Монгол дахь оскар-ын загварыг П.Анужин тодорхойлов уу

2014/03/04
Share |
Хүмүүс: П.Анужин | 
Монгол дахь оскар-ын загварыг П.Анужин тодорхойлов уу

Холливудын ноёд, хатагтай нар хамгийн гоё дээрээ “тавьж” очдог "Оскар" наадмын Улаан хивсний ёслол хэдийнээс алдартай. Тэр жилийн наадмын тэргүүн бүтээлээс ч илүү олны анхаарлын төвд байдаг болохоор кино ертөнцийн одод тэгж дэгжирхэхээс ч аргагүй. 

 

Лос-Анжелесийн Холливуд дахь “Долби театр”-т болж буй “Оскар”-ыг монголчууд энэ удаа цэнхэр дэлгэцээрээ шууд хүлээн аван үзэж байна. “Монгол HD” телевиз Академийн дээд шагнал гардуулах ёслолыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байгаа нь үзэгчдийн зүгээс талархал хүлээж байгаа нь мэдээж. Хөтлөгчдийн тухайд МҮОНРТ-ийн хөтлөгч С.Чимгээ, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, “Нирун филм”-ийн найруулагч Р.Батсайхан, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх нар "Оксар"-ын монголд дамжуулахад оролцож, тусгайлан зассан индэрт тухлан, наадмын талаарх мэдээллийг үзэгчдэд хүргэж байгаа юм. 

 

“Оскар”-ын оддын хувцаслалттай зэрэгцэн Монголын хөтлөгчдийн хувцсыг үзэгчид сонжин, хэдийнэ цахим ертөнцөөр тэдний тухай жиргэж эхэлжээ. Тэднээс “Оскар”-ын монгол хөтлөгчдөөс "100 эрхэм"-ийн П.Анужин хатагтайн содон хувцаслалт  анхаарал татав. Телевизийн эфирт үргэлж сонин содон, чамин гоёлтой гардаг П.Анужин энэ удаа монгол хэв маягийг эвдэн, япон үндэсний хувцастай хослуулсан гэмээр цэнхэр "даашинз"-аар гангарчээ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
JesQuix Cheap Tamoxifen Online Cialis E Ipertrofia Prostatica Isotretinoin Acutane Pills No Physician Approval Overseascialis Naturally Occurring Amoxicillin
IP:146.185.223.117  2018-02-06 11:24:18
KatWero Comprare Viagra Italiano Comprar Levitra Generico En Espana Cheap Cialis Dapoxine Orderd Over Phonrcanadian pharmacy cialis Kamagra To Buy Buy Cipro Generic Cialis Cher
IP:146.185.223.252  2018-04-22 00:49:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.