Хөдөлмөрийн баатар, А.Ж Г.Хайдав шинэ байрны эрхээ гардан авлаа

2014/03/17
Share |
Хүмүүс:
Хөдөлмөрийн баатар, А.Ж Г.Хайдав шинэ байрны эрхээ гардан авлаа

Урлаг гэдэг хэзээд хөгширч амралтаа авдаггүй гэдгийн тод жишээ нь Гонгорын Хайдав гуай билээ. Тэрээр сонгодог урлагийн тайзнаа нэгэн жарныг элээхдээ дэлхий дахины хүн ардын аугаа их соёлыг цангинан эгшиглэх хоолойн түрлэгээр чимж Монгол гэсэн нэрээ өндөрт дуудуулж явсан цагийг эзэлсэн дуучин билээ. 90 наслахдаа 700 гаруй дууг амилуулж , гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ. Түүний хийж бүтээсэн бүхэн өнгөрсөн зуунаас өнөөг дамжин өртөөлж ирээдүй хойч үедээ асар их үнэ цэнэтэй бүтээлүүд болсоныг Монголын төр өндрөөр үнэлж хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин цолоор энгэрийг нь мялаасан түүхтэй. Гэвч хүний орчлон цаг цагаараа байдаггүйн жамаар нийгэм төр өөрчлөгдөж зах зээлийн ороо бусгаа үед урлаг уран сайхан хаягдаж олон арван алдартнууд хийх ажилгүй болж хийсэн бүхэн нь үнэгүйдэж байсан гашуун он жилүүд саяхан. Тэр үед ч урлагаа гэх сэтгэл нь бөхөөгүйн дээр улам дүрэлзэж итгэл найдварын галаар олон шавь нартаа өмөг түшиг эцэг нь болж явсан үе түүнд бий. Хайдав гуай болон түүний үр хүүхдүүд урлагийн төлөө гэж явсанаас өнгө мөнгө хөөж яваагүй нь өнөөдрийн түүний амьдралаас харагдана. Төр засгаас үнэлж өгсөн гурван өрөө байраа үр хүүхдүүддээ өгчихөөд өнөөдөр Монголын орчин цагийн сонгодог урлагийн үүсгэн санаачлагч даруухан гэхэд дэндүү даруухан амьдарч сэтгэл зүрхээ урлагтаа өргөсөөр явааг бид мэддэггүй. Мэдэхгүй байгаа нь ч аргагүй биз. Тэр болгон амьдралаа ярьж хүнд хэцүү байна хэмээн тоочдоггүй нь урлагийн хүний хатуу чанга тэвчээр, сэтгэл хөдлөлөө нуудагтай нь холбоотой байх. Түүний эх орондоо хөдөлмөрлөсөн гавъяа, түүхэн замнал нь ирээдүй хойч үеийнхэнд үнэлж барашгүй соёлын өв болон үлдсэн билээ.

Тиймээс үндэсний манлай үйлдвэр “Агь” ХХК-ний шилдэг бүтээгдэхүүн “Лапша” брэндийн зүгээс “Тэсо” констракшны улсдаа томоохонд тооцогдох бүтээн байгуулалтын нэг “Содон” стандарт цогцолбор хороололд нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Гонгорын Хайдав хэмээх буянтай бууралд шинэ байрны эрхийн бичгээ гардуулан өглөө. Тэрээр энэхүү гэнэтийн бэлэгт итгэж ядан буйгаа бидэнтэй ярих үедээ нулимс зангируулан хэлж байсан нь нүдээ олсон ажил болсоныг харуулсан юм.
“Монголчууд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэл нь эх орноо дэмжье” уриатайгаар хэрэгжиж буй уг төсөл энэ удаагийн арга хэмжээгээр дуусахгүй бөгөөд “Лапша” брэндийн нэрэн дор нэг жилийн турш хэрэгжиж дараагийн байрны эзнийг 2015 оны 3 сарын 15ны өдөр тодруулах тухайгаа энэ үеэр мэдэгдлээ. Энэхүү сонголтонд иргэдийн оролцоо маш чухал бөгөөд олны хүч оломгүй далай гэдгийн адилаар эх орныхоо төлөө нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, төр түмэндээ алдар гавъяагаараа тодорч, ирээдүй хойч үедээ өвлөгдөх үнэт баялагийг бүтээсэн тэдгээр эрхмүүдийг өөрийн олон нийтийн хуудсаар дамжуулан санал асуулга явуулж шалгаруулах юм байна. Тиймээс та бүхэн ч гэсэн энэхүү уриалгыг дэмжиж улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө харь орныг гэх сэтгэлгээнээс татгалзаж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж байна! Дэмжих тусам тань тэдний улс орондоо оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэж, нийгмийн сайн сайхны төлөөх олон арван ажлуудыг өрнүүлнэ гэдгээ компаний удирдлагууд хэлж байсныг энд онцлон дурьдах нь зүйтэй болов уу. Эцэст нь хэлэхэд Хайдав гуайн “-Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ” гэсэн үгийг Тэсочууд бодитойгоор харуулж түүнд сэтгэлийн бэлэг, итгэлийн гал хайрласан гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай…

1891115_601574829936372_318405703_n(1) 1901370_601574853269703_1812433807_n(1) 1911989_601574756603046_139100789_n 1780611_601575119936343_1056479444_n 1613956_601574989936356_2084837096_n(1) 1613954_601574883269700_866733569_n

1964815_601565133270675_427469584_n 1924705_601574899936365_501578105_n 1920582_601574656603056_1271550775_n

Эх сурвалж-ace.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.