Монголын топ таван баяны эд хөрөнгөний жагсаалт.Тэд үнэхээр баян юм

2014/03/26
Share |
Хүмүүс: Г Батхүү |  Лу Болд | 

Монголын бизнесменүүдийн талаар байнга таагүй мэдээлэл цацагдаж байдаг. Тэдний хөрөнгө мөнгөний хэмжээг сонссон хүмүүс бахарах бус харин бухимддаг. Гэхдээ өнөөдөр Монголын эдийн засаг цөөхөн бизнесменүүдийн нуруун дээр яваа гэдгийг, бас энэ том компаниуд хэвийн ажиллаж байж, олон айл орох оронтой, идэх хоолтой байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Бид хэн нэгнийг муучлах, бас илүү үзэх гэж энэ жагсаалтыг бэлтгээгүй гэдгийг эрхэм уншигчид анхаарах буйзаа.

 

1. МSC-ын Оджаргалын гарт Монголын хамгийн том үйлдвэрүүд төвлөрч байна

Ж.Оджаргал айлын таван хүүхдийн дундах нь. Эцэг, эх нь хоёулаа эмч хүмүүс байсан боловч нэлээд эрт өвчний улмаас хорвоог орхижээ. Харин Ж.Оджаргал ах, дүү нарынхаа  хамт эмээгийнхээ гэрт өсч өндийсөн байна. Тарваган малгай, жинсэн өмдний наймааны зуучлагч болж түүнээсээ хувь хүртэн трельяж, мотоциклийн поршень, тамхины цаасыг монголчуудад зарж явсаар овоо хөлжсөн энэ эр анх авсан үнийг нь 25 дахин нугалж зардаг байсан тамхины наймаагаар одоо ч бахархах дуртай гэсэн. Ямартай ч өнөөдөр 3100 ажилчинтай, жилд хэдэн арван тэрбумаар тоологдох татвар улсад төлдөг “MCS” гэгч вант улсыг Ж.Оджаргал өөрийнхөө гараар босгож чадсан юм.

 

“Спирт Бал Бурам” ХХК

100 хувийн Монгол улаан буудайн цэвэр спиртийг сүүлийн 40 орчим жилийн туршид үйлдвэрлэж ирсэн цорын ганц үйлдвэр.  Спирт Бал Бурам ХХК нь Гранд Хаан, Чингис, Хараа, Хубилай, Ерөө зэрэг брэндийн архи үйлдвэрлэдэг. Дээд зэргийн чанар болон бусдаас онцгой өнгө үзэмж  нь тус компанийн бүтээгдэхүүнүүдийг хамгийн нэр хүндтэй, дотооддоо борлуулалтаараа тэргүүлэгч болгож чадсан.

“М-Си-Эс Кока-Кола” ХХК

Монгол улсад “Coca-Cola” компанийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, түгээх онцгой эрхтэй цорын ганц компани юм. 2002 оны 6 сараас тус компани Coca-Cola, Fanta, Sprite зэрэг гурван төрлийн ундааг дахин ашиглагдах боломжтой шилэн лонхонд үйлдвэрлэж эхэлсэн.2004 онд үйлдвэрээ өргөжүүлэн хийжүүлсэн ундаа, цэвэр усыг хуванцар лонхонд савлах шугамыг суурилуулжээ. 2009 онд 22.3 сая ам.долларын өртгөөр гурван төрлийн савлагаатай, жилд 150 сая литр, өдөрт 500 мянган литр ус, ундаа савлах хүчин чадалтай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. Одоогоор Coke Light, Coke Zero, Fanta, Sprite Schweppes, Bonaqua, Bonaqua 3+, Minute Maid, Nestea, Да, Моя Семья, Burn зэрэг 13 брэндийн 73 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тус компани нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ 6000 гаруй тусгай эрх бүхий жижиглэнгийн болон бөөний худалдааны цэгүүдээр орон даяар худалдаалж байгаа билээ.
“М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК
Сингапурын хөрөнгийн бирж дээр албан ёсны бүртгэлтэй Азиа Пасифик Брюэри нь Ази Номхон далай орчмын 12 оронд 33 шар айрагны үйлдвэрт хөрөнгө оруулсан бөгөөд жилийн эргэлтийн хөрөнгө нь 1 тэрбум америк доллараас хол давсан томоохон компани билээ. Монгол дахь М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК нь жилд 30 сая литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй.

