Шүүх эмнэлэгийн эцсийн дүгнэлт сая гарч, талийгаачийг архины гүн хордлоготой хэмээжээ / үнэн гэж үү?/

2014/02/24
Share |
Хүмүүс:
Шүүх эмнэлэгийн эцсийн дүгнэлт сая гарч, талийгаачийг архины гүн хордлоготой хэмээжээ / үнэн гэж үү?/

Энэ нийгэм үнэхээр сэтгэл сэртхийлгэм хэргүүдээр дүүрчээ. Кинон дээр гардаг шиг тэр аймшигт хүчирхийлэл, аллага манайд сүүлийн үед үнэхээр ихэссэн байна. Хамгийн сүүлд нийгмийг бүхэлд нь цочирдуулсан хэрэг бол хардалт гэгч өвчины улмаас хайртай бүсгүйгээ өөрийн гараар алсан Алтанхүү гэх залуугийн талаарх мэдээлэл юм. Гэвч энэхүү хэрэг одоо болтол эцсийн байдлаар шийдэгдээгүй. Уг дүгнэлтээс харахад  талийгаач их хэмжээний дотуур цус алдаагүй, элэг нь няцарч бяцарсан зүйл байхгүй аж. Нэг ёсондоо өмнөх шинжээч нарын дүгнэлтийг бататгасан хариу гарчээ. Харин нэг зүйл нэмэгдсэн нь талийгаачийг архины гүн хордлоготой гэсэн дүгнэлт гарсан байв. Ийнхүү шүүх эмнэлэг хоёрдахь удаагаа талийгаач бүсгүйг гадны нөлөөгүй нас барсан хэмээлээ. Харин энэ хугацаанд Алтанхүү батлан даалтанд гарах хүсэлтээ тавьсаар байгаа юм. Одоо бид үнэн зөв шүүх тогтолцоо, эрүүл нийгэм, зөв шийдвэрийг л хүлээх хэрэгтэй болоод байна. Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч Ичинноров маргааш хэвлэлийн хурал зарласан бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотой чухал баримтуудыг дэлгэхээ хэлсэн юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.