Хар сарнай хамтлаг “Salm Brau” пабыг сөнөөнө гэнэ

2014/02/28
Share |
Хүмүүс:
Хар сарнай хамтлаг “Salm Brau” пабыг сөнөөнө гэнэ

Улирч одсон он жилүүдэд залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан "Хар сарнай" хамтлаг тухайн үедээ соёл урлагийн ертөнцөд олон шинэчлэлийг авчирсан гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. 

 

Хурц шийдэл, сонин содон имижээр фенүүдийнхээ цөсийг хөөргөдөг "Хар сарнай" хамтлаг сүүлийн жилүүдэд уран бүтээл туурвиагүй ч тэдний олон жилийн өмнө тайзнаа амилуулсан дуунууд удаан жилийн настайг нь улам бататгасаар ирсэн билээ.

 

Тэгвэл Рок Поп, Хип Хоп урлагт үнэтэй хувь нэмэр оруулагч Техно урсгалыг үүсгэн байгуулагч алтан үеийн бидний зүрх сэтгэлийг байлдан дагуулагчид маань хамгийн үнэнч шүтэн бишрэгчиддээ зориулан Номадсын урилгаар “САРНАЙН ҮДЭШ” нэртэй V.I.P тоглолтыг 2014 оны 3 сарын 8 өдөр Хүүхдийн Урлан бүтээх төв, “METRO MALL”-н урд талд байрлах “SALM BRAU PUB”-д бут авч нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх нь ээ.

 

 

Тоглолтын такс ердөө 300ш хэвлэгдсэн байна. Тоглолт зарлагдсан өдрөөс эхлэн хар сарнай хамтлагийн үнэнч фэнүүд нь аль хэдийн таксын эрэлт гарсан бөгөөд эрэлд ихтэй байгаа гэнэ.

 

Таксыг Номадсын сүлжээ ресторануудаас авах боломжтой. Хар сарнай хамтлагтай нэг үдшийг бут авах үзэгчид дараах утасаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

Харилцах утас: 8810-0742

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.