ХҮЧИРХИЙЛЛЭЛГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ Л БИ ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

2014/02/25
Share |
Хүмүүс:
ХҮЧИРХИЙЛЛЭЛГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ Л БИ ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан тохиолдолд ихэвчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй гэж гардагийг илчилсэн хэд хэдэн ноцтой баримтууд илэрч байна. Хохирогч Цэдэн-Ишийн ар гэр бүлд туслалцаа дэмжлэг үзүүлж, тэр хэрэг дээр ажиллаж буй хуульчдын багтай хамтран ажиллаж буй миний биеийг мөн цагдаад эрүү үүсгүүлэхээр өгсөн. Хүний эрхийн төлөө ажилласан арваад жилийн минь түүхэнд ийм явдал болж байсангүй ээ. Монгол улсад гурван эмэгтэйн нэг нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд амьдарч байна гэсэн судалгаа жил бүр батлагдаж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд хохирогч болдог нь зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй хүүхдүүд, гэр бүлийн бүх гишүүд байдаг бөгөөд нийгэм өөрөө хохирогч болдог. Би хохирогч Цэдэн-Ишийн амь үрэгдсэн үйл явдалд түүний ар гэрийнхний нулимсанд живсэн зовлон хагацлыг нимгэлэн хуваалцахын тулд эх хүний ариун сэтгэл өвөрлөж оролцсоныг Бурхан мэднэ.
Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд амь насаа алдсан эмэгтэйчүүдийн хэрэгт буруутай этгээдүүдэд шударга ял оноох явдал тун ховор байгааг хууль шүүхийн практикт ажигдагдаж байна. Би үүнтэй холбогдуулан 2 хэргийг та бүхний анхааралд хүргэе. Энэ сарын эхээр 50 настай, 4 хүүхдийн ээж инээд ханиад цалгиад эрүүл саруул алхаж явсан Уранчимэг гэдэг эмэгтэй өөрийн хамтран амьдрагч Ч. Нацагдорж гэгчийн гарт харамсалтайгаар амь үрэгдсэн байна. Зүүн хацрыг нь хутгаар зүсч маш их хэмжээний цус алдсанаас ухаан алдаад ухаангүй байсаар 9 хоногийн дараа амьсгал хураасан. Ийм хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлт яаж гарсаныг та бүхэн бараг итгэхгүй биз. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэлтэсийн эмч Цэцэгмаагийн гарын үсэгтэй дүгнэлтэнд “хөнгөн гэмтэл, хөдөлмөрийн чадвараа ямар хэмжээнд алдах нь тодорхойгүй, ухаан алдалт бол түр зуурынх ” гэж дүгнэсэн байгаа юм. Хэргийн газарт байгаа маш их цус алдалтын зургуудыг хүүхдүүд нь баталгаажуулж авсан боловч үүнийг мөрдөн байцаалтын явцад авч хэлцэхгүйгээр үл барам хэргийн газрын үзлэг шинжилгээ хийж өгөөгүй байх жишээтэй. Дархан- Уул аймагт бас 21 настай сувилагч бүсгүйн найз залуу нь аборт хийлгэсэн гэж уурлан би одоо чамайг очиж ална гэж айлган сүрдүүлж байсан. Яг тэр өдрийн үдээс хойш гэр бүийнхнээсээ аврал эрж явсан залуу бүсгүй амиа алдсан байсан. Энэ хэрэгт ямар ч хэрэг үүсээгүй байсныг ах нь надад мэдэгдсэн. Охины ахын надад гаргасан хүсэлтийг би таньдаг сэтгүүлчдээ өгсөн. Сэтгүүлчид үнэн мөний араас орсон байгаа.
Энэ мэтчилэн дээшээ тэнгэр бол, доошоо газар хатуу зовсон зүдэрсэн иргэдэд тусалж, тэдний дуу хоолой болж байгаагийнхаа төлөө өнөөдөр би цагдаад дуудагдан байцаагдаж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ. Стратегийн өмгөөлөл ба нөлөөлийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд олон удаа шинэчлэл, эерэг үр дүн авчирч байсныг минь түүх гэрчлэх биз ээ. Үүний төлөө би хэнээс ч шан харамж авч байгаагүй бөгөөд харин ч үүнийхээ төлөө гүтгэлэг доромжлолыг бишгүй амсаж явлаа. Энэ удаа ч намайг зовогсдын дуу хоолой болж дуугарахыг минь боомилж үл чадна.
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ МАНЖААГИЙН ИЧИННОРОВ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Покачи купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Girl Scout Cookies] Ð˜Ð½Ñ„Ð¾Ñ€Ð¼Ð°Ñ †Ð¸Ñ о smallshopbiz Обнинск купить Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ ÐŸÑ€Ð¸Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº купить бошки ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ливны СковороР´Ð¸Ð½Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDPV Москва МедведкР¾Ð²Ð¾ Южное купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA таблеткР¸ Купить клад Жиздра Купить Пекс БиробидР¶Ð°Ð½ ÐŸÐ¾Ñ€Ð¾Ð½Ð°Ð¹Ñ Ðº купить эйфоретР¸Ðº МефедроР½ ПолевскР¾Ð¹ купить Марки LSD НововорР¾Ð½ÐµÐ¶ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ТриптамР¸Ð½Ñ‹ Сланцы купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ GanBang Cocaine 98% Peru Купить Порох ÐŸÑ€Ð¸Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº Орск купить Альфа Зима купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин ШенкурсРº купить Героин ОПТ Белек купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Amnesia Haze] Бошки в НовочебР¾ÐºÑÐ°Ñ€ÑÐºÐµ ГеленджР¸Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ гашиш КарачаеР²ÑÐº купить МефедроР½ купить Лучший эйфоретР¸Ðº Копейск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) Лаишево купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [LV] КотельнР¸Ñ‡ купить Героин в камнях КолхициР½Ð¾Ð²Ñ‹Ðµ алкалоиР´Ñ‹ Чусовой купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ DMT Сальск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Марки LSD 170мкг В ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ купить 89064566960 героин, герыч, хмурый, Ð¼ÐµÐ´Ð»ÐµÐ½Ð½Ñ ‹Ð¹, мука ÐŸÐ¾Ñ€Ð¾Ð½Ð°Ð¹Ñ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Лирика 300мг (Прегаба
IP:79.110.28.73  2018-07-29 13:57:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.