`Алтжин`-гийн Алтангийн архины үйлдвэрийг аварга Өсөхбаяр 15 тэрбум төгрөгөөр худалдан авлаа

2008/05/23
Share |
Хүмүүс: Г Өсөхбаяр |  Г Алтан | 
`Алтжин`-гийн Алтангийн архины үйлдвэрийг аварга Өсөхбаяр 15 тэрбум төгрөгөөр худалдан авлаа

Хуучин цагт “Цол дагаж бяр нэмнэ” гэж ярьдаг байв. Харин өнөөдөр “Цол дагаж хөрөнгө зузаардаг” болжээ. Энэ яриа үнэхээр ор хоосон зүйл биш бололтой. Буур хэмээх Жамьян аваргын зээ хүү Г. Өсөхбаяр, аварга хэмээх цол авсанаасаа хойш бэлжиж, хөрөнгө мөнгө хуримтлуулан Монголын тэргүүн баячуудын тоонд багтах болж. Ноолуурын бизнес эрхэлж, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийн их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан Г.Өсөхбаяр аварга сүүлийн үед шинэ бизнест хөл тавиад байна. Тэрээр “Алтжин”-гийн Г.Алтангаас “Сапу” архи пивоных нь үйлдвэрийг 15 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэнэ. Солонгосчуудад үйлдвэрээ 37 тэрбумаар зарна гэж том дуугарч байсан Г.Алтан хатагтай Өсөхөө аваргыг чамлаж “Яахав дээ. Монгол хүнд бол 15 тэрбумаар л өгчихнө. Тэгээд ч чи нэртэй төртэй хүн байна. Мөнгөө олж ирээд авна биз” хэмээн үг хаяж. Гэвч түүний хэлсэн үгний дагуу залуу аварга худалдан авах гэрээгээ байгуулж, мөнгө төгрөгийг нь төлчихөж. Залуу аваргад мөнгө байхгүй хэмээн басч байсан Алтан хатагтай “Өсөхбаярыг ингэтлээ баяжчихсан гэж мэдсэнгүй. Мэдсэн бол арай л өндөр үнэ хэлэх байсан юм” хэмээн амаа бариад сууж байна. Далай аварга Сүхбат дуучин Ариунаагийн нөхрөөс “Даймонд” спиртнийх нь үйлдвэрийг худалдан авч “Алтан хүнс” нэртэй архины том үйлдвэртэй болоод байгаа. Тэгвэл түүнтэй наадмын ногоон дэвжээн дээр бяр чадлаа гайхуулан байж хүч үздэг байсан залуу аварга Г.Өсөхбаяр ийнхүү “Сапу” архи пивоны үйлдвэрийн эзэн боллоо. Г.Өсөхбаяр аваргын худалдан аваад байгаа “Сапу” архи пивоны үйлдвэрийг хөл дээр нь босгож, үүдийг нь татаж өрхийг нь нээсэн Жамъянсүрэнгээс энэ талаар тодруулсан юм.