М-СИ-ЭС ПРОПЕРТИ ХХК

1999 оноос барилга угсралтын чиглэлээр байгуулагдан ажилласан М-Си-Эс Констракшн ХХК 2006 оноос үл хөдлөх хөрөнгө,  барилга угсралтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилго бүхий М-Си-Эс Проперти ХХК болон өөрчлөгдсөн.    Барилга угсралтын менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн мэдэлд  “Чингис Эко-Тур “ компани бий. Тус компани Д.Оджаргал захирлын бүхий л үл хөдлөх хөрөнгүүдийн барилгыг бариад байгаа.     Одоогийн байдлаар 500 м2 талбай бүхий Гоёо ноолуурын үйлдвэр,   5000 м2 талбай бүхий Tiger пивоны үйлдвэр, 14000 м2 талбай бүхий Кока-Кола ундааны үйлдвэр зэрэг үйлдвэрийн барилгууд, Өндөр зэрэглэлийн орон сууцны Сэлбэ хотхон,  Bellview хотхон,   Орчлон дунд сургуулийн комплекс, Өмнөговь аймаг дахь уурхайн ажилчдын кемп,  Олон улсын зэрэглэлийн гольф цанын бааз, хүнд даацын машин механизмын засварын байр зэрэг энэ үл хөдлөх хөрөнгийг ашиглалтанд оруулжээ. Мэдээж энэ бүх хөрөнгө  Д.Оджаргал захирлын мэдэлд байдаг гэсэн үг.

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК

“Энержи Ресурс” ХХК нь 2005 онд байгуулагдсан хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн компани юм. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2006 оны наймдугаар сард 2960 га газарт уул уурхайн лиценз эзэмших зөвшөөрлөө авч, 2009 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 2010 оны аравдугаар сард Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан юм.”Энержи Ресурс” ХХК нь Ухаа Худагт уурхай дагасан дэд бүтцийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсний дотор анхны нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, 245 километр хатуу хучилттай зам зэрэг бүтээн байгуулалт багтана.Мөн 2008 оны зургадугаар сард, Монгол улсын Засгийн Газрын шийдвэрийн дагуу Ухаа Худагаас Монгол-Хятадын хил ойролцоох Гашуунсухайт руу 270км төмөр зам тавих тусгай зөвшөөрлийг тус компани авсан.

M-СИ-ЭС ИНТЕРНЭЙШНЛ ХХК

М-Си-Эс Интернэйшнл ХХК нь цахилгаан, дулаан, автоматик, эрчим хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй М-Си-Эс Группын хамгийн анх байгуулагдсан компаниудын нэг юм. Зөвлөгөө өгөх, зураг шийдэл, техникийн шийдэл боловсруулах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлэхээс эхлэн шилдэг технологийн цогц шийдэл бүхий түлхүүр гардуулах эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хүртэл өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг явуулж байна.

СББ трейд

СББ трейд ХХК нь 2002 онд байгуулагдсан ба тус компанийн бүтээгдэхүүнийг борлуулах, маркетингийн удирдлагаар хангах үйл ажиллагаа явуулдаг.Тус компанийн үйл ажиллагааны бас нэг онцлог нь бараа бүтээгдэхүүн захиалах, захиалгын дагуу түгээх ажлыг бүрэн автоматжуулсан явдал юм.

AНУНГОО ХХК

Анунгоо ХХК нь дэлхийн хэмжээнд хvлээн зөвшөөрөгдсөн 170 жилийн түүхтэй үндэстэн дамнасан корпораци болох “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр  1999 оноос эхлэн ажиллаж байна.

М-СИ-ЭС ДИСТРИБЮШИН ХХК

Борлуулалтын дараах тавилгын баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлээр тогтмол хангах зэрэг тавилга нийлүүлэх үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.

ГОЁО ХХК

Гоёо ХХК нь 1993 онд байгуулагдсан. Итали, Англи, АНУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон орчин үеийн үйлдвэртэй бөгөөд жилдээ 500 тонн түүхий ноос ноолуурт анхан шатны боловсруулалт хийж, 250 тонн самнасан ноос ноолуур, 160 тонн ноос ноолууран утас, 350 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гоёо компани нь Итали, Герман, Орос, Австрали болон Швейцарь зэрэг арав гаруй орны 200 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Европ, Хойд Америк, Азийн олон орны 40 гаруй компанитай хамтран ажилладгаас гадна Москва, Алмата хотод нэрийн дэлгүүрээ ажиллуулдаг.

