Ariunaa suri “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д дахин оролцохоор болж, загвар өмсөгчидийг урьж байна

2014/02/25
Share |
Хүмүүс:
  Ariunaa suri “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д дахин оролцохоор болж, загвар өмсөгчидийг урьж байна

ARIUNAA SURI брэнд нь орчин үеийн загварт Монгол хувцасны онцлогийг шингээж, үндэсний үйлдвэрлэгчдээр бүтээгдсэн загваруудаа олон улсын зах зээлд таниулах зорилготой ажилласаар ирлээ. Бид Монголын загварын түүхэнд анхдагч болсон олон ажлыг хийж, эхний алхмыг тавьж чадсан гэдгээрээ бахархдаг. Тухайлбал, 2011 онд "Берлины Загварын долоо хоног", 2013 онд Токиогийн загварын долоо хоног “Mercedes Benz Fashion Week” шоу гэсэн дэлхийн хэмжээний загварын шоунд оролцсоноос гадна Улаанбаатарт "Усан дээрх Загварын шоу"-г маш амжилттай зохион байгуулаад байгаа билээ. Токиогийн загварын долоо хоногийн хувьд уг арга хэмжээ нь дэлхийн 5 том загварын долоо хоногийн нэгт тооцогдож, дэлхийн нэртэй дизайнерууд, хувцас үйлдвэрлэгчид, брэнд дэлгүүрүүд цуглан загварын ертөнцийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдогоороо чухал ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээнд бид өнгөрсөн оны 3-р сард оролцон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, загварын салбарын худалдааны төлөөлөгчид гэх мэтчилэн 300 гаруй харилцагч, үйлчлүүлэгч нарт ARIUNAA SURI брэндээ танилцуулж, хүргэж чадсан юм. 

 

 

Энэхүү амжилт нь бидэнд 2014 оны “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д ч бас дахин оролцох урам зоригийг өгөн, өнгөрсөн 9 сараас эхлэн IC Creative Division-ийн залуустай хамтран бэлтгэл ажилдаа орж, ирэх 3-р сарын 22-нд Токиод өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар болсноо дуулгахад тайтай байна. Түүнчлэн

 Tokио хотноо ирэх 3 сарын 22-нд буюу Мерседес Бенз шоуны сүүлийн өдөр Shibuya, Hikarie Hall –ийн тайзнаа алхаж Монголынхоо нэрийг гаргах томоохон Загварын Шоунд Монголын нийт чадварлаг загвар өмсөгчид болон залуусыг урьж байна.Уг шалгаруулалт маань 2014 оны 03-р сарын 01-нд 12 цагаас явагдах ба 2 үндсэн зорилгоор шалгаруулалт явагдах юм. Үүнд: Моделууд маань com card, High heels, бие барьсан dress-тэй ирэхийг хүсэж байна.

 1. МБТШоуны загварын тайзан дээр алхах

- Эмэгтэй модел – 175 аас дээш өндөртэй /
- Эрэгтэй модел – 180см-ээс дээш өндөртэй

 

2. МБТШоуны Каталогны Зураг Авалтанд оролцох

- Эмэгтэй модел өндөр харгалзахгүй/ манай загварын чиг хандлагд таарсан өвөрмөц төрх


- Эрэгтэй модел өндөр харгалзахгүй/ манай загварын чиг хандлагд таарсан өвөрмөц төрх

 

Тайлбар:

Каталогны Эрэгтэй модел:
- Бид өөрийн брэндийн чиг хандлагад тохирсон өвөрмөц, урт шулуун үс, сахал, өндөр хамартай гэх мэт онцлогтой төрхийг бид хайж байна.

 

- Каталогны Эмэгтэй модел:

Мөн адил өөрийн брэндийн чиг хандлагад тохирсон өвөрмөц, урт шулуун үс, цэвэр арьстай, шулуун өндөрдүү хамартай гэх мэт төрхийг хайж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.