ОРОСЫН “ОДГЭРЭЛ” БУЮУ ЕЛЕНА КОРИКОВА

2014/02/27
Share |
Хүмүүс:
ОРОСЫН “ОДГЭРЭЛ” БУЮУ ЕЛЕНА КОРИКОВА

Дэлхийн улс болгонд 40-50 нас хүрсэн ч гоо сайхнаа хадгалсаар байгаа хүүхнүүдийн “идеал” болсон, эрчүүдийн нүд хужирладаг сайхан хүүхнүүд байдаг. Манайдаа тэр хүүхэн нь бол “мөнхийн залуу нас” гэж нэрлэгдсэн загвар өмсөгч Э.Одгэрэл юм уу даа.
Орос эрчүүдийг дэлхийд хамгийн зоригтой, яахаас ч буцдаггүй, хүүхнүүдийг нь хамгийн үзэсгэлэнтэй гэлцдэг нь оргүй биш. Хэдэн жил ганцаараа амьдарсан хүүхнүүдийн шүтээн Испанийн дуучин Энрике Игласесыг халуун цустай испани бүсгүй биш орос хүүхэн Анна Куриникова л торгоож байна. Түүнээс биш аав Хулио Игласес шигээ 3000 хүүхэнтэй холбогдож үзсээн гэж торохгүй ярьж суудаг “Дон жуан” болчихсон байхыг хэн үгүйсгэх юм бэ.
Холливудын алдарт жүжигчин, кино найруулагч, продюссер Мел Гибсоныг 30 шахам жил ханилсан хайртай эхнэр, долоон хүүхдээс нь Оросын жирийн нэгэн нэрд гараагүй хөгжимчин Ольга салгаж чадлаа. Орос хүүхний урхинд орсон Мел Гибсон хөрөнгөнийхөө талыг алдан, шоронд хоригдохоо шахаж, “Оросын я….” гээд хамаг хараалаа бараад сууж байна. Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэр нь үлдэх, одоо ид шуугиулж яваа сайхан залуухан Рональдуг төрөлх Португаль бүсгүйчүүд биш, Оросын хөдөө тосгоны гаралтай сайхан бүсгүй Ирина Шейк хажуудаа уяж чадаж байна. Бас л тосгонд ядуу тариачин ээж, эмээтэйгээ өссөн, ногоо зардаг охин байсан, эцгээ мэдэхгүй шахуу Наталъя Водъянова угсаа гарал, суралжит язгуурыг эрхэмлэдэг Английн гүнтэнтэй ёс төртэй гэрлэж гурван хүүхэдтэй болж салаад, одоо Францын хамгийн том брэндийн эзэмшигч, том брэндийн дэлгүүрийн эзний хүүг өөрийнхөөрөө хүссэнээр хөдөлгөж чадаж байна. Хүлэг болгон нь хурдан гэдэг шиг, хүүхэн болгон нь сайхан төрдөг орос бүсгүйчүүдээс манай “Мөнхийн залуу” Одгэрэл шиг онцгой төрсөн сайхан хүүхнийг олж, онцолж нэрлэх амаргүй.  Гэхдээ л оросууд өөрсдөө Елена Корикова гэдэг бүсгүйг онцлох юм билээ. Елена Корикова нас нь аль хэдийн 40 гарсан, Есениний шүлгэнд гардаг Рязаний талын тариа шиг хонгор үстэй, оросын цагаан хус шигээ гоолиг бүсгүй. Тэрээр дуучин, жүжигчин боловч дуучныхаа хувьд ч, жүжигчнийхээ хувьд ч ханатал карьер хийж оргилд нь гарч чадаагүй бүсгүй. Гэхдээ л оросын тал шигээ хонгор шар үстэй, хөдөөх орос тосгоны охидын үзэсгэлэн гоо төрхийг өөртөө нэвт шингээж чадсанаараа оросууд дундаа нэр хүндтэй, манайхаар бол Топ Одгэрэл шиг залуу сайхныг нь шагшиж суудаг бүсгүй. Оросын “Одгэрэл” болсон Елена Корикова бүсгүйг бид Оросын олон ангит “Хөөрхий Настя” киноны гол дүрээр нь мэдэх билээ. Мөн шаргал үсээрээ гайхуулсаар Оросын алдарт хөгжимчин Игорь Крутойн аялгуунуудын клипэнд тоглодгийг манайхан санаж байгаа биз ээ. Оросын сайхан бүсгүйчүүдийн нэг Елена Корикова 42 насандаа эрчүүдэд зориулсан сэтгүүл болох Оросын “Максим” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж, орос эрчүүдэд сюрприз барилаа.

33343536

Эх сурвалж -mongolic.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
casaco gr锚mio penalty anos 90 esportes e gin谩stica partenon lunettes de natation fluid women4 tapis caoutchouc peugeot 3008 a partir 2009 sol 3d tpe sur mesurepolaroid socialmatic appareils photo num茅riques 14 mpixlunettes soleil dior ete 2013 casaco gr锚mio penalty anos 90 esportes e gin谩stica partenon http://www.misjuegosgamer.com/ loss/casaco-gr%c3%aamio-penalt y-anos-90-esportes-e-gin%c3%a1 stica-partenon
IP:27.153.182.81  2019-06-06 08:06:24
sconto massive nike nero bianco sneaker bambino court royale ps bambini tenis reebok feminino n 38 hombre tenis en mercado libre m茅xiconike air max thea print para mujer pantalones de tenis negronike free 5.0 hombre running zapatos negro dark electric azul azul lagoonmeia sapatilha beb锚 azul marinho com la莽o puket 19 a 22 cia beb锚 sconto massive nike nero bianco sneaker bambino court royale ps bambini http://www.clubperformancemont tremblant.com/arm/sconto-massi ve-nike-nero-bianco-sneaker-ba mbino-court-royale-ps-bambini
IP:110.82.168.87  2019-06-19 17:50:56
huf x spitfire swirl curved visor cap red high rollers dublin women wedding shoes white a670 pointed toe rhinestones ankle strapbuy shoes stars high and get free shippingrubys closet women plus size 3xl two piece sets long loose t shirt strap pink panther print pants ladies casual suits oyphigh neck wedding dresses sexy dress black tie plus size casual ball gown floor length huf x spitfire swirl curved visor cap red high rollers dublin http://www.diariolosrios.com/n ovel/huf-x-spitfire-swirl-curv ed-visor-cap-red-high-rollers- dublin
IP:110.82.170.111  2019-07-03 11:00:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.