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ

Улаанбаатар хотын төвд байрлах юм. Тус зочид буудал нь томоохон ресторан, дэлгүүр, бар, тохилог лаунж зэрэг хүмүүсийн ая тухтай байх бүхий л нөхцөлийг хангасан орчин үеийн цогцолбор байх юм. 1200.307 кв.метр хэмжээтэй том хүлээн авалтын өрөө болон 640.101 кв.метр хэмжээтэй  ёслолын өрөө зэрэг уулзалт болон хүлээн авалтын тохилог танхимуудтай. Мөн өөрийн байрандаа усанд сэлэлтийн танхим, фитнес төв, спа зэрэг амралт чөлөөт цагаа өнгөрөөх төвүүдтэй. Шангри-ла, таван одтой зочид буудал 2013 онд үүд хаалгаа нээнэ.

“ГРИЙН КАТЕРИНГ” ХХК

Грийн Катеринг ХХК нь Монголд дээд зэрэглэлийн катеринг үйлчилгээг үзүүлэгч  компани юм. “Monet” ресторан болон “Sky” лаунж бар нь уг компанийн өндөр зэрэглэлийн үйлчилгээний төвүүд юм.

ГРАНД ХААН АЙРИШ ПАБ ХХК

100 машины зогсоол, 400 хүний суудал бүхий ГрандХаан Айриш Паб нь кофе булан, паб, ресторан, гадаа тагт дээрхи суудал, шар айрагны гадаа талбай, уулзалт хүлээн авалтын 5 дээд зэрэглэлийн VIP өрөө гэсэн хэсгүүдээс бүрддэг.

“СКАЙ РЕЗОРТ” ХХК

Скай Резорт ХХК нь цанын бааз, гольф, зочид буудал, амралтын газар гэсэн чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

“ГЛАМУР” ХХК

2008 онд байгуулагдсан Гламур ХХК нь Монголын зах зээлд дэлхийн хамгийн алдартай, нэр хүнд бүхий брэндүүдийг оруулж ирэн, ажиллаж байна. Сэнтрал Тауэрийн худалдааны төвд “Hugo Boss”, “Burberry” болон “Emporio Armani” гэсэн хэд хэдэн олон улсын томоохон брэнд дэлгүүрийг тухайн компаниудтай хамтран ажиллах гэрээний дагуу нээсэн  гэнэ.

 

2.МАК-ын Нямтайшир нүүрсний гол бизнесийг атгаж байна

Монголын тэргүүн баячуудын нэг Нямтайширын тухай мэдээлэл олоход тун хэцүү.
Хэзээ ч олны өмнө ил гардаггүй, архи дарс ууж, элдэв хүүхэн шуухан мөрийтэй тоглоомонд нэр холбогддоггүй энэ бизнесмен хэвлэлийнхнээс байнга хараат бус байж чаддаг. Түүний эхнэр ч мөн ялгаагүй. Харин сүүлийн үед нууцлаг бизнесмений охин хүү хоёр байнга хэвлэлийн хуудсанд зургаа наалгах болсныг эс тооцвол энэ гэр бүлийн амьдрал өнөөдөр ч олны нүднээс далд байгаа.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй  аж ахуйн нэгжээс “МАК” ХХК улсад төлсөн татварын хэмжээгээрээ  “Эрдэнэт” УБҮ-ийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх болтлоо томорчээ. Өнгөрөгч онд 130 гаруй тэрбум төгрөгийг татварт төлж, улсын төсвийн дөрвөн хувийг дангаараа бүрдүүлсэн гэхээр Монголын толгой компанид тооцогдох нь ч зүйн хэрэг. Тэрбээр 1993 онд “МАК” ХХК-ыг үүсгэн байгуулжээ. Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Их Галтын алтны шороон ордод анхны шороон ордын уурхай  үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.   Алтны шороон ордоос МАК компанийн олборлосон анхны 01 дугаартай гулдмайг 1994 онд Монголбанкны  Эрдэнэсийн санд тушааж байсан гэнэ.
1994 онд Нямтайшир банкны од нь гийсэн жил байлаа. Тэрбээр АНУ-ын Катерпиллар корпорацтай гэрээ хийж  Монголын уул уурхайн хувийн хэвшлийн компаниуд дотроос анх удаа  дэлхийд нэртэй Катерпилларын тоног төхөөрөмжийг лизингээр худалдаж авчээ. Эндээс тэдний бизнесийн  ажил үндсэндээ  жигдэрсэн гэхэд болно.
Үүний дараа   Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Хайлаастын шороон орд, Заамар сумын нутаг дахь Бумбатын ордод оллборлолт хийж эхэлжээ. 1998 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Алагтогоогийн ордыг нээн илрүүлснээр МАК-ийн нүүрсний салбарын үндэс суурь тавигджээ.Тэд  Алагтогоогийн орд газраас олборлосон нүүрсний анхны ачилтыг Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцадад нийлүүлж байсан байх юм. МАК компани Германы ХЕРЮЗ компанийн Хонг Конг дахь салбар руу алтны экспорт хийдэг аж. Тэрбээр 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний орд газрын тодорхой хэсэг олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг байгуулжээ. Харин 2003 онд  БНСУ-ын “Самсунг” корпорацитай Алт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Монголбанкны хяналтын дор Швейцарын Цюрих дахь UBS банк нөхцлөөр алтаа экспортод гаргаж эхэлжээ.

