Дуучин Түмэн-Өлзий өөрт нь санал тавьсан гэх “Хөх Монгол” принтинг компаний захирлын эхнэрээс албан ёсоор уучлал хүсчээ

2014/02/25
Share |
Хүмүүс:
Дуучин Түмэн-Өлзий өөрт нь санал тавьсан гэх “Хөх Монгол” принтинг компаний захирлын эхнэрээс албан ёсоор уучлал хүсчээ

Дуучин Түмэн-Өлзий 21 аймгаар аялан тоглолтоор явах гэж байгаа билээ. Тэгвэл тэрээр өөрийнхөө PR-ыг хийсэн үү? Эсвэл үнэхээр өөрт нь санал тавьсан эрд хорссон уу? өчигдөр хэвлэлийн баатар байлаа. Харин дуучин бүсгүй энэ удаа “Хөх Монгол” принтинг компаний захирлын эхнэрээс албан ёсоор уучлал хүсэж ийнхүү бичжээ.

 

"Тэр хүний бүх мессеж  надад баримттайгаа байна. Намайг тийм дуучин танихгүй шүүхэд өгнө гэж ярилцлага өгсөн байна. Урлагын эмэгтэй хүнийг яаж ч доромжилж харьцаж болно гэсэн бодолтой иймэрхүү хүмүүст сургамж болох биз.

Би л энэ бүхнийг дэлгэж байгаа болохоос өөр олон эмэгтэй уран бүтээлчдэд ийм байтугай зүйл тохиолддог. Надад тэр хүн зүгээр ийм санал тавьсан бол би ингэж олон нийтэд цацахгүй өнгөрөөх байсан. Тэр хүн намайг өөртэй нь энгийн хүмүүсээс өөр харилцаатай байгаагүйн төлөө надад хорсож миний бүхэл бүтэн Монгол орон даяар тоглох аялан тоглолтын минь ажлыг санаатайгаар үгүй хийх гэж оролдсон. Намайг хүмүүс буруутгаж болно, Гагцхүү эмэгтэй хүнтэй ийм байдлаар харилцдаг хүн бага байгаасай гэсэн дээр би дэлгэсэн. Өөрийгөө биш бусад бүх бүсгүйчүүдийн төлөө юм шүү. Харин тэр хүний эхнэрээс би албан ёсоор уучлалт гуйж байна. Адилхан эмэгтэй хүнд ийм мэдээ сонсох эвгүй байгаа байх аа. Би хүнээс зүгээр ивээн тэтгээч гэж гуйдаггүй буцаагаад надад үүрэг хариуцлага гэж том юм байдаг тэр бол миний дуучин гэсэн мэргэжил юм. Тэгэхээр би ариун цагаан үнэн шурдаргаар урлагт яваа минь хэзээ нэгэн цагт надад үр шимээ өгнө. Би итгэдэг юм. Угаасаа үнэнээр яваа хүн  бурууддаг болсон цаг юм даа. Ийм зүйл хийх болсон шалтгаан минь надад дэндүү том учираас нийтлэлээ. Эмэгтэй хүнийг хайрладаг хүндэлдэг монгол эр хүнд би хайртай” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.