П.Одгэрэл: Би болоод гэмгүй сайхан гэр бүл яагаад хохирох ёстой юм

2014/03/25
Share |
Хүмүүс:
П.Одгэрэл: Би болоод гэмгүй сайхан гэр бүл яагаад хохирох ёстой юм

Сүүлийг хэдэн өдөр зарим хэвлэл мэдээллийн сайтуудаар "Г.Баярсайхан П.Одгэрэлтэй амраглах болсон юм биш биз" гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.Тэгвэл энэхүү ташаа мэдээлэлд хөтлөгч П.Одгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр "Хүний машинд хамаагүй суултгүй цаг болж. Цэлмүүн бид хоёрыг дотно гэдгийг хүмүүс мэднэ. Гурван жилийн өмнө дуурь үзэх гэж явахдаа нагац ахынх нь машинд сууж яваагаа ч мэдээгүй юмсан. Тухайн үед Цэлмүүний эгч сайхан сэтгэл гарган уг машинаар хүргэж өгсөн юм даг. Гадуур гараад байгаа хачин жигтэй мэдээнд эмзэглэж байгаа ч худал зүйлээс болж мөрөөрөө яваа би болон гэмгүй сайхан амьдарч байгаа гэр бүл яасан гэж хохирох ёстой юм" гэлээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!