Э.Содмагнай: Барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, барилгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нэгдсэн мэдээллийн сантай болно

2014/03/25
Share |
Хүмүүс:
Э.Содмагнай: Барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, барилгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нэгдсэн мэдээллийн сантай болно

"Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо" "Рэд фильм" ххк "MGL" групп-ээс санаачлан барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, барилгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын нэгдсэн мэдээллийн санг үүсгэх зорилгоор "CONSTRUCTION MATERIALS  2014" төсөлийг хэрэгжүүлж байгаа юм байна. Тус төслийн хүрээнд хийгдэх ажилуудын талаарх мэдээлэл авахаар Төслийг санаачлагч Рэд фильм ххк-ийн менежер Э. Содмагнайтай ярилцлаа.

 

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе "CONSTRUCTION MATERIALS  2014" төсөлийн талаар мөн тус төслийг хэрэгжүүлэх болсон шалтгааны талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу.

Сайн байна уу танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бид "CONSTRUCTION MATERIALS 2014" төсөлийг хэрэгжүүлэх хүрээнд 1 жилийн турш олон салбарын байгууллагууд дээр судалгаа хийж үзсэн байгаа. Бидэнд хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл бол дийлэнх компаниудын хангамжийн бараа материалын үнийн судалгаа бодит биш байдаг. Бүр зарим нэг байгууллагуудад  их хэмжээгээр худалдан авалт хийдэг бараа материалыг зах зээлийн үнээс 30% өндөр үнээр худалдан авалт хийсэн байх жишээтэй. Энэ юуг харуулж байна гэхээр  байгууллагуудын дунд шатны менежерүүдийн ашиг сонирхолын зөрчил, нийлүүлэгчдийн бараа үйлчилгээгээ борлуулах бодлогоос шалтгаалан худалдан авагч байгууллагууд асар их хэмжээний үргүй зардал гаргаж байгаа юм. Дийлэнх компаниудын удирдлагын төвшинд бараа материалын үнийг харьцуулахуйц судалгааны материал хомс байдаг энэ нь дээрх үргүй зардал гарах үндэслэл болж байгаа юм. Мэдээж удирдлагын төвшинд ажиллаж байгаа компанийн эзэд, гүйцэтгэх захирлууд менежментийн төвшинд ажиллаж байгаа учир энэ болгон руу хүрч ажиллаад байж чаддаггүй гэтэл өнөөдөр захын барилгын материал худалдаалагч байгууллага дээр ороод худалдан авалт хийхэд "та бараагаа ямар үнээр баримтан дээр бичүүлэх вэ"  гэдэг үг ёс болцон байх жишээтэй. Мэдээж байгууллагуудын санхүүгийн албад төлбөрийг дансаар төлнө гэх мэт арга хэмжээнүүд авдагч энэ нь тэр болгон үр дүнгээ өгөхгүй байна.

 

Тэгвэл "CONSTRUCTION MATERIALS 2014" төсөл хэрэгжснээр ямар үр дүн үзүүлнэ гэж үзэж байгаа вэ.

Төслийг бид 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн эхний ажил болгож "CONSTRUCTION MATERIALS 2014" лавлах каталогийг хэвлүүлэхээр ажиллаж байна. Тус ном хэвлэгдэн гарснаар барилын салбарт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчдын мэдээллийн санг үүсгэх эхлэл болох юм. Төслийн багийнхан тус номыг 5-р сард багтаан хэвлүүлж Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Барилга уул уурхайн салбарын болон үндэсний томоохон 8000 байгууллагад үнэ төлбөргүйгээр тараахаар ажиллаж байна. Мөн төслийн дараагын шатны ажлын хүрээнд бид цуглуулсан байгууллагуудын мэдээлэл дээрээ үндэслэн үнэ төлбөргүй гишүүнчлэлтэй мэдээллийн портал цахим сайтын үүсгэх юм.

 

Төсөлийн эхний шат хэрэгжснээр аж ахуй нэгж байгууллагуудад барилгын материалын бодит үнийн судалгаа, барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээ үзүүлэгчдийн бодит мэдээллийг тэнцвэртэйгээр  хүргэж бараа материал, үйлчилгээний жиших үнийн баримтыг бий болгох юм. Ингэснээр аливаа байгууллагын удирлагын төвшинд бараа материалын хангамжид зарцуулж буй зардлыг хянах харьцуулах үнийн багцийг үүсгэнэ гэж үзэж байна.

