Өрөө төлөхөөс зайлсхийж,нэр хүйсээ солиулжээ

2014/02/24
Share |
Хүмүүс:
Өрөө төлөхөөс зайлсхийж,нэр хүйсээ солиулжээ

ОХУ-ын Астраханы хуулийн байгууллага 130 мянган рублийн өрөө төлөхөөс зайлсхийж хүйс, нэрээ сольсон 38 настай эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ. Үүнээс гадна тэр эмэгтэй 70 мянган рублийн өрний төлөө төрийн байгууллагын ажилтан эмэгтэйд халдсан зэрэг долоон ч хэргийн төлөө буруутан болж байгаа юм байна. “Энэ эмэгтэй өрөө төлөөгүйгээс гадна, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өөрийн хаяг бүхий орон байрандаа байгаагүй учраас эрэн сурвалжилж байна. Сүүлийн мэдээгээр тэрээр хүйс, нэрээ сольж Андриан гэдэг нэртэй болсон байна” хэмээн албаны мэдээлэлд дурджээ. Асрахани мужийн иргэний бүртгэлийн газрын хэвлэлийн алба ч тэр эмэгтэйг хүйсээ солиулсан учраас шинэ нэр бүхий паспорт авсан гэдгийг баталжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.