Аймшигтай алуурчин хүүхдүүд

2014/03/11
Share |
Хүмүүс:
Аймшигтай алуурчин хүүхдүүд

1. Нэг ангийн сурагчаа хороосон япон сурагч

2004 оны 6-р нэгэнд 11 настай дунд сургуулийнхаа алдартай охидын нэг өөрийн нэг ангийн сурагч болох 12 настай Сатоми Митараи (Satomi Mitarai) гэх охиныг үдийн цайны цагаар хороосон хэрэг гарчээ. Гэмт хэрэгтэн хутга ашигласан байна. Тэрээр хүн алсныхаа дараа цус болсон дүрэмт хувцастайгаа ангидаа орж сууснаар багш нь мэдэж цагдаа дууджээ.

Хожим мэдүүлэгтээ уг сурагч Митарай өөрийг нь интернэтээр тарган гэж доромжилдог байсан учраас алсан гэжээ.

2004 оны 9-р сарын 15 нд болсон шүүх хурлаар насанд хүрээгүйчийн шоронд 4 жил хоригдох ял оноожээ.

2. Өөрийн эцгийн гэрлэхээр шийдсэн жирэмсэн сүйт бүсгүйг хөнөөсөн хүү

2009 оны 2-р сарын 20нд 11 настай Жордан Браун (Jordan Brown) өөрийн эцгийг харамлан түүний сүйт бүсгүй болох 26 настай Кензи Мэри Хоук (Kenzie Marie Houk)-ыг Пенсильван мужийн Вампум (Wampum) хот дах гэртээ хороожээ.

 

Хоук нь 8 сартай жирэмсэн байсан ба Браун 0,20 калибр буугаар бууджээ.

 

Хүүг Эри (Erie) хот дах засан хүмүүжүүлэх газар гурван жил хорисны эцэст шүүх хурал болжээ. 2012 оны 4-р сарын 13нд болсон шүүхээс түүнийг Хоук болон түүний төрөөгүй хүүгийн амь насанд хүрсэн буруутай гэсэн шийдвэр гарчээ.

3. Найз залууг нь хүлээн зөвшөөрөөгүйн улмаас гэр бүлийнхнийгээ алсан охин

2006 оны 4-р сарын 22нд 12 настай Жасмин Ричардс (Jasmine Richards) нь өөрийн найз залуугийн хамт Канад улсын Медисин Хэт (Medicine Hat) дэх гэртээ өөрийн эцэг эх болон дүүгээ хөнөөжээ. Шалтгаан нь түүний эцэг эх түүнийг 23 настай Жереми Штайнке (Jeremy Steinke)-тэй уулзахыг хориглосноос болжээ.

Штайнке Ричардсийн гэр лүү дайрч орон эцэг эхийг нь хөнөөсөн бол охин өөрийн дүүг хутгалжээ.

2007 оны 7-р сарын 9нд болсон шүүх хурлаас Ричардсыг 3-р зэрэглэлийн онц ноцтой гэмт хэрэгт буруутгаж 10 жилийн ял оноожээ.

4. Өөрийн эцэг эхээ болон хамаатны хоёр хүнийг хороосон Бразил хүү

Бразил улсын Сан-Пауло хотын нэгэн хүү өөрийн эцэг эхээ болон хоёр эмээгээ хороогоод дараа нь өөрийгөө хөнөөжээ.

Цагдаа нарын мөрдлөгийн явцад 13 настай Марсело Пессегини (Marcelo Pesseghini) хоригогчдын толгойн тус газар 0,40 калибрын буугаар буудсан нь тогтоогджээ. 40 настай цагдаагийн түрүүч Луис Марсело Пессегини (Luiz Marcelo Pesseghini), түүний эхнэр 36 настай Андрея Регина (Andreia Regina), 65 настай Бенедита (Benedita), болон 55 настай Бернадетт (Bernadete) нар орон дотроо үхсэн байжээ.

Хэрэгтэн өөрийн хамгийн сайн найздаа эцэг эхээ хөнөөхөөр шийдснээ хэлсний дараа аавынхаа буугаар уг хэргийг үйлджээ. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
coogi Yaymr aimar yum be
IP:203.91.115.41  2018-03-23 22:42:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.