-Г.Алтан хатагтай таны байгуулсан “Сапу” үйлдвэрий Өсөхбаяр аваргад 15 тэрбумаар худалдсан гэдгийг та мэдсэн үү?
-Дээр үеэс л зарах гээд байсан юм. Өсөхбаяр аварга худалдан авсан сураг л байна. Уг нь солонгосчуудад зарна, үнэ хүргэнэ л гээд байсан шүү дээ. Г.Алтан байгаагаа зараад үрээд дуусгаж байгаа байх аа. Шатахуун түгээх станцуудаа “Жаст”-д 14.2 тэрбумаар зарсан. Одоо архи пивоныхоо үйлдвэрийг 15 тэрбумаар зарж.
-Энэ архины үйлдвэр хэр ашигтай ажиллаж байсан юм бэ?
-Намайг явсанаас хойш ганц шил архи үйлдвэрлээгүй байх аа. Пивоных нь гүйлгээ ч муудсан, өмхийрөөд л байгаа сураг байсан. Уг нь би байхдаа Германаас тоног төхөөрөмж авчирч суурилуулсан юм. Гэтэл цаадах чинь герман чанар гээд л баахан рекламдаад байсан, үнэн хэрэгтээ хятад хүн авчраад технологичоор нь тавьчихсан байсан шүү дээ. Жан гэдэг нэртэй тэр хужаа герман пиво биш, пийжүү л хийж байсан байх. Одоо энэ үйлдвэр гайгүй хүний гарт очсон юм чинь гайгүй бүтээгдэхүүн хийнэ биз.
-30 гаруй тэрбум төгрөг гэдэг асар их мөнгө шүү дээ? Ийм баян атлаа хүүхдийн мөнгө гэж танаас тэрбум гаруй төгрөг нэхсэн. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ? Таныг давж заалдсан гэж сонссон.
-Надаас тэрбум нэг зуун хоёр сая төгрөг нэхсэн шүү дээ. Баянгол дүүргийн шүүх хүүхдийн тэтгэвэрт 283 сая төгрөг төлөх шийдвэр гаргасан. Би Нийслэлийн шүүхэд давж заалдсан. Нийслэлийн шүүх 39 сая төгрөг хүүхдийн тэтгэвэрт өг гэсэн. Миний хүү уг нь 39 сая төгрөгөөр дутахгүй хөрөнгөтэй хүн. Гэхдээ би энэ 39 сая төгрөгийг нь өгнө. Энэ 39 сая төгрөгийг хүүгийнхээ нэр дээр дэвтэр нээлгээд банкинд хадгалуулчихна. Алтан хамаг юмаа зарж үрж байгаа хүн. Хожим юу ч болоо билээ. Цөөхөн ч гэсэн хэдэн төгрөг хүүгийнхээ нэр дээр хадгалуулна аа.
-Тэгвэл танай гэр бүлийн шүүхийн асуудал цэгцэрч л байгаа юм байна даа.
-Үгүй дээ. Алтан намайг бас Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгчихсөн шүү дээ. Би “АПУ-гийн захирлаар ажиллаж байхдаа ТӨХ-той хийсэн гэрээнийхээ дагуу 93 сая 320 мянган төгрөгөөр шагнуулж байсан юм. Энэ мөнгө ТӨХ-ноос шууд “Алтжин” компанийн данс руу шилжсэн. Энэ мөнгийг маань өгөхгүй гээд л шүүхдээд байгаа.
-Яагаад таны шагналын мөнгийг өгөхгүй байгаа юм бэ?
-Би “Алтжин” компанийн захирлаар ажиллаж байсан. Тиймээс гадагшаа дотогшоо явах ажил их гарна. Гэтэл өнөөдөр Алтан миний үр ашгийн шагнал болох 93 сая төгрөгийг өгөхгүйн тулд надаас “Томилолтын зардал” гээд 193 сая төгрөг нэхэж байгаа юм. Инээдтэй байгаа биз дээ. Энэ заваан маргаан дуусахгүй нь бололтой. Эхлээд Баянзүрх дүүргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Дараа нь Баянгол дүүргийн шүүхээр хүүхдийн тэтгэврийн асуудлаа шийдүүлсэн. Одоо Сонгинохайрхан дүүргийн шүүхээр томилолтын асуудал гээд л шүүхдэлцэж байна. Удахгүй Налайх, Багануур, Багахангайн шүүхээр орох байлгүй дээ.
-Та Алтан захирлаас ер нь мөнгө авсан уу?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хөөцөлдөж байж 200 сая төгрөг авсан. Хайгуулын ажил хийх гээд байраа 100 гаруй сая төгрөгний барьцаанд тавьчихсан байсан. Хүнээс 17 сая төгрөг зээлсэн байсан. Бүх өрөө дарчихсан. Одоо унах унаатай, өөрийн гэсэн байртайгаа болсон. Ямар ч байсан нэг үеэ бодоход овоо л цэгцэрч байна.
-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
iwrwxjtvw mFctS2lvuxyclkmbwr, [url=http://bdamncduufnc.com/] bdamncduufnc[/url], [link=http://uchtxbuiumyh.com/ ]uchtxbuiumyh[/link], http://hzqeontipbtm.com/
IP:31.184.238.177  2019-01-18 03:28:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.