Алтанхүүгийн гэрийнхэн анх удаа мэдэгдэл хийлээ

2014/02/28
Share |
Хүмүүс:
Алтанхүүгийн гэрийнхэн анх удаа мэдэгдэл хийлээ

Найз бүсгүйгээ зодож алсан хэрэгт шалгагдаж буй Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн мэдэгдэл хийжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Найз охиноо зодсоор байгаад алсан гэх цуурхал нийгмийг цочроож, олны анхаарлыг татаад байгаа билээ. Энэ хэрэг нь одоогийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа бөгөөд холбогдогч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байгаа юм.

Гэтэл талийгаачийн өмгөөлөгч гэх М.Ичинноров нь удаа дараа хэвлэл мэдээллээр хэргийн талаар бодит бус зүйлсийг ярьж, олны санаа бодлыг үймүүлж олон нийтэд худал мэдээлэл тарааж байгаа нь нууц биш. Иймд арга буюу Г.Алтанхүүгийн ар гэрийнхний зүгээс энэхүү мэдэгдэлийг хийхэд хүрлээ.

Бидний ойлгож байгаагаар мөрдөн байцаалтын ажиллагаанд хэн нэг нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог. Гэтэл өмгөөлөгч гэх М.Ичинноров нь “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” гэх нэрийн дор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ил тод “Би энэ хэрэгт нөлөөлнө” гэж яриад явж буй нь арай ичгүүр сонжуураа алдсан явдал болов уу. Мөн 2014 оны 1 дүгээр сард хийсэн хэвлэлийн хуралд “Хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа ба шүүх эмнэлгийн буруугаас олон хүн ял завшдаг” гэх мэтээр ярьж байсан. Бодит байдал дээр хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2–р хэлтэс шалгаж байгаа. Түүнчлэн тангараг өргөсөн эмч нарыг ингэж илт гүтгэж, доромжилж байгаа нь энэ хүн аль эрт ичих булчирхайгаа гээснийг илтгэнэ. Ингэж хэлж буй учир нь тэрээр нэгэн үе иргэний хөдөлгөөн гэж байхдаа тэр үеийн МАХН одоогийн МАН-ыг газар дор ортол муулж хаалгана энэ тэр гэж баахан ярьж явснаа хэсэгхэн хугацааны дараа өөрөө түүнийхээ гишүүн болоод манай нам гээд явж байсан шүү дээ. Гэхдээ энэ нь хэрэгт хамаагүй л дээ.

Гол нь хэргийг нүдээрээ хараад зогсож байсан юм шиг ямар ч нотолгоогүй зүйл ярьж, нийгмийн сэтгэлз үйгээр тоглож буй нь тэрээр талийгаачийн талд бус өөрийнхөө нэр хүндэд анхаарал хандуулаад байна уу даа гэж ойлгоход хүрлээ. Үүний ганцхан жишээ нь “Хажуу айлын хүмүүс нь олон цаг зодсон гэж ярьдаг, цагдаа дуудаад ирээгүй” гэх мэтээр хэлж байсан. Гэтэл хажуу айлын хүмүүс нь бодит байдалд ийм хэрэг болсоныг огт мэдэхгүй, зодооны чимээ сонсоогүй гэдэг. Энэ мэтээр хэргийн талаар олон зүйлийг худлаа ярьж байгааг тоочоод байж болох боловч мөрдөн байцаалтад саад учруулахыг хүссэнгүй.

Энэ үйлдэл нь ч мөн цагдаагийн байгууллагыг доромжилж, ажлаа мэддэггүй гэж хэлээд байгаа юм. Үүнээс гадна 2014 оны 2 дугаар сар 25 ны өдөр “Зууны Мэдээ” сонины байранд хийсэн “Хэвлэлийн бага хурал”-д “Бодит олон баримтыг дэлгэнэ” гэж олон сэтгүүлчдийг цуглуулчихаад “Би буруугүй, би зөвхөн туслахыг хүссэн” хэмээн өөрийгөө өмгөөлсөн үгсийг л хэллээ. Үнэхээр ийм зүйлсийг ярих байсан юм бол яагаад стратегийн өмгөөлөл гэсэн нэрэн дор олон ниийтэд ташаа мэдээллийг хүргэв. 2012 оны 03 дугаар сар 07 ны өдрийн “Хуульчийн Эрхзүйн байдлын тухай хууль”-д “Хэрэг шалгагдаж буй явцад хуульч, өмгөөлөгч хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийх хориотой” гэж заасныг илт зөрчиж байгаа үйлдэл юм. Мөн М.Ичинноров нь 2013 оны 02 дугаар сарын 08 ны өдөр батлагдсан “Хуульчийн Эрхзүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд заасан журмын дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хуульчид тооцогдохгүйн дээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй ажээ.

Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж, хэлж олон нийтэд мэдээлж болохгүй. Гэтэл өнөөдөр Г.Алтанхүүг шууд л алуурчин гэж ярьж буй нь М.Ичинноров, өөрөө шүүх эрх мэдлийг хэрэгжүүлээд байна уу даа.

Хэрэгт одоогийн байдлаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гараад байгаа. Гэхдээ бид хэргийг үнэн зөв, хуульд заасны дагуу шалгаж дуустал ийм, тийм дүгнэлт гарлаа гэж хамаагүй ярьж болохгүй байна. Гэтэл талийгаач охины нэрийг барьсан М.Ичинноров өнөөдөр “Надад шүүх эмнэлгийн дүгнэлт үзүүлэхгүй байна, ар гэр нь үзэх эрхтэй” мэтээр ярих ч тэрээр, албан ёсоор уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон зүйл байхгүй гэдэг. Энэ яриан дээрээс үндэслэхэд тэрээр шүүх эмнэлгийн дүгнэлт үзэх ямарч эрхгүй бөгөөд харин хохирогч гэгдэх талын өмгөөлөгч ба талийгаачийн талаас хохирогчоор тогтоогдсон хүн л үзэж болдог.

М.Ичинноров нь хүмүүсийн зовлон дээр тоглолт хийж, өөртөө нэр хүнд олохоор олон нийтийг турхирч, хууран мэхэлж байна. Үүний нотолгоо нь тэрээр өөрийгөө хүний эрхийн өмгөөлөгч гэж цололдог. Ийм цолыг хэн, хаана, хэзээ түүнд өгсөнийг асуух хүн өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй. Гэтэл бодит байдалд “Монголын хуульчдын холбоо”-ноос өгсөн албан мэдэгдлээр бол М.Ичинноров нь хуульч биш байжээ. Үүнийг нь сонсоод аргагүй дээ мэргэжлийн биш болохоороо алдаж, энэдэж буруу зүйл ярьж яваа юм байна гэж уучлах сэтгэл төрнөм.

Хүндэтгэсэн Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
tpfyvjwva wV2VoNsfwwgdmcksej, [url=http://avobauncetiu.com/] avobauncetiu[/url], [link=http://xievyuskcsfv.com/ ]xievyuskcsfv[/link], http://mlijroebxghl.com/
IP:5.188.211.35  2019-03-06 16:44:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.