Найз охиноо хөнөөсөн залууд тэнэсэн харгалзах ял өгнө хэмээн прокурор нь гүрийжээ…

2014/02/26
Share |
Хүмүүс:
 Найз охиноо хөнөөсөн залууд тэнэсэн харгалзах ял өгнө хэмээн прокурор нь гүрийжээ…

Сүүлийн үед эхнэрээ харгис хэрцгий аргаар хөнөөжээ гэхээс илүүтэйгээр дөнгөж үерхэж эхэлж байгаа хосууд бие биенээ харгислан хөнөөх тохиолдол олон гарч байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Алтанхүү гэгч залуу 21 настай найз охиноо зодож амь насыг нь хөнөөсөн талаар хэвлэлүүд дуу уралдан бичиж байна. Тэгвэл үүнтэй төстэй бас нэгэн хэрэг гараад удаж байна. Өнгөрсөн 2012 оны 12-р сарын 15-ны өдөр 21 настай Ө.Алтанзул охиныг найз залуу болох нь Б.Төмөрбаатар дуудаж гэрээс нь гаргаад харгис хэрцгийгээр зодож ухаан алдуулчихаад бүтэн 2 шөнө, 3 өдрийн турш гэртээ нууж сүүлдээ амиа алдахад хүргэжээ. Хэрэг гарсны 2 өдрийн дараа хохирогчийн ар гэрийнхэн охиноо ухаангүй байгааг мэдэж гэмтэлийн эмнэлэгт ирэхэд Ө.Алтанзулын хүзүүний хоёр талыг хутгаар зүсчихсэн, биенийх нь энд тэнд хөх няц хүн танихын аргагүй болчихсон байжээ. Ингээд 2012 оны 12-р сарын 17-ны өдөр ГССҮТ-д хүргэгдэн ирсэн боловч ухаан орохгүй байсаар 2012 оны 12-р сарын 24-ны өдөр нас барсан байна.

Хэргийн дагуу хохирогчийн ар гэрийнхэн цагдаад гомдол гаргаж хуулийн дагуу шалгуулсан боловч хэрэгт хяналт тавьж байгаа БЗД-ийн хяналтын прокурор П.Даваасүрэн, Д.Галбадрах нар гэмт этгээдийг ял зэмгүй үлдээх бүхий л арга хэмжээг авч байна. Тухайлбал хохирогчийн гэмтэлийг газар унаснаас болж ийм хэмжээний бэртэл авсан гэж үзээд сэжигтэн Б.Төмөрбаатарт улсын яллагч П.Даваасүрэн нь тэнэсэн харгалзах ял өгөхөөр зэхэж байжээ. Б.Төмөрбаатар нь талийгаачийг зодож тарчлаасныхаа дараа бүх хувцасыг нь тайлж ойролцоох хогийн цэг дээр хаясан гэж байгаа. Дээр нь Б.Төмөрбаатарын гэр хохирогч Ө.Алтанзулын гэрээс аравхан алхамын цаана. Тийм байтал гэрийнхэнд нь аравхан алхаад хэл хүргээгүйгээс харвал Б.Төмөрбаатар нь хийсэн үйлдлээ нуун далдлах гэсэн нь илт. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн НЦГ-ын дарга Д.Батжаргал, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Нийслэлийн прокурорын газрын дарга, хуулийн цаазат итгэмжит зөвлөхөд, БЗД-ийн прокурорын газрын дарга гээд бүхий л байгууллагад өргөдөл гаргаж явсаны эцэст прокуророо сольж чадсан байна. Гэвч шинээр хэрэгт хяналт тавих болсон улсын яллагч Д.Галбадрах нь талийгаач Ө.Алтанзулыг мөн л унасны улмаас үүссэн бэртэл хэмээгээд Б.Төмөрбаатарыг ялгүй үлдээх бүхий л аргыг хэрэглэж эхэлсэн байна. Хэргийн мөрдөн байцаалт хэтэрхий нэг талд үйлчилж байгааг хохирогчийн ар гэрийнхэн хэлдэг боловч тэдний үгийг үл тоомсорлоор эцэст нь шүүхэд шилжжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан үзээд мөрдөн байцаалт хэтэрхий нэг талд буюу сэжигтэний талд үйлчилсэн байна гээд дахин мөрдөн байцаалтанд буцаасан боловч улсын яллагч Д.Галбадрах нь шүүх шинжилгээний хариугаас зөрөн барин архаг хууч архины улмаас нас барсан гэдэг онош тавьж хохирогчийн ар гэрийнхнийг дуудаж “Би Б.Төмөрбаатарт 2,5 жилээс илүү ял өгч чадахгүй. Та нар хөлөө хүрэх газар явсан ч юм олж долоохгүй мэтээр сүрдүүлж тэднийг итгэх итгэлгүй болгосон байна.

Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаяраас тодруулга авлаа. Б.Отгон баяр нь хохирогчийн эгч юм. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва Вешняки купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ (фен) ÐÐ¾Ð²Ð¾Ñ€Ð¾ÑÑ Ð¸Ð¹ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Amphetamine Стаф Москва Старое Крюково Сурск купить Cтимулят
IP:185.251.70.160  2018-09-04 06:42:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.