Ус цахилгааны мөнгөө төлж чадахгүйн улмаас ээж нь 2 охинтойгоо амиа хорлосон аймшигт хэрэг гарлаа

2014/03/01
Share |
Хүмүүс:
Ус цахилгааны мөнгөө төлж чадахгүйн улмаас ээж нь 2 охинтойгоо амиа хорлосон аймшигт хэрэг гарлаа

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлосон ээж, охидын тухай шуугиж байна. Энэ сарын 26-ны оройн 20.30 цагийн орчим, БНСУ-ын Сөүл хотын Сунгпа дүүрэгт амьдардаг нэгэн эмэгтэй 33, 36 насны хоёр охины хамт амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ. Тэд уутанд 700 мянган вон хийгээд, гэрээслэл бичиж үлдээсэн байна. Гэрээслэлдээ “Дээрх 700 мянган воны 500 мянга нь энэ сарын байрны түрээст, 129 мянгыг нь хийн газны төлбөрт үлдээлээ” гэж бичээд, байрны эзнээс уучлал хүсчээ. Тэдний амиа хорлосон шалтгааныг цагдаагийнхан шалгаж, урьдчилсан байдлаар сүүлийн сарын хэрэглээний усны болон цахилгааны төлбөрөө төлж чадахгүйдээ амиа хорлосон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна.  

Талийгаач эмэгтэйн нөхөр 12 жилийн өмнө хорт хавдраар нас барж, тэрээр хоёр охинтойгоо үлджээ. Охид нь цагийн ажил хийж байгаад гэнэт хүндээр өвчилсөн байна. Эм тарианы мөнгөгүй болсон тул ээж нь цайны газарт ажиллан түрээс, хоолныхоо төлбөрийг олдог байсан аж. Гэтэл тэрээр өнгөрсөн сард ажил дээрээ унаж, хөлөө хугалсны улмаас гэрээсээ гарч чадахгүйд хүрч, мөнгөний гачигдалд оржээ. Байрны эзэн “Есөн жил амьдрах хугацаанд нь ганц ч хүн тэднийд ирж байгаагүй. Авга ах нь хааяахан утсаар ярьж, амьдралыг нь асууж байсныг сонссон” гэжээ. Энэхүү эмгэнэлт хэрэг нь зөвхөн ус, цахилгааны төлбөрөөс болсон нь солонгосчуудыг ихээхэн цочролд оруулсан байна.

Эх сурвалж Info.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin Москва ХамовниРºÐ¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:5.188.216.84  2018-10-07 19:42:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.