 

"CONSTRUCTION MATERIALS 2014" лавах номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ямар мэдээлэл агуулах, ямар бодлого барих гэх мэт.

Уг лавлах ном нь бүтэцийн хувьд Барилгын материалын салбарт төрөөс баримтлах бодлого, бараа материалд үзүүлэх татварын хөнгөлөлт, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн таларх мэдээлэл, Монгол улсад нэвтрээд байгаа барилгын салбарын шинэ шинэлэг технологууд, барилгын материалын зах зээлийн судалгаа, барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, барилгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын мэдээлэл бараа үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын талаарх товч лавлах зэрэг мэдээллийг багтаасан байна. Номын бодлогын хувьд бид барилгын салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, импортлогчдын бараа үйлчилгээг зорилтот зах зээлд нь сурталчилах,  үнэн бодитойгоор таниулах, гараас гарт хүргэх бодлогыг барьж ажиллаж байна.

 

Тэгвэл энэ нь Барилгын салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад ямар давуу тал олгох вэ.

Төслийн хүрээнд бид судалгаа явуулсан гэж дээр дурьдсан тэгвэл энэ судалгаагаар бид бас зарим нэг зүйлсийг олж харсан л даа. Энэ юу вэ гэвэл ижил төрлийн худалдаа үйлчилгээ үзүүлэгчдийн үнийн зөрүү юм. Зарим нэг компаниуд тухайн салбартаа монополь байдал үүсгэснээс ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг компаниуд илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хямд үнээр үзүүлдэг боловч бараа үйлчилгээгээ зах зээлд танилцуулах мэдлэг муу, брэндийг хөгжүүлэх сурталчлах төвшинд санхүүгийн чадамж багатай гэх мэт олон шалтгааны улмаас зах зээлдээ бүрэн нэвтэрч чадахгүй байна. Үйлдвэрлэл үйлчилгээний хүчин чадал багтаамж боломжийн хэмжээнд байгаа боловч энэ мэтээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа олон байгууллагууд байдгыг бид судалгаагаараа мэдэж авсан. Жишээ дурдахад өнөөгийн манай барилгын салбарт түлхүү ашиглагддаг гипсэн хавтан гэхэд Монгол улсад үйлдвэрлээд эхэлсэн, бүтээгдэхүүн нь өнөөгийн өргөн хэрэглэгддэг олон улсын Knauff брэндээс илүү чанартай ч үнийн хувьд 30-40%-р хямд байна. Гэтэл тус компанийн захирал нь бид бараа үйлчилгээгээ ирэх жил гэхэд улам сайжруулсан байна гэж байх жишээтэй.

Энэ мэтчилэн олон жишээг дурьдаж болно. Тэгвэл "CONSTRUCTION MATERIALS 2014" лавлах каталоги хэвлэгдсэнээр бид компаниудын бараа, үйлчилгээг үнэн бодит, тэнцвэртэйгээр зорилтот зах зээлд нь шууд хүргэх хэрэгслийг бий болгож байгаа юм. Мэдээж төслийн бодлогын хүрээнд мэдээлэл байршуулах  байгууллагуудад бид тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ шалгуурыг хангасан бол ямарч компанид мэдээлэл байршуулах нь нээлттэй байна.

 

Мэдээлэл байршуулах байгууллагуудын сурталчилгаанд тавих шалгуур гэлээ энэ талаар болон хэзээнээс бүртгэх, хэнтэй холбогдох талаар мэдээлэл өгөхгүй юу.

Юуны өмнө нэг тайлбар хэлэхэд тус каталоги нь байгууллагын сурталчилгааны хэрэгсэл биш юм. Тус каталогид зөвхөн барилгын материал, барилгын үйлчилгээний мэдээлэл байрших юм. Жишээ нь түрүүн ярьсан гипсэн хавтан дээр яръя л даа. Мэдээж нийлүүлэгч байгууллагын талаар товч мэдээлэл, бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлийн технологи, чанарын ямар үзүүлэлт хангасан, материалын сонголт, үнийн мэдээлэл, худалдааны нөхцөл, нэмэлт үйлчилгээ, нийлүүлэх хугацаа зэрэг зөвхөн тухайн бараа үйлчилгээнд хамааралтай худалдан авагчдад хэрэгцээтэй мэдээлэл байх юм. Номын хуудас өөрөө тоотой учир бид каталоги хэсэгт нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс нэгийг л байршуулах болно. Бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын мэдээллийг лавлах хэлбэрээр оруулж өгч байгаа. Мэдээлэл байршуулахын хувьд бид мэдээллээ байршуулах хүсэлтэй байгууллагуудын хүсэлтийг эхлээд хүлээж авч байна. Төслийн бодлогын хүрээнд бид үнэ, чанар, хүчин чадал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан байршуулах юм.

