Д.Удвал сайд аа, хэчнээн хүн хавдраар нас барсны дараа ажлаа жинхнээр нь хийх вэ

2014/03/18
Share |
Хүмүүс:
Д.Удвал сайд аа, хэчнээн хүн хавдраар нас барсны дараа ажлаа жинхнээр нь хийх вэ

“Хавдрын шинжилгээ өгөх хэрэг гарлаа. Харамсалтай нь тэгж чадах эсэхдээ эргэлзэж эхлэв. Авдаг цалин минь амьдралын хэрэгцээний хаана ч хүрэхгүй байхад зөвхөн шинжилгээ өгөхөд зарцуулах тэр мөнгийг хаанаас олох вэ.

Гэвч өдрөөс өдөрт зовуурь нэмэгдэн, өвчин нь гол таслах гээд байхад парацетамол төдийгөөр аргацаагаад явах арга даанч байдаггүй. Хавдар судлалын үндэсний төвийн хаалгыг татлаа.

Над шиг, надаас ч дор орсон, өвчинд шаналсан царайтай хүмүүс пиг дүүрэн. Мөнгөтэй, чадалтайсан бол гадаадад очоод үзүүлж, эмчлүүлье гэх ч энд ирэгсдийн халаас тийм дүүрэн байх нь юу л бол. Арайхийж дугаарласаар, үдээс хойш сая нэг очер автал 14 хоногийн дараа гэж байна.

Ингээд хагас сар хүлээсний эцэст шинжилгээ өгөх өдөр ирлээ. Эхний өдөр шээсний, дурангийн, цусны ... гэх мэт шинжилгээнүүд өгөв. 250 мянган төгрөг зүгээр л алга болоод өгөх юм. Хамаа алга даа, өвдөж тарчилж, гэрийнхнээ шар махтай нь хатаасны оронд байрны мөнгөнөөс аваад шинжилгээ өгсөн нь дээр.

Дараа өдөр нь томографт үзүүл гэж байна. Бас л урт дугаарын ард гарах гэж хана ширтэн суулаа. Гэтэл өмнө маань үзүүлэх гэж байсан бүсгүй уйлсаар гарч ирэх нь тэр. Юу эсийг бодох вэ, энэ хооронд. Асуутал “Энэ шинжилгээ нь 350 мянган төгрөг гэж байна. Би хэзээ ч үзүүлж чадахгүй бололтой. Долоо хоногийн дотор бараг 500 мянган төгрөгөөр шинжлүүлсэн байтал бас дахиад Эндээс үргэжлүүлэн уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.