”Х-түц” продакшин мартын 8-нд зориулан 7,8,9 -ны өдрүүдэд тоглохоор боллоо

2014/03/01
Share |
Хүмүүс:
”Х-түц” продакшин мартын 8-нд зориулан 7,8,9 -ны өдрүүдэд тоглохоор боллоо

Монголын хошин урлагын хамтлагууд дундаас хамгийн чанартай уран бүтээл туурвидаг “Х-түц” хамтлагийнхан мартын 8-нд зориулан гуравхан өдөр “Монголын хүүхдийн ордны” тайзнаа тоглохоор боллоо. Хайртай ээж, халамжит ханиа баярлуулахаар зэхэж буй залуус “Х-түц” хамтлагийн тоглолтыг үзэж, нэг ч гэсэн өдрийг инээдээр бялхан өнгөрүүлэх боломжтой боллоо. Тус хамтлаг шилдэгийн шилдэг тоглолтоо гуравхан өдөр тоглох гэж байгаа тул та амжиж билетээ аваарай. Тоглолтын билет өнөөдрөөс “Монголын хүүхдийн ордны” кассаар худалдаалж эхэлсэн байна. Та баярын өдрөө ойртуулж билетээ дамын үнээр авч байхаар, яг одоо очиж аваарай. Тоглолт 3-дугаар сарын 7,8,9-ны өдрүүдэд тоглогдох ажээ.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!