Б.Борхүү: Д.Алтангэрэлтэй уулзахад мөнгө олж, нэр алдарт хүрмээр байна гэсэн

2014/03/14
Share |
Хүмүүс:
Б.Борхүү: Д.Алтангэрэлтэй уулзахад мөнгө олж, нэр алдарт хүрмээр байна гэсэн

“Түмэн хишигтэн” төсөлд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан Д.Алтангэрэл гэх залуу “Би “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийг  анх санаачлаад зохиолыг нь бичсэн байсан юм. Гэтэл намайг хөдөө яваад ирэх хойгуур миний нэвтрүүлгийн зохиолыг хулгайлаад “Hero Entertainment” “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг нэрээр гаргаад эхэлсэн. Миний оюуны өмчийг хулгайлсанд гомдолтой байна” гэж зарим хэвлэлээр ярилцлага өгчээ. Үүнтэй холбогдуулан Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн  найруулагчаар ажиллаж байсан,  Төрийн шагналт, Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Борхүүтэй ярилцлаа.

-“Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийг хэн санаачилсан юм бэ?

Миний хүү Б.Амархүү “Hero Entertainment”-ын “Татар ажиллагаа” кинонд тоглоход бид анх танилцаж  байсан юм. Тэр үеэс эхлээд Б.Баатарын сайн мэддэг болсон. Мөн намайг Улаан-Үдийн Байгаль чуулгын найруулагч байхад “Гурван охин” хамтлаг Б.Амархүүтэй хамтарсан дууны клипийг Байгаль нуурт хийсэн. Тэгэхэд тэнд очиж, хүүгийнхээ ажилд тусалж явахдаа Б.Баатартай сайн танил болсон.

Тухайн үед би Байгаль театрт 15 жил ажиллачихсан байсан юм. Тиймээс 15-аас хойших жилийн гэрээг сунгалгүй Б.Баатартай хамтарч ажиллахаар Монголдоо ирсэн. Тав таван жилээр гэрээгээ сунгаж ажилладаг байсан юм.

-Энэ нэвтрүүүлэг хамгийн анх сонгуультай холбогдож гарсан түүхтэй. Б.Баатар анх 2008 онд “ Чухлаас чухал 50 хүн” гэсэн шог зургийн номыг найз Мөнхжаргалтайгаа гаргаж байсан юм билээ. Тэгээд 2011 онд “100 чухал хүн” гэдэг сонгуулийн нэвтрүүлэг хиймээр байна. Хоёулаа хамтаръя гэж ярьж байсан. Өөр өнцгөөс харсан цоо шинэ юм хийнэ гэдэг санааг Б.Баатар гаргасан. Хөтлөгч нь хэн байх вэ гэдгийг ч яриагүй байлаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хөтлөгчтэй байна харин хэн байх вэ? Гэж ярилцаад бид Б.Лхагвасүрэн гуйтай уулзаад, энэ санаагаа хэлэхэд “Чухал хүн гэж байдаггүй юм. “Монгол тулгатны” гэдгийг оруул. Эрхэм гэдэг үг маш том үг. Хүн бүхэн эрхэм. Эрхмийн эрхэм нь энэ хүмүүс гэдгийг гаргах хэрэгтэй шүү” гээд утгыг нь нарийн тайлбарлаж өгсөн. Тэгээд Б.Баатараа энэ саналаа  П.Анужинд  хэлэхэд “Заавал сонгуулийн нэвтрүүлэг хийх хэрэггүй. Монголдоо түүх бүтээхээр хэмжээний томоохон нэвтрүүлэг болгоё” гэж тохироод тэгээд бид алдар цолтой, хийсэн бүтээсэн зүйлтэй манлайлагч хүмүүсийн хөргийг бичиж, түүхэнд үлдээхээр шийдсэн.

-Нэвтрүүлгийн зохиолоо хэзээ бичсэн бэ?

Найруулагчийн санаанд ямар нэвтрүүлэг байх вэ? Яаж хийх вэ гээд бүх зүйл деталаараа байсан. Түүнийг бид ярилцаад хөргийн шинжтэй ярилцлагын нэвтрүүлэг болгосон. Нэвтрүүлгийн анатаци бол бичигдэнэ. Орох зочиноо сонгоод  судлаад л шууд ороод л ЭНД ДАРЖ үргэжлүүлэн уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.