Жүжигчин Бархүү эхнэрээ үзэгчидийн нүдэн дээр хардаж, зоджээ

2014/03/14
Share |
Хүмүүс:
Жүжигчин Бархүү эхнэрээ үзэгчидийн нүдэн дээр хардаж, зоджээ

10 насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарын амьдрал олны анхаарлыг ихэд татдаг “сэдвүүд”-ийн нэг. Тэгвэл жүжигчин Т.Бархүү тун ч хартай нэгэн бөгөөд Сэрүүн хасын нууц”  жүжгийн үеэр  эхнэрээ зоддог нь олон хүний өрийг өвтгөөд байгаа аж.

 Гэхдээ мэдээж тэдний энэ “зодоон” орон гэртээ биш олны нүдэнд, тайзан дээр болж байгаа юм. Учир нь Х-Түц продакшны тайзны тав дахь уран бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжигт хосууд мөн л эхнэр нөхрийн дүрд тоглож байгаа юм. Жүжигчин Т.Бархүүгийн хувьд уг уран бүтээлд өмнө нь бүтээж байсан дүрүүдээсээ эрс өөрчлөгдсөн бөгөөд хатуу, хахир зантай, хартай нөхрийн дүрд тоглож байгаа ажээ. Тэрбээр жүжгийн зохиол ёсоор эхнэрээ хайр найргүй зодох нь үзэгчдийг тун ч эмзэглүүлж, зарим нь бүр тэсгэлгүй “Эхнэрээ аллаа шдээ” хэмээн орлих нь тэдний хэр сайн жүжиглэж байгааг илтгэнэ. Ямартаа ч хосууд маань гэрлэлт нь там болсон эхнэр нөхрийн дүрийг бүтээж, үзэгчдийг эмзэглүүлж байгаа ч Т.Бархүүгийн далайлт ширүүн, буулт зөөлөн байгаа биз ээ. Түүнчлэн гэр бүлийн хоёрын маань бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэл ихээхэн хүрч байгаа гэнэ. Сэрүүн хасын нууц жүжиг  Хошин урлагийн “Х-Түц” продакшн өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болгож байсан “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сарын 3-наас дахин тоглохоор болжээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!