Хүмүүс: Лу Гантөмөр | |
Эрх баригч намын залуу бас хүчирхэг улстөрч гэгддэг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр энэ өдөр 41 нас хүрч байна. Тэрээр шинэчлэлийн гэх засгийн газрын сайд нараас хамгийн залуу нь. Олон жил арлын Японд боловсорч, 27 настайдаа Ардчилсан намд элсээд дөрөвхөн жилийн дараа УИХ-ын гишүүн гэх хариуцлагатай албыг хашиж эхэлсэн.
Түүнээс хойш гурван ч сонгуульд дарааллан ялалт байгуулж, өнөөдөр мөн л хамгийн хариуцлагатай салбарын сайдаар ажиллаж байгаа. Хэдийгээр Увс аймагт төрж, өссөн ч нийслэлээс, тэр дундаа хамгийн ширүүн өрсөлдөөн болдог Сүхбаатар дүүргээс гурван удаа нэр дэвшиж, итгэл хүлээсэн түүнийг сонгогчид нь хээгүй бас хийгүй улс төрч гэж үнэлдэг юм билээ.
Үнэхээр ч Лувсаннямын Гантөмөр гэдэг нэр "Ард түмний мөнгийг хэмнэе" гэх уриалгатай л цуг яригдхаас биш ууж, идсэн гэх нэр зүүж явсан удаагүй. Монголын ирээдүй бүхний төлөө хөдөлмөрлөж яваа залуу сайд Л.Гантөмөр танд төрсөн өдрийн мэнд хүргэе.