Хүмүүс: О Магнай | Долгорсүрэн Дагвадорж | |
Монголын бахархалт хөвгүүн, ард түмний хүү хоёрын дунд ширүүн маргаан эхэллээ. Монголын бахархалт хүү хэмээн их аварга Д.Дагвадоржийг хүндэтгэн, түүний амжилтыг бахдан нэрийдэж байна. Харин ард түмний хүү хэмээн ардын “заргач” О.Магнайг магтаж алдаршууллаа. Энэ тэндхийн дэлгүүр хоршооны үнэ, автобусны тасалбар гээд ард түмнийхээ дунд өрнөж буй асуудал дунд толгой цохиж явдаг О.Магнай энэ удаа “Улсын цирк”-ийн зүг ээлжит сенсациа дэгдээлээ.
Учир нь: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Монголын үндэсний цирк” ХХК, “Рояал плаза” ХХК-д зөрчлөө арилгах албан бичгийг хүргүүлсэн. 2008 оны долдугаар сарын 17-нд ТӨХ улсын циркийн үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу явуулах болзолтойгоор хувьчилсан бөгөөд тухайн үед Улсын цирк 35666 метр квадратын эзэмшил газартай, 136 ажилтан, 4823 метр квадрат барилга байгууламж, 41 мал амьтантай байсан бол өнөөдөр 24269 метр квадрат эзэмшил газар, 61 ажилтан, мал амьтангүй болсон байна.
Циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, циркийн барилгыг зориулалтын дагуу ашиглаагүй, ажилчдын тоог бууруулсан, циркийн тоглолт явуулахгүй байгаа зэрэг зөрчил дутагдал гаргасан гэж мэдэгдэж, эдгээр зөрчлүүдийг 2015 оны нэгдүгээр сар гэхэд арилгаагүй тохиолдолд циркийн хувьчлалыг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар холбогдох байгууллагуудад хандана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл үүний хариуд их аварга Д.Дагвадорж өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр хэлэхдээ О.Магнайгийн хийсэн энэхүү үйлдэлд үнэхээр гомдолтой байна. Циркийн нэр хүндэд халдаж, гүтгэж байгаа учраас хатуу тэмцэхээ илэрхийллээ. “Аса” циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд 135 уран бүтээлчтэй, улирал тутамд тоглолт хийж улсад 80 сая төгрөгийн татвар төлж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн О.Магнайг 7 дугаар сарын 1-ний үймээнд оролцож явсан мөртлөө одоо төрийн дээд албанд ажиллаж байна.
Эрдэнэт 5 хүний амь хаана байна вэ? хэмээх бухимдалаа илэрхийлсэн юм. Тэрээр хамгийн сүүлд би 22 насандаа дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргаж байхад “”О.Магнай” дүү юу хийж байсан бэ? гэж ширүүхэн хэллээ. Ийнхүү ардын заргач, ард түмний хүү хоёрын маргаан цаашид хэрхэн үргэлжилж, хэн нь дийлэх бол?