Их аварга Д.Дагвадорж, А.Урангоо нар баригдлаа

2014/03/03
Share |
Хүмүүс:
Их аварга Д.Дагвадорж, А.Урангоо нар баригдлаа

Сүүлийн үед ажил хэрэгч бүсгүйчүүдийн амжилтийн буухиаг үргэлжлүүлж яваа хүнээр А. Урангоо тодроод байгаа билээ. Америкийн "University of Colorado"  сургуулийг дүүргэж, чамгүй сайн мэдлэгийг өөртөө хуримтлуулсан энэ бүсгүй үл хөдлөхийн зах зээлд өөрийн гэсэн орон зайг бий болгоод байгаа. А.Урангоогийн удирддаг “UA Consulting LLC” хэмээх  зуучлалын компани нь Монголын шилдэг том гэсэн барилга байшин, байруудыг хамгийн түрүүнд зарж борлуулж байна. Харин түүний хувийн амьдарлын тухайд одоогоор ганц бие гэх боловч, тэрээр их аварга Д.Дагвадоржтой амрагийн харьцаатай гэх бор шувуу нэлээд хол ниссэн. Түүнчлэн тэдний хамтдаа байгаа зургууд ч олны өмнө ил гарсан. Энэ удаа тэдний харилцааг бататгах нэгэн зүйл цахим ертөнцөд гарсан юм. Учир нь А.Урангоогийн цахим хуудсанд аварга маань коммент бичин үлдээдэг болжээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!