Ийм ээжтэй бол охид баярлах уу?

2014/03/12
Share |
Хүмүүс:
Ийм ээжтэй бол охид баярлах уу?

Барби хүүхэн нэрээр олноо алдаршсан Сара Берж гэгч 50 настай эмэгтэй ахиад л дуулиан шуугианы эзэн боллоо. Алтан шар үстэй хүүхэн маань хөхний хэлбэр өөрчлөх эрхийн бичгийг охиндоо сахиусан тэнгэрийнх нь баяраар бэлэглэсэн байна. Тэгээд юу гэж баян хүн охиндоо лаагаа бэлэглэнэ үү луувангаа бэлэглэнэ үү хамаагүй шдээ гэж болох ч охин нь дөнгөж 7 настайд хэргийн гол нь байгаа юм. 

Харин свингерүүдийн клубын эзэн ээж нь үүнийг ер тоохгүй байгаа бололтой. Эх гээд байгаа энэ эмэгтэй:
-Поппи /7 настай охин нь ийм нэртэй юм байна/ минь загвар өмсөгч, модель болох гэж байгаа болохоор хөхний мэс засал хийх эрхийн бичиг бэлэглэсэн юм. 16 хүрснийхээ дараа өөрт хэрэгтэйгээр ашиглаг л даа гэж сэтгүүлчдэд хэв нэг хэлжээ. Охиноо нүүрээ будах, гүн ухлаадастай даашинз өмсөх, өндөр өсгийтэй туфль өмсөх гээд бүгдийг зөвшөөрдөг төдийгүй арай л албаддаггүй гэнэ.

 

Охиныхоо зургаан насны ойгоор стриптиз буюу тайчих бүжиг бүжиглэж сурах дамжаанд үнэгүй сурах эрх бэлэглэж байсан болохоор энэ удаагийн бэлэг ч харин ч юу ч биш бололтой.

Р.S. Мартаснаас “свингер” гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүст сонирхуулахад гэр бүлийн хосууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр гэр бүлийн хосуудтай харилцан бэлгийн харьцаанд орохыг хэлдэг юм.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.