21-хэн настай талийгаачийн амийг нэхье, Ерөнхийлөгч өө

2014/02/25
Share |
Хүмүүс:
21-хэн настай талийгаачийн амийг нэхье, Ерөнхийлөгч өө

Найз залуудаа зодуулж нас барсан гэх 21-хэн настай бүсгүй архины гүн хордлого туссан болж таарав. Өмнө нь хөөрхий талийгаачийг өвчний үүр, хорт хавдрын хүүдий мэтээр дүгнэлт гаргасан. Харин одоо архичин болгож орхилоо.

Үхсэн хүн үг хэлдэггүй гэж тавлаад байна уу. Бурхан болоочийн ясыг байн байн өндөлзүүлж, алуурчны бурууг нотлох нэрээр цогцсыг нь хоёр удаа хөндсөн ч эцэстээ ийм дүгнэлт гаргав.

Эхний задлан шинжилгээний хариу гарсны дараа олон нийт эгдүүцэж, үнэн мөнийг шалгахыг шаардан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл дахин нягтлахыг үүрэг болгосон. Уг нь 14 хоногт гардаг дүгнэлт хэдий ч энэ удаа хоёр сар шахам болж байж ийм хүн итгэхийн аргагүй хариу хэлсэн.

Хамгийн гол нь, талийгаач бүсгүй архинд хордсон байсан бол эхний задлангаар шууд гараад ирэх байсан биш үү. Архины хордлогыг үнэндээ илрүүлж ядаад байх зүйлгүй, хамгийн хялбар гардаг хариу гэж эмч нар ярьж байсан. энд дарж илүү ихийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.