Нямтайшир захирал Монголд хувийн нисдэг тэрэгний компани байгуулсан анхны баячуудын нэг. Түүний мэдэлд Миль нисдэг тэрэг зохион бүтээх товчооны Ми-171,  Ми8Т загварын  нисдэг тэрэгнүүд бий.

20 хүний суудалтай, бвтопилотын тоног төхөөрөмжтэй,зорчигчийн тав тухыг бүрэн хангасан,   орчин үеийн шаардлага хангасан навигацийн тоноглолтой, халаалгын системтэй, даах сэнс өндөрт байрласан. Өмнөх загваруудаас илүү чадал бүхий хоёр ТВ3-117ВМ хөдөлгүүртэй,  АИ-9В туслах хөдөлгүүртэй, дэлхийн 30 гаруй оронд ашиглагддаг. Энэ нисдэг тэргийг Нямтайшир захирал зөвхөн хувийн хэрэгцээндээ л ашигладаг.

Аялал жуулчлал

Тус компанийн аялал жуулчлалын томоохон төслүүдийн багцад Улаанбаатар хотын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох, 41 давхар “МАК Цамхаг” зочид буудал, “Мэлхий хад” жуулчны цогцолбор, “Залаат Зочны Өргөө” зэрэг жуулчны баазууд байгуулж эхлээд байгаа.

Цагаан Суваргын зэс-молибден

Байршил:
Улаанбаатар хотоос 560 км,Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрладаг.
Геологи-Хайгуулын ажлын товч түүх:
Цагаан Суваргын зэс-молибдены ордод 1964-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр тус тус хийж гүйцэтгэжээ. Гэвч эдгээр судалгааны  ажлын үр дүнгээр ордын баялаг/нөөцийг олон улсын стандарт шаардлагаар тогтооход хангалтгүй байсан тул ордыг иж бүрнээр ашиглах нөхцөл бүрдээгүй байсан юм. Иймээс “Монголын Алт” (MAK) ХХК нь Цагаан Суваргын орд дээр 2001 оноос 2010 он хүртэл гүйцээх хайгуулын ажлыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн ба хайгуулыг хийсэн.    Австралийн Micromine Consulting Pty Ltd нь JORC стандартын дагуу баялаг/нөөцийн үнэлгээг гүйцэтгэсэн.
“Монголын Алт” (МАК) ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи-хайгуулын ажлын зардлыг бүрэн төлж барагдуулсаны зэрэгцээ тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах гүйцээх хайгуул, төслийн судалгаа шинжилгээ, зураг төслийн ажлуудыг гүйцэтгэж байна.

Нөөц:

Ил уурхайн хүчин чадал жилд 14.6 сая тн хүдэр (2,113 тн/ц) олборлолт; Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал жилд 14.6 сая тн хүдэр жилд 354,000 тн зэсийн баяжмал, 5,325 тн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэнэ.
Адуунчулууны нүүрс чанаржуулах, брикетлэх үйлдвэр
Байршил:
Улаанбаатар хотоос зүүн зүгт 660 км, Дорнод аймгийн төв Чойбалсангаас 5 км, Монгол-Хятадын хилээс 100 орчим км-ийн зайд байрладаг.

