Найз бүсгүйгээ бүлэглэн хөнөөв үү

2014/02/27
Share |
Хүмүүс:
Найз бүсгүйгээ бүлэглэн хөнөөв үү

Найз залуудаа 48 цаг зодуулж амиа алдсан гэх бүсгүйн хэрэг оны өмнө олныг цочирдуулсан. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлт нь удаа дараа талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан хэмээн гарсанд талийгаачийн ар гэрийнхэн ихээхэн эмзэглэж, хуурамч дүгнэлт гаргалаа хэмээн хардаж буйгаа илэрхийлээд байгаа юм.

 

Тэгвэл үүнтэй ижил нэгэн хүн амины хэрэг өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард гарсан байна. Тодруулбал, 21 настай бүсгүйг найз залуу нь гэрээс нь дагуулж гараад учир битүүлгээр тархинд нь хүнд гэмтэл учруулж, хоёр хоног гэртээ нуусны эцэст эмнэлгийн тусламж үзүүлсэн ч хөөрхий бүсгүй сэхэл авалгүй харамсалтайгаар хорвоог орхижээ. Энэ хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн манай сайтад хандсан юм.

 

Хэргийг сөхвөл, 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны 19 цагийн үед талийгаач Ө.Алтанзулыг түүний найз залуу болох Б.Төмөрбаатар утсаар дууджээ. Тухайн үед талийгаач бүсгүй гэртээ байсан бөгөөд найз залуугаа утсаар дуудахад нь түүнтэй уулзахаар гэрээсээ гарсан байна. Тэднийх Баянзүрх дүүргийн V хороо буюу Монельд байдаг. Ингээд талийгаач найз залуу болон түүний хоёр найзын хамт дөрвүүл гэрийнхээ ойролцоох “Цайз караоке” гэдэг бааранд орсон гэнэ. Тэд оройн 23 цагийн үед тэндээс гарчээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан материалд тус баарны зөөгч бүсгүй “Тэд дөрвүүлээ орж ирж сууж байгаад оройн 23 цагийн үед гарсан. Тухайн үед тэдэнтэй хамт явсан эмэгтэй согтууруулах ундаа хэрэглээгүй, манай баарнаас эрүүл гарсан. Харин түүнтэй хамт явсан залуус нэлээд согтсон байсан” хэмээн мэдүүлжээ.

 

Гэтэл шөнийн 02 цагийн үед талийгаачийн найз залуу болох Б.Төмөрбаатар өөрийн төрсөн дүү Б.Төмөршагай руугаа утасдаж, “Зулаа эгч чинь ухаангүй согтчихлоо, би гудамж андуураад буучихсан чинь түүнийг өргөж дийлдэггүй. Чи хүрч ирээд хамт өргөлцөөд аавынд хүргээд өг” хэмээн дууджээ. Баарнаас 23 цагийн үед гарсан гэж байгаа ч тэд шөнийн 02 цаг хүртэл юу хийж, хаагуур явсан нь өнөөг хүртэл тодорхойгүй. Уг нь бол Цайзаас Монель хүртэл хоёр километр хүрэхгүй зам туулна. Ингэхдээ таксигаар явсан гэж байгаа. 

 

Дүү Б.Төмөршагайг нь очиход гудамжинд ах нь хоёр найзынхаа хамт согтуу байсан бөгөөд ахынх нь найз бүсгүй Ө.Алтанзул /талийгаач/ ухаангүй хэвтэж байсан аж. Ингээд Б.Төмөршагай талийгаачийг үүрч өгсүүр замаар аавынх руугаа явах замдаа хоёр удаа унагасан аж.

 

Тэрбээр талийгаачийг үүрч, дүүрч аавындаа оруулсан боловч сэргэхгүй байжээ. Гэтэл Б.Төмөрбаатар хамт явсан найзууд болоод гэрт байсан хоёр эрэгтэй дүүгийнхээ хамтаар найз бүсгүйнхээ бүх хувцасыг  тайлж, гадаа авч гаран бие бие рүүгээ савлуулан ухаан орохгүй болохоор нь цасан дээр хэвтүүлж,  хүйтэн ус цацсан байна. Энэ тухайгаа хавтаст хэрэгт “Ухаан оруулахын тулд түүнийг цасан дээр өнхөрүүлсэн. Тэгээд сэргэхгүй болохоор нь ухаан оруулахын тулд гэртээ оруулаад орон доогуураа хэвтүүлэн хаяаг нь сөхөөд хонуулсан” хэмээн мэдүүлсэн байх юм.

 

Энэ бол 2012 оны арванхоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө болсон үйл явдал. Ийм байдалтай талийгаач ухаан оролгүй найз залуугийнхаа аавын гэрт хоёр хоножээ.

 

Энэ үед талийгаачийн ар гэрийнхэн охиноо чимээ сураггүй алга болж, гэртээ ирэхгүй болохоор нь гар утас руу нь өдөр шөнөгүй залгаж байсан ч утас нь нэг бол дуудаад авахгүй, эсвэл холбогдох боломжгүй байсан гэнэ. Арга ядахдаа найз залуу Б.Төмөрбаатарынх нь гэрээр удаа дараа очсон ч эзэнгүй байсаар байжээ. Гэхдээ тэдэнд охиноо найз залуутайгаа хамт яваа байх гэх бодол төрж байсан ч нэг л тавгүй, айдастай байсан хэлж байв.

 

Ар гэрийнхэн нь ийнхүү охиноо хайж байх үед талийгаач найз залуугийнхаа аавынд ухаангүй хоёр хоноод эцэст нь эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Ингэхдээ эмнэлгийн тусламж авч чадалгүй цаг алдсан талаар доор сийрүүлье. энд дарж илүү ихийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mongold naiz huuhnee 48 tsag zodoj aldag mood gartsiimu yamarch yadarch zuderdegui zoddog yum
IP:182.160.32.20  2014-02-27 16:02:32
Xmmm Xuchindsen ym bishu shuuxiin shinjilgeen deer durdaagui bna! Nzud bolon eregtei duu nariig n shalgax xeregtei
IP:103.26.194.2  2014-02-27 16:19:55
lol mongol zaluuchuud araatan torhtei novshnuud yumdaa, uhsen ch mongol huntei suuhgui
IP:209.236.75.207  2014-02-27 18:15:47
eeeeee um ma ni badi mi hum. huurhi emegtei.yamar ch hetsuum b deee
IP:103.26.194.3  2014-02-27 21:25:15
Zochin Mongol erchuud bugd adilhan hertsgii yargachinguud bolovsroltoi soyoltoi n ch yag adilhan hugiin lalaruud baidgiin bn er n mongol huntei suugad demii haramsaad barhgui daramt hardalt tugshuurtei hetsuu hugiin erchuud emegteichuud ehnere zodhos oligtoi zodoldoj chahgui shd uhsen muu boovnuud uzen yadj bn
IP:98.212.190.98  2014-02-28 01:28:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.