Я.Батсуурь Д.Ганхуяг хоёрын хэн нь худалч вэ?

2014/02/27
Share |
Хүмүүс:
Я.Батсуурь Д.Ганхуяг хоёрын хэн нь худалч вэ?

Молиго үмхүүлж дуусдаггүй дарга нар ч олон юм. Молигыг нь үмхэж дуусдаггүй нөхдүүд ч олон юм.  Тавантолгойг эргэлтэд оруулаад часхийсэн үр дүн дагуулна гэх хүлээлттэйгээр үүдийг нь анх нээсэн"Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн эрхэнд том тоглодог нөхдүүдийн балгаар өрийн тулам болж хувираад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.  Энэ компанийн өмнөх удирдлага ч, бас өнөөгийн удирдлага ч арваннэгэн онд авсан 350 сая ам.долларын өрийг юу юугүй дарах гээд байна гэж л хэлдэг. Тэрдундаа Гүйцэтгэх захирал Я.Батсуурийн тухайд үнэхээр үнэндээ барьцгүй нөхөр гэдэг нь өчигдөр ил болов.

 

Учир нь Д.Ганхуягийн залж буй Уул уурхайн яамнаас тус компанийн өр ширтэй холбоотой байр сууриа илэрхийлэхдээ өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллар  байна.2014 оны 4 сарын 1-ний дотор 1.5 сая тн нүүрсээр 90 сая долларын өрийг, 4 болон 5 сард 1 сая тонн нүүрсээр 60 орчим сая долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны 5 сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэлээ. Гэтэл нөгөө компанийнх нь захирал Я.Батсуурь 2013 оны 6 дугаар сард хэлэхдээ  “-Эрдэнэс Тавантолгой компани анх 2011 онд нүүрс нийлүүлэх Чалкогийн гэрээг Хятадтай хийж, 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Одоо 170 сая ам.долларын өр үлдсэн байна. Үүнийг бид нүүрс нийлүүлэх замаар өрөө барагдуулах гэрээтэй. Ингэхдээ 4-5 сарын хугацаанд 170 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтааж, Хятадын талд төлөх ёстой үлдэгдлээ дуусгах юм.” гэж байсан. Гол нь ингэж хэлснээс хойш 8 сар өнгөрөхөд өр барагдаагүй бөгөөд өрийн үлдэгдэл нь 120 сая ам.доллар байна гэх зүйлийг мөн л Я.Батсуурь хэлсэн юм. Тэгэхээр компанийн удирдлага өрийн хэмжээг 120 сая ам.доллар байна гээд байхад Уул уурхайн яам 148 сая ам.долларын өртэй байна гээд байгаа нь ямар учиртай болж таараад байна вэ. Бүхэл бүтэн 28 сая ам.долларын өр хаанаасаа буугаад ирэв ээ гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байгаа юм. энд дарж үргэлжлэлийг

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Setgegdel Bugdeeree hudalch, hulgaich. Uheh ch bagadna. Ard tumnii zovlongoor jargal hiisen hulgaichuud.
IP:103.26.194.7  2014-02-27 20:40:35
asKesq5ws1o phenergan with codeine cough syrup singulair retina a prozac generic cost
IP:46.161.9.20  2016-05-13 06:15:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.