“Сэрүүн хасын нууц”-ын эзэд Гэгээн Муза-д ам бардам байна

2014/03/20
Share |
Хүмүүс:
“Сэрүүн хасын нууц”-ын эзэд Гэгээн Муза-д ам бардам байна

Жил бүрийн Гэгээн Муза наадам монгол орон даяар өргөн дэлгэр болдог болжээ. Ялангуяа орон нутгийн театрууд хүртэл идэвхитэйгээр оролцох болсон нь Монгол оронд драмын урлаг хөгжихөд түлхэц болж буй юм. Харин энэ жилийн Гэгээн Муза наадмын хувьд “Топ нь тодорхой Гоёл” гэдэг шиг Сэрүүн хасын нууц жүжгийн уран бүтээлчдийг олон шагнал авнаа гэж үзэгчид, урлаг сонирхогчид ам булаалдан хэлцэж байна. “Хориотой жүжиг” , “Аянгын бороо” гээд Х Түц-ийн хийсэн драмын бүтээл бүр чанар чансаа,даац гэдгийг харуулах шиг болдог.  Бүр драмын жүжгийн билет шаганд орох гэж  жигтэй юм гэж хүмүүс ярилцаж байсан нь саяхан. Хийсэн зүйлдээ бардам гэгчээр тус жүжгийн Продюссер Онон энэ жилийн Муза-д нэлээн додигор байгаа сурагтай шүү. Ямартай ч олон дуулиан шуугиан, сенсаацийг араасаа дагуулж буй Сэрүүн хасын нууц жүжиг 4 сарын 7-с дахин тавигдахнээ. Өнгөрсөн хавар монголын толгой баячууд, ихэмсэг хатагтай нар, сэхээтэн гаралтай бүхий л эрхмүүд Соёлын төв өргөөг зорьж харагдсан шүү.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!