Какурюү М.Анандыг 100% дэмжлээ (68, 69,70,71 ...)

2014/03/25
Share |
Хүмүүс: Магалжалав Ананд | 
Какурюү М.Анандыг 100% дэмжлээ (68, 69,70,71 ...)

2001 онд Японы мэргэжлийн сумод хөл тавьсан Озэки Какурю М.Ананд Котошогикуг давж 14 даваа нэг унаатайгаар Хару башёд түрүүлсэн билээ. Японы сумогийн холбооноос түүнийг энэ башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлсэн тохиолдолд Ёкозуна цол олгохоо амлаад байсан юм. 

 

Башё өндөрлөсний дараа  өдөр хуралддаг  Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өчигдөр уламжлал ёсоор хуралдаж, хару башёгийн түрүү бөх Какурюү М.Анандад ёкозуна цол хүртээх тухай асуудлыг дэмжсэн байна.

 

Энэхүү болзолыг 100 хувь амжилтаар биелүүлсэн түүний хувьд зөвлөлийн хурлаар нийт гишүүдийн гурваны хоёроос илүү санал авах ёстой байсан юм. Харин Ёкозунагийн зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозунаг хүлээн зөвшөөрчээ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.