Сексийн “хачирхалтай” уламжлалууд

2014/02/22
Share |
Хүмүүс:
Сексийн “хачирхалтай” уламжлалууд

Эрт цагаас уламжлан ирсэн орон орны “хачирхалтай” секс зан үйлийн тухай сонирхолтой мэдээллийг уншигч танаа хүргэж байна.

Самбиа омог / Шинэ Гвиней 

Шинэ Гвинейн Папуад нутагладаг эртний нэгэн этгээд омгийг Самбиачууд гэж нэрлэх агаад энэ нутагт эр хүнийг 7 настайгаас нь гэр бүл болон омгийн эмэгтэйчүүдээс 10 жил тусгаарладаг уламжлал байдаг гэнэ. Энэ нь тэднийг жинхэнэ эр хүн болгон төлөвшүүлэх өвөрмөц нэгэн заншил бөгөөд энэ хугацаанд насаар ахмад эрсийнхээ үрийн шингэнийг ууж “хүн” болох учиртай ажээ. Самбиачуудын хувьд үрийн шингэн нь эр хүний хүч чадал, бяр тэнхээний гол ундарга болдог юм байна.

Содочууд / Гайти 

Жил бүрийн 7 сард Гайтигийн “Saut d’Eau” хүрхрээнд Содо бүсгүйчүүдийн үйлддэг нэгэн уламжлалт арга хэмжээ болдог гэнэ. Энэ нь нэн эрсдэлтэй үйл явдалд тооцогддог бөгөөд Хайрын бурхныг тахих мөргөлч аялал өрнөдөг байна. Тахилга мөргөлийн үеэр Содо эмэгтэйчүүд ирээдүйн хайр дурлал, үр хүүхэд, сексийн амьдралаа даатган залбирал үйлддэг бөгөөд “Хайрын бурхан”-даа өргөл болгож нядалсан адгуус амьтадтайгаа холилдон цуст хүрхрээнд нүцгэлэн суудаг байна.

Вүдабэ омог / Нигер 

Нигер үндэстэн ястны цөөнх болсон Вүдабэчүүдийн секс амьдрал нь харьцангуй нээлттэй бөгөөд ганц бие охид эмэгтэйчүүд хэзээ хүссэн цагтаа өөртэй нь хурьцахыг хүссэн ямар ч эртэй “секс”-ийн харилцаанд ордог байна. Непалчуудын нэгэн адил “полигами” буюу олон нөхөртэй байх уламжлал байх ба Вүдабэ эмэгтэй амьдралдаа хоёр удаа гэрлэдэг гэнэ. Эхнийх нь тэднийг нас багад эцэг эхийнх нь товлосон ёсоор хуримлах ёсон бол удаах нь нас бие гүйцсэн хойно хайр сэтгэлээрээ гэрлэх явдал юм байна. (Насан багад гэрлүүлсэн ч нас бие гүйцсэн хойно хэрэв эмэгтэй нь хүсвэл нөхрөө хаяж, өөр эрийг сонгож болдог гэнэ.) 

Үүнээс улбаалан жил бүр “Gerewol Festival”-ыг зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр эрчүүд шинэ эхнэр авах буюу өөр нэгний багад нь сүй тавьсан гэргийг “хулгайлах” гэдгээрээ алдартай хачин чамин үйл явдал өрнөдөг гэнэ. Хамаг гоёлоо өмсөж, эр биеэ гайхуулсан эрчүүд нэгнээсээ ялгарч охид эмсийнхээ харааг булаахаар ширүүн өрсөлдсөний дүнд ирээдүйн гэргийтэйгээ учирч азгүй нэгний насан багын гэргийг “хулгайлдаг” гэнэ.

Мардужара аборигенчууд / Австрали 

Австралийн элсэн цөл бүхий байгалийн онгон зэлүүд газар амьдардаг нутгийн уугуул иргэд болох Мардужарачуудтай холбоотой удаах сонин нь бэлэг эрхтнийх нь хөвчийг нь таслаад үл барам бүр эрхтнийг нь тайрснаар жинхэнэ эр хүн боллоо гэж үздэг балар эртний бүдүүлэг заншил байна. Юун түрүүнд тэдний хөвчийг тасалж, тасалсан арьсыг нь идүүлдэг бөгөөд эдгэснийх нь дараа нь бэлэг эрхтнийх нь уртааш хуухнаг хүртэл тайрдаг гэнэ. Цусыг нь цэвэршүүлэхийн тулд ил гал дээр дусаадаг байх юм. Ингээд эцэст нь эрхтнээсээ хагацсан нутгийн жинхэнэ эр нь шээсний сүвээр бус бэлэг эрхтэн байсан биеийн хэсгийн доохнуур шээдэг болдог байх жишээтэй жигшүүрт уламжлал байдаг нь хачирхалтай.

Тробриандерчууд / Шинэ Гвиней 

Тэд бол Шинэ Гвинейн зүүн зүгт орших Киривина буюу Тробрианд арлын иргэд бөгөөд энэ нутгийн заншил ёсоор охид нь 6 - 8, хөвгүүд нь 10 - 12 настайгаасаа “секс” хийж эхэлдэг ажээ. Хүн бүр хэзээ хаана ч хурьцал үйлдэж болох ч гэрлэхээс өмнө хамт хооллох нь нийтээр хориглодог цөөнгүй уламжлалын нэг гэнэ. Тиймээс гэрлэсэн хойноо л хамт хооллохоор гарах ёстой ажээ.

Непалчууд / Хималайн уулс 

Цаст Хималайн уулсаар нутагладаг Непалчуудын эртнээс уламжлан ирсэн заншил ёсоор ах дүү нарын дунд эхнэрээ “хуваалцах” явдал удаах хачирхалтай уламжлалаар нэрлэгдэж байна. Тухайн айлд бэр болж очсон эхнэр хүн нөхөр болох ахан дүүсээ сайтар ойлгож хүндэтгэх ёс бий бөгөөд ах дүү эр нөхрүүдийнхээ секс хүслийг хуваарьтайгаар хангах үүрэг хүлээх жишээтэй. Тэдний хувьд “ухаалаг” эхнэр гэдэг нэг шөнө бүх нөхрөө “хангах” чадвартай хүнийг хэлдэг бөгөөд хэдэн нөхөртэйгөөс шалтгаалан төрөх хугацаа харилцан адилгүй байх ажээ.

Орчин цагийн Иран 

Лалын шашинтай орнуудад эр эмийн ёсон буюу сексийн харилцаа тэргүүтэй маш олон үйлдлийг нийтээр хатуу хориглодгийг бид бүхэн мэднэ. Тухайлбал, Мусульман шашинтай хосууд сексийн харилцаанд зөвхөн эрэгтэй нь дээрээ гэгддэг уламжлалт байрлалаар л хурьцах ёстой байдаг гэнэ. Хэрэв нөхөр нь эхнэрээсээ өөр байрлалаар хурьцах тухай асуувал энэ нь илэрхий бүдүүлэг бөгөөд ам мурийх гол шалтгаан болдог гэнэ. 

Гэтэл Иран зэрэг зарим Мусульман оронд түр гэрлэх гэрээ байгуулж хурьцал үйлддэг нууц уламжлал байдаг гэх мэдээлэл тархжээ. Энэ нь залуу хосууд хэр удаан гэрлэсэн статустай байх эсэхийг нь тодорхойлсон гэрээнд гарын үсэг зурж, цомхон хэмжээний ёслол үйлдээл улмаар Лалын шашины журмаас гадуур хуурамч гэрлэлтийн дор сексийн олон байрлалаар жаргалын дээдийг амталдаг гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.