 

Мэдээлэл байршуулах байгууллагуудын хувьд мэдээлэл байршуулсны төлбөр төлөх үү. Мөн бүртгэлийн хугацааны талаар мэдээлэл өгөхгүй юу.

Төсөлийг амжилттай хэрэгжүүлэх үр дүнтэй болгох нь төслийн багийн нэн тэргүүний зорилт байгаа учир "CONSTRUCTION MATERIALS 2014" лавах каталогийн хувьд бид өндөр үнэ тавьж ашиг хөөхийг бодохгүй байгаа. Мэдээж хэвлэлт, тараалт, үйл ажиллагаа гэх мэт зардлууд гарч байгаа учир бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг сурталчилгаа хэлбэрээр байршуулж байгаа байгууллагуудаас бага хэмжээний төлбөр авч байгаа гэвч энэ нь байгууллагын маркетингийн зардлын хувьд танилцуулга брошур хэвлүүлэх зардлаас хэтрэхгүй байх боловуу. Лавлах хэсэгт орох байгууллагуудын мэдээллийг бид үнэ төлбөргүйгээр байршуулж байгаа. Мөн лавлах номонд орсон бүх байгууллагууд төслийн 2-р ажил болох мэдээллийн нэгдсэн портал сайтад 1 жилийн үнэ төлбөргүй эрхтэйгээр байршина. Аливаа байгууллагын  Маркетингийн үндсэн зорилт юу вэ мэдээж энэ бол хамгийн бага зардлаар зорилтот зах зээлд бодит үр дүнтэйгээр нөлөөлөх байдаг бид энэ бодлогыг л барьж ажиллаж байна. Лавлах ном хэвлэгдэснээр мэдээлэл байршуулсан байгууллагуудын мэдээлэл шууд зорилтот зах зээлдээ үнэ төлбөргүй тараагдах юм. Мөн энэ нь худалдан авагч байгууллагуудад ч гарын авлага болохуйц аль аль талдаа бодит үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээлэл байршуулах байгууллагуудын бүртгэлийн хувьд бид бүртгэлийн ажлыг эхлүүлсэн байгаа бүртгэл 2014 оны 04 срын 15 өдөр хүртэл явагдана. Бүртгэлтэй холбоотой мэдээ мэдээллийг 94170077, 88119831 дугаарын утасуудаар авах боломжтой.

 

Бүртгэлийн ажил одоогоор ямар төвшинд явагдаж байгаа вэ.

Одоогоор бид бүртгэлийн ажлыг эхлүүлээд 5 хонож байна. Бидний төлөвлөж байсныг бодвол харьцангуй хурдацтай явагдаж байна. Байгууллагууд ч идэвх санаачлагтай оролцож байгаа нь бидний ажлыг илүү хөнгөвчилж ажлыг улам үр дүнтэй болгож байна. Мөн тус лавлах каталогийг үнэ төлбөргүйгээр авах хүсэлтэй байгууллагууд ч дээрх утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой. Дашрамд дурдахад танай сониноор дамжуулж төсөлд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа бүх байгууллагууддаа талархал илэрхийлэе.

 

Уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн таньд баяраллаа. Та бүхний ажилд амжилт хүсэе.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jerybync Hematuria inand of itself does not require extended therapy. levitra sold over the counter K.Nowadays dapoxetine is going to be marketed inside North america by JanssenOrtho Incorporated.
IP:31.184.238.249  2015-05-19 11:14:57
asKes5ycsq6 diclofenac hydrochlorothiazide amitriptyline 10 mg where to buy vermox rimonabant effexor tamoxifen
IP:46.161.9.20  2016-05-11 03:41:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.