Нэг нүд нь хараагүй болох аюулд учраад байгаа Харангын Лхагваа Зайсан дахь хорихын эмнэлэгт эмчлүүлж байна

2008/05/23
Share |
Хүмүүс: Х Лхагвасүрэн | 
Нэг нүд нь хараагүй болох аюулд учраад байгаа Харангын Лхагваа Зайсан дахь хорихын эмнэлэгт эмчлүүлж байна

-Тэрээр Улаанбаатараас тусгай хүн дуудан бүтэн биеийн булчин сулруулах массаж хийлгэж байгаа аж-

Энэ жил жил манай рок попынхоны хувьд нэлээн хатуухан жил болж байх шиг байна. Учир нь цагтаа монголын соёлын “довтолгоон”-ы тэргүүн эгнээнд нэр алдраа дуурсган мандаж байсан тэдний гараас ойрдоо сайн уран бүтээл гарах нь битгий хэл хэн хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй алга болцгоосон. Хатуухан хэлэхэд уналтанд орж түүхийн хуудаснаа эргэн дурсагдах болсон рок попынхоны энэ “мөхөл”-ийг залуу болон зохиолын дуучид овжноор ашиглан нэрд гарч байгаа.Сайнаасаа илүү саараар нэр алдраа дуурсгах болсон тэдний хэрэг хэрээс хэтэрч зарим нэг нь хар тамхины хэргээр “Их айл”-д заларсан. Нэг тогооны дүү нартайгаа хэтэрхий найзлан буруу замаар хөндлөн алхсан Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнг манай хуулийнхан хэргийн толгойлогч гэж үзээд хатуухан шийтгэл өгсөн нь олон хүнийг цочоож түүний өмнөөс дуу нэгдэн босоход хүргэсэн. Тэдний энэ тэмцэл нь байгаа онож Лхагваагийн 10 жил нь долоон жил болж дэглэм нь ч буурсан. Гэвч аавын хүүгийн ороод гардаг газарт нэг ороод гарах нь юун буруу гэж хэмээн өөрийгөө өмөөрсөн дуучин Лхагвасүрэнгийн хүсээд байсан газар нь түүнд тийм сайн тохирохгүй байгаа бололтой. Тоосгоны гэгдэх 409 -р хорих ангид ял эдэлж байгаа түүний нэр хүндийг нь бодсон уу яасан хорих ангийнхан хэрдээ л тухтай байлгах гэж өрөөг нь тохижуулан, ирсэн эргэлт бүрийг нь хяналтгүйгээр оруулан хэрдээ эрхлүүлсэн ч өдрөөс өдөрт түүний биеийн байдал муудаж улмаар хэд хоногийн өмнө Зайсан дахь хорихын эмнэлэгт хүргэгдэн иржээ. Хэдэн жилийн өмнөөс түүний нүд нь үе үе өвддөг байсан ч төдийлөн тоож эмчилгээ хийлгэхгүй явсаар одоо бүр хүндэрч хараанд нь нөлөөлөн нэг нүд нь бараг юм харахаа больж байгаа гэнэ. Тэгээд ч үе үе шөрмөс нь татаж ядаргаа гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа түүнийг гаднаас нь харахад бие нь их л сайн байгаа бололтой дуу аялан тэнд хэвтэн эмчлүүлж байгаа хоригдлуудыг хөгжөөн ёстой нэг од болж байгаа аж. Түүгээр ч барахгүй хотоос тусгайлан бариа засал хийдэг хүн авчран бүтэн биеийн массаж хийлгэж ирсэн эргэлтээрээ хүн бүхнийг дайлан их л тансаглаж байгаа гэнэ. Нэртэй дуучинтай хамт байж амттан шимттэний дээдийг амтлан жаргаж байгаа тус эмнэлэгийн хоригдлууд түүний хүн чанар, ааш аягыг нь гайхан шүтэн бишэрч бүр зарим нэг нь боломж гарвал манай хорихоор зочлоорой хэмээн урьсан тухай ч яриа гараад байгаа гэсэн. Түүнийг ял аван явахад “Манай Лхагва нэр хүнд, авьяас чадвараараа хүндлэгдэн туулаад гараад ирнэ дээ” хэмээн итгэл төгс ярьж байсан Харангынхны хэлсэнчлэн тэрээр энэ мэтчлэн яваад байвал хаана очсон ч ядрахгүй байж чадах бололтой. Харин сурсан омголон зан нь дарагдах нь юу л бол.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
tqoxhseog X0p7gilchgtorfybbc, [url=http://dfuqopxwqtwq.com/] dfuqopxwqtwq[/url], [link=http://iautzvxrsiez.com/ ]iautzvxrsiez[/link], http://gjynovjwpboa.com/
IP:5.101.64.74  2018-03-07 19:30:21
locrdmpjy i5jUlEjahmgwzlarqq, [url=http://mwfmoyevnmfm.com/] mwfmoyevnmfm[/url], [link=http://dqmtxtextmys.com/ ]dqmtxtextmys[/link], http://gvqrnwozwlpw.com/
IP:5.101.64.76  2018-03-07 20:13:08
cqwpjpps MTgv1Nnbezxhdbnbvi, [url=http://zfzcbhxwnbmz.com/] zfzcbhxwnbmz[/url], [link=http://ycdblyetyhjj.com/ ]ycdblyetyhjj[/link], http://ddvfqnviljyv.com/
IP:5.101.64.70  2018-03-08 15:38:41
aaxblgukker 5LSrZuaqmfwztkyiyr, [url=http://vrduxjwslxnp.com/] vrduxjwslxnp[/url], [link=http://jfqltbwbtggl.com/ ]jfqltbwbtggl[/link], http://pmtgegpsxekq.com/
IP:5.101.64.73  2018-03-08 23:30:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.