Бүсгүйчүүдийн нууц эрхтэнийг нийтэд дэлгэсэн залуу

2014/02/21
Share |
Хүмүүс:
Бүсгүйчүүдийн нууц эрхтэнийг нийтэд дэлгэсэн залуу

 Эмэгтэй хүний нууцлаг нандин эрхтэнийг /нийт 400 хүний/ 40, 40-өөр нь багцлан 10 хавтанд  байрлуулсан  “Агуу их хана хэрэм” нэртэй бүтээлийг уншигч танаа хүргэж байна.  Үзмэр нийт есөн метр орчим үргэлжлэдэг. Английн уран барималч Жэми Мак Картнигийн таван жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн тус бүтээлд 18-76 насны ээж охин, эгч дүү, ихрүүд зэрэг маш олон эмэгтэйчүүд сайн дураараа хамрагдаж бэлэг эрхтэнийхээ хэвийг өгч урлагийн бүтээлд мөнхөлжээ.

Тэрээр хүмүүсийн гадаад төрхнөөс эхлээд зан байдал, амьдралын орчин, үзэл бодол гээд юм бүхэн нь харилцан адилгүй байдагчлан эмэгтэй хүний үтрээ, гадна бэлэг эрхтний, уруулын хэлбэр янз бүр байдаг. Ихэнх эмэгтэйчүүд бэлгийн уруулынхаа том жижиг зэргээс болж битүүхэн эмзэглэх тохиолдол олонтаа байдаг учраас хүн бүрийнх өөр, хүн бүрт ганц хувь заяасан дахин давтагдашгүй тэрхүү гайхалтай бүтээлийг бусдынхтай адилтгаж өөрийгөө голох хэрэггүй гэдгийг үзүүлэхийг зорьсон гэнэ.  Тэрбээр энэхүү бүтээлээрээ дэлхийд танигдаад байна. Үзэсгэлэнд гаргасан бүтээлээрэй ном хүртэл гаргасан байна.

 

Жэми далайн ургамлаас гаргаж авсан шүдний эмнэлэгт ихээр хэрэглэгддэг “alginate” хэмээх бодисоор эмэгтэйн гадна бэлэг эрхтний хэвийг авдаг бөгөөд энэ нь арьс, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд таван минутад л  хатдаг гэнэ. Сайн дураараа очиж хэвээ өгөх хүсэлтэй эмэгтэйчүүдийн байнга асуудаг асуултуудын нэгд умдагныхаа үсийг хуссан байх ёстой юу гэсэн асуулт байсан ба тэрээр энэ асуултад хусах эсэх нь тухайн хүний шийдэх хэрэг юм. Хуссан байвал хэлбэр нь арай тод, цэвэрхэн гарна. Үр дүн нь ерөнхийдөө хусаагүйгээс арай илүү гэж хариулдаг гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

энд дарж илүү ихийг

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.