Шороонд даруулан амиа алдлаа

2008/05/23
Share |
Хүмүүс:
Шороонд даруулан амиа алдлаа

Бороо орсоны улмаас хөрс ухаж байсан хүн шороонд дарагдаж амиа алдсан золгүй хэрэг өчигдөр 15.30 цагийн орчим гарлаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 11 дүгээр гудамжинд “Торч” ХХК -ийн хөрсний ус судалдаг сантехникийн ажилчид 32-ын тойрог руу ордог шинэ замын баруун талд хөрс судлах ажлаа хийж байжээ. Гэтэл үдээс хойш орсон багахан хэмжээний борооны улмаас ухаж байсан нүхний дэргэд зогсч байсан ажилчин шавхайд хальтирч ойчжээ. Түүнийг хамт ажиллаж байсан нөхөд нь гаргах гэж оролдсон боловч чадаагүй бгйна. Энэ тухай ОБЕГ-т дуудлага өгсний дагуу аврагчид ирсэн боловч мөн л шороонд дарагдсан хүнийг аварч чадаагүй аж.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.