Алдарт зөн билэгч Елена Голунова 03-25нд манай оронд ирэхээр болжээ

2014/03/06
Share |
Хүмүүс:
Алдарт зөн билэгч Елена Голунова 03-25нд манай оронд ирэхээр болжээ

Оросын “Зөн Билгийн Тулаан” реалити нэвтрүүлгийг үзээгүй Монгол хүн байхгүй гэхэд болно. Тус тэмцээний 13 дах улирлын шилдэг оролцогч Елена Голуноваг та санаж байгаа байх. Сибирийн “шулам” гэгддэг, энэ эмэгтэй гайхалтай далдын хүчтэй. Гаднаас нь харсан хүнд “рок” стильтэй харагдах ч зөн билэг, далдын хүчээрээ хэнийг ч урдаа гишгүүлэхгүй. Саяхан манай оронд түүний хүү Новосибирскээс гаралтай, Сибирийн хар номтон Влад Кадони хүрэлцэн ирсэн. Залуухан атлаа, хүч чадлаараа ээжтэйгээ эн зэрэгцэх Влад Монголд ирсэн даруйдаа уулзалтын цагаар дүүрч, маш завгүй байж байгаад явсан. Тэгвэл энэ удаа Сибирын шулам Елена Голунова 3 дугаар сарын 25нд Монголд ирэх гэж байгаа таатай мэдээлэлийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Итгэмээргүй далдын хүч, энерги, бодит бус хүчин зүйлс тун удахгүй.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!