг зогсооно» гэж заасан байдаг. Харин өнөөдөр хариуцлагагүй эхийн хүсээгүй жирэмслэлтийн уршгаар олон ураг хэвлийдээ хүн болох эрхээ хасуулж байна.

Нийслэлд эмэгтэйчүүдийн 120-иод эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 13 нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй гэнэ. Гэтэл өнөөдөр «Эмэгтэйчүүдийн эмнэлэг» гэсэн хаягтай газар болгон нууцаар үр хөндөлт хийж, зулбуулах эм худалдаалж байгаа нь нууц биш.

Нөхөн үржихүйн эрүүл мэндэд шаардлагатай жирэмслэлтээс сэргийлэх багаж хэрэгслийг ДЭМБ, НҮБ-ын тусламжаар манай улсад нийлүүлдэг аж. 2009 оноос эхлэн улсын төсөвт 50 сая, дараа нь 80 сая, 2011 онд 150, 2012 онд 250 сая төгрөгийг үр хөндөлтийн эсрэг зарцуулсан. Үр дүн нь харин байхгүй.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 40 гаруй мянган эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик тоо баримт гарсан байна. Хүн ам багатай манай улсад дэндүү их тоо. Үр хөндөлтийн хор уршгийг тайлбарлах ч илүүц биз. Дахин хүүхэд тээх боломжгүй болох, эмэгтэйчүүдийн өвчин үүсэх гээд л ар араасаа асуудал хөвөрнө.

Олон улсын байгууллага болон төрөөс хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа ч «Миний хүсээгүй хүүхэд» хэмээн үр хөндүүлсээр л байна. Цаашид ч ийм үзэгдэл үргэлжилнэ. Эрүүл ахуйн стандартын баталгаагүй үр зулбуулах эм гадуур их хэмжээгээр худалдаалагдаж байгаагаас охид, бүсгүйчүүд хуурамч эмэнд хордож эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болжээ.

Нөгөөтэйгүүр хил гаалиар хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй дээрх төрлийн эмийг хулгайгаар оруулж ирдэг иргэд нэмэгдсэн байна. Чанарын шаардлага хангахгүй хуурамч эмийг ихэвчлэн «Нарантуул» зах болон бусад томоохон захуудад хямд үнээр борлуулдаг сүлжээ бий болсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлж байсан. Гэвч одоо ч энэ төрлийн бизнес зогсохгүй, харин ч гар дээрээс борлуулагч иргэдийн арга улам нарийсч байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байлаа.

Хуурамч эмийн хор уршгийн талаар эмч мэргэжилтнүүдээс тодруулахад «Сүүлийн үед амьдралын боломж тааруу охид, бүсгүйчүуд хуурамч эм ууснаас үүдэн хордох, амь насаа алдах тохиолдол олон гарч байна. Өнгөрсөн онд гэхэд ийм тохиолдол 10 гаруй бүртгэгдсэн. Ихэнх нь «Мизопростол», «Мифепристон» гэх нэртэй эм ууж хордсон байна. Дээрх эмүүдийг урд хөршид үйлдвэрлэсэн. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
xaxaxa hohino shdee zambaraagui showdaad sexdeed bhaar tegdiin surgamj bolj iluu ihiig oruulj ireesei neg musun hashrag
IP:210.101.196.159  2014-02-21 12:49:30
k хэн хамаагүй хүнтэй завхайрхаал больчих л доо тэгээл болоошдээ
IP:112.72.13.229  2014-02-21 23:44:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.