Дэд бүтэц:

Дорнод аймгийн төв Чойбалсан нь төмөр замаар ОХУ-ын Чита мужтай холбогдсон. Улмаар ОХУ-аар дамжин Манжуурын төмөр замаар Хятадын зах зээлд нэвтрэх боломжтой. Ордын орчимд гүний усны хангалттай нөөц илрүүлэх боломжтойгоос гадна 7 км зайд Хэрлэн гол урсан өнгөрч байгаа нь нүүрс боловсруулах төслийн усны хэрэгцээг хангах эх үүсвэр болно.

Ордын нөөц:

МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байна.

Төслийн судалгааны ажил:

Адуунчулууны чийглэг ихтэй, илчлэг бага хүрэн нүүрсийг хол зайд тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд түүхийгээр нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Иймд түүнийг зайлшгүй боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай.  МАК компани Адуунчулууны нүүрсийг боловсруулан өндөр илчлэгтэй хатуу түлш (брикет) үйлдвэрлэх лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилтыг Герман болон Австралид хийж гүйцэтгэсэн. Хагас үйлдвэрийн туршилтын үр дүнд 2,800 ккал/кг илчлэгтэй нүүрснээс 5,360 ккал/кг илчлэгтэй, өндөр хатуулаг бүхий, цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэй брикетийн дээж гарган авсан. Цаашид уг ордыг түшиглэн жилд 1 сая тонны хүчин чадалтай брикетийн үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй. Төслийн ТЭЗҮ-ийг Австралийн мэргэжлийн инженерингийн компаниар гүйцэтгүүлж байна.  Мөн тус ордын Зүүн хойд Азийн бүс нутагтай төмөр замаар холбогдсон байдал, ус ба цахилгааны эх үүсвэр бүхий дэд бүтцийн таатай байршлыг үндэслэн нүүрснээс метанол, этанол, ди-метил-эфир үйлдвэрлэх томоохон хэмжээний төслийг  хэрэгжүүлэх боломжтой. Эдгээр төслийн хүрээнд Адуунчулууны нүүрсийг хийжүүлэх лабораторийн туршилтыг Германд хийж гүйцэтгэсэн.

Хөөтийн шатдаг занар-нүүрс Шохойн үйлдвэр

Шохойн үйлдвэр нь төмөр замын Олон Овоо өртөөний дэргэд, Улаанбаатар хотоос 316-км -т байрладаг. МАК компани Хөх Цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 50,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2007 онд барьж ашиглалтад өгсөн. Монгол Улсад шатаасан шохойг зэсийн хөвүүлэн баяжуулах технологт орчин тохируулагч урвалж, хөнгөн бетоны түүхий эдийн зориулалтаар ашиглаж байна.
Ирээдүйд Цагаан Суваргын зэс-молибдены баяжуулах үйлдвэрт шохой нийлүүлэх зорилготойгоор байгуулжээ.

3. “ТАВАН БОГД” ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БААТАРСАЙХАНЫ ГОЛ ОРЛОГЫГ ХААН БАНК БҮРДҮҮЛЖ БАЙНА

“Таван Богд” Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, монголын нэр хүндтэй томоохон  групп компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна. 1995 онд Японы дэлхийд алдартай “FUJIFILM“ корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 14 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компанитайгаар  Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна.

 “ТАВАН БОГД ТРЕЙД”

“Таван Богд Групп”–ийн толгой компани бөгөөд 1997 онд Группийн хэмжээнд бодлого стратегийг нэгдсэн байдлаар тодорхойлох, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон охин  компаниудад менежментийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан.  Гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Таван Богд Интернэйшнл” ХХК

Гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Тухайн салбартаа монголын зах зээлийн 30 хувийг дангаар хангадаг, 200 гаруй ажилтан, ажиллагсадтай, Улаанбаатар хот, 21 аймагт бараа түгээлтийн сувагтай.

“Таван Богд” ХХК

АНУ-ын “XEROX” корпораци,Тайландын “Адванс Агро” компанийн албан ёсны дистрибьютор.  “Улаанбаатар Принт” хэвлэх  үйлдвэртэйгээр хэвлэлийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж  байна. Тус компанийн “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь  Монголдоо хамгийн өндөр хүчин чадалтай хэвлэх үйлдвэрт тооцогддог бөгөөд офсет хэвлэлийн зах зээлийн 30 гаруй хувийг, сурагчийн дэвтрийн зах зээлийн 50 хувийг дангаар эзэлдэг.

“Таван Богд Моторс” ХХК

“Volkswagen” брэндийн суудлын автомашин ба оригиналь сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, компьютер оношлогоо зэрэг үйлчилгээг цогцоор нь явуулдаг. ХБНГУ-ын Volkswagen корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч.

“Улаанбаатар гурил” ХХК

“Улаанбаатар” Гурилын үйлдвэр нь Монгол улсын гурилын зах зээлийн 25%-г, дотоодын гурилын зах зээлийн 37%-г дангаараа хангах хүчин чадалтай. Үйлдвэр нь 3 бие даасан хэсэгтэй бөгөөд, тус бүр нь хоногт 110 тн буюу нийтдээ 330 тн тариаг цэвэрлэж боловсруулан 75-78 хувийн гарцтай дээд, нэг, хоёр, гуравдугаар зэргийн гурил, мөн малын тэжээлийн болон хүнсний хивэг үйлдвэрлэх техникийн хүчин чадалтай.Хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэрийг Дархан-Уул аймагт барьж, ашиглалтанд оруулсан.

“Жуулчин” ХХК

1954 онд буюу социалист нийгмийн үед Монголд ирэх албан ёсны жуулчдыг хүлээн авах зорилготойгоор байгуулагдсан түүхтэй. 1991 онд хувьчлагдан Таван Богд Группийн салбар компани болсон.

“Эйрлинк Монголиа” ХХК

2001 онд үүсгэн байгуулагдсан. МИАТ, Аir China, Korean Air, Aeroflot, United Airlines, Turkish Airlines зэрэг авиа компаниудын нислэгийн тийзийг борлуулж, ойролцоогоор 10,000 иргэнд үйлчилж, Монголын нийт зах зээлийн 30 гаруй хувийг эзэлж байна. Олон улсын агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн албан ёсны гишүүн Эйрлинк Монголиа ХХК нь 2012 оны Лондоны олимпийг дэмжигч компаниар шалгарч, олимпийн логог үйл ажиллагаандаа ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Хаан Палас” зочид буудал

2005 онд үүсгэн байгуулагдсан. Таван Богд Групп 2007 онд Европын дээд зэрэглэлийн Кемпински зочид буудлын худалдааны лицензийг эзэмших эрхтэй болж, менежментийн гэрээ байгуулснаар Монголд дэлхийд алдартай зочид буудлын сүлжээ “Кемпински Хаан Палас”-ыг байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байна.

“Үлэмж Их” ХХК

Японы “Funai, “Toshiba” брэндийн зурагт, хөргөгч, угаалгын машин болон Германы “Dirt Devil” брэндийн тоос сорогчны албан ёсны дистрибьютрээр ажилладаг.

“Таван Богд Констракшн” ХХК 

Барилгын салбарын болон үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ эрхэлдэг. Өөрөөрхэлбэл Ц.Баатарсайхан захирлын үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээ, барилга байгууламжийг барьдаг.  “Volkswagen“ show room –ийн барилга, Смарт худалдааны төв-ийн барилга, “Хаан Палас“ зочид буудлын угсралтын ажил, “Улаанбаатар гурил“ үйлдвэрийн оффис, үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, угсралтын ажлууд, гурил хадгалах агуулах, “Таван Богд Плаза“–ийн барилгын их засвар, Таван Богд Электроникс“ ХХК-ий “Xerox document center“- ийн барилгын   засал чимэглэл, ”Монгол Машин” ХХК-ийн оффис, агуулахын их засвар, “Жуулчин” ХХК – ийн оффисын  их засвар, 15 айлын орон сууц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн.

“Монгол Машин Концерн“ ХХК

2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компаниудад үйлдвэрийн байр, агуулах,  оффисын байр, гаалийн баталгаат агуулах зэргийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

“Праймсофт” ХХК

2011 нд Программ хангамжийн худалдаа үйлчилгээ, техникийн туслалцаа болон мэдээллийн технологийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр байгуулагдсан.
Л’Окситан
Францын Л’Окситан хэмээх дэлхийд алдартай гоо сайхны брэндийн албан ёсны төлөөлөн борлуулагчаар сонгогдон, тус брэндийн бутик дэлгүүрийг Сентрал Тауэрийн  хоёр давхарт нээсэн.

“Говь” ХХК

2007 онд Таван Богд Групп Япон түншүүдийн хамт Говь ХК-ийн хувьцааны 73,45%-ийг эзэмших эрхтэйгээр хувьчлан авсан юм. 30 жилийн түүхтэй тус үйлдвэр нь Монголын тэмээ болон ямааны 100% нарийн, тансаг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг. Жилд дунджаар 800,000 төрлийн сүлжмэл болон нэхмэл эдлэл, 25 000 ширхэг оёмол бүтээгдэхүүн, 350,000м2 нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

“ЗаМайн Сервисез” ХХК

“Марубени” корпорацитай хамтран Японы дэлхийд алдартай “Hitachi” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдаалах, засвар үйлчилгээний төв бүхий “ЗаМайн Сервисез” компанийг 2010 онд үүсгэн байгуулсан.

“ХААН” банк

Таван Богд Групп нь Хаан Банкны хоёр дах томоохон хувьцаа эзэмшигч. Монгол орон даяар 500-аад салбар, 150 бэлэн мөнгөний машины сүлжээ бүхий хамгийн том  энэ банк жилдээ олон зуун саяын ашиг олдог.
4.Лу.Болдын мэдэлд 23 охин компани байна
Гадаад харилцааны сайд Лу.Болд. АН-ын том санхүүжүүлэгчдийн нэг, монголын тэргүүн баячуудын жагсаалтыг өнгөлдөг энэ эрийн хөрөнгө тун хурдан аривжсан. Лу.Болдын “Бодь групп” нь банк санхүү, хэвлэл мэдээлэл, энтертайнмэнт, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, барилга хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, 15 охин, 8 хамтарсан хөрөнгө оруулалт бүхий нийт 23 гишүүн компанитай.

4.Лу.Болдын мэдэлд 23 охин компани байна

Гадаад харилцааны сайд Лу.Болд. АН-ын том санхүүжүүлэгчдийн нэг, монголын тэргүүн баячуудын жагсаалтыг өнгөлдөг энэ эрийн хөрөнгө тун хурдан аривжсан. Лу.Болдын “Бодь групп” нь банк санхүү, хэвлэл мэдээлэл, энтертайнмэнт, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, барилга хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, 15 охин, 8 хамтарсан хөрөнгө оруулалт бүхий нийт 23 гишүүн компанитай.

“Голомт” банк

Голомт банк нь 1995 онд үүсгэн байгуулагдсан. Хэдийгээр энэ банкыг сэргээн босголт нэртэй төрийн банкны суурин дээр байгуулагдсан гэдгийг бүгд мэддэг ч хэн ч шүүхээр явж зарга хийж чадаагүй юм. Асар их мөнгө олдог, эздээ хэзээ ч гомдоож байгаагүй том мөнгөний авдар. Ганцхан жишээ дурьдахад л хангалттай. 2011 оны эхний хагас жилийн байдлаар Голомт банкны цэвэр ашиг өмнөх оноос 74 хувиар өсч, 15.04 тэрбум төгрөгт хүрч байсан байх юм. Өөрөөрхэлбэл хагас жилийн дотор Лу.Болд 15.04 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байна гэсэн үг. Энэ банк дамжуулан дотоодын зах зээлийн карт болон олон улсын төлбөр тооцооны 60 хувь, гадаад худалдааны санхүүжилтийн 50 хувь, гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг, Бээжин, Сөүл, Лондон хотуудад төлөөлөгчийн газартай.
 

“Бодь даатгал”

Анхны хувийн даатгалын компани болох “Бодь даатгал” компани 1995 онд байгуулагдсан. Нийт 50 гаруй төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. Монгол дахь нийт даатгалын зах зээлийн 25 хувийг эзэлдэг.

“Мөнгөн гүүр ББСБ”

“Мөнгөн гүүр” ББСБ нь 2003 оны 3-р сард Монгол банкнаас мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцооны үйлчилгээний тусгай зөвшөөрлийг авч, БНХАУ руу юаны гуйвуулгыг гүйцэтгэж эхэлсэн Монгол улсын мөнгөн гуйвуулгын анхны банк бус санхүүгийн байгууллага юм. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээнээс гадна өөрийн болон бусдын нэрийн өмнөөс гадаад валют бэлэн болон бэлэн бусаар худалдах худалдан авах валют арилжааны үйлчилгээг давхар гүйцэтