Бас нэг 21-хэн настай бүсгүй найз залуудаа алуулжээ. Энэ одоо юу болоод байна аа.

2014/03/05
Share |
Хүмүүс:
Бас нэг 21-хэн настай бүсгүй найз залуудаа алуулжээ. Энэ одоо юу болоод байна аа.

Өнгөрсөн онд 21 настай талийгаач Б.Цэдэн-Иш найз залуу болох Г.Алтанхүүгийн хүчирхийлэлд өртөн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл мөн адилхан 21 настай Ө.Алтанзул гэх бүсгүй найз залуу болох Б.Төмөрбаатарын дарамтад байж байгаад толгойдоо гэмтэл аван учир битүүлгээр нас барсан хэрэг  2012 онд гарсан аж.

Тухайн хэргийг эргэн сануулбал, Тталийгаач Ө.Алтанзулыг 2012 оны аравхоёрдугаар  сарын 15-ны орой найз залуу болох Б.Төмөрбаатар дуудаж цугтаа Баянзүрх дүүргийн V хороонд орших  гэрээс нь холгүй “Цайз караоке” бааранд орсон аж.

Найз залуу болох Б.Төмөрбаатар тухайн үед хоёр найзтайгаа хамт явж байсан бөгөөд орой 23.00 үед баарнаас гарсан байна. Энэ хэргийн талаар тухайн бааранд ажиллаж байсан гэрчүүд мэдүүлэхдээ “Тэд дөрвүүлээ орж ирсэн. Баарнаас гарахдаа гурван залуу нь ихэд согтсон байсан. Харин цуг явж байсан Ө.Алтанзул эрүүл гарсан” гэж мэдүүлэг өгчээ.

21 настай бүсгүй баарнаас гараад гэртээс харих замдаа зулай цоорсон, тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүй байсаар байгаад 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө буюу төрсөн өдрийнхөө өмнөх өдөр учир битүүлгээр нас барсан байна. Энэ талаар талийгаачийн нагац эгч Б.Отгонбаяраас тодрууллаа.

-Талийгаачийг хэрэгт холбогдолтой гэж үзээд байгаа Б.Төмөрбаатарын талаар та нар хэр мэдэх вэ?

-Манай талийгаачтай танилцахдаа математикийн багш гэж хэлсэн байсан. Гэхдээ сэжигтэн Б.Төмөрбаатарынх гэр бүлээрээ модны бизнес эрхэлдэг, багш биш гэдгийг мэднэ. Найз залуу гээд байгаа хүн манай талийгаачаас ах, 30  гаруй настай. Урд нь эхнэр хүүхэдтэй байсан.

Б.Төмөрбаатар талийгаачийг удаа дараа зодож, дарамталдаг байсан. Талийгаачийг Б.Төмөрбаатар янхан архичин байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Би дүүгээ мэднэ, даруухан охин байсан. Миний дүү гэрээрээ хичээл үзэж конкурсдахаар бэлдэж байсан. Мөн хажуугаар нь “Монгол зоог” гээд зоогийн газрынхан мөн мэдүүлэг өгсөн байсан. Тэд хэлэхдээ янхан хүн өглөөнөөс орой хүртэл цэвэрлээд байж байдаг юм уу. Тийм биш гэсэн мэдүүлэг өгсөн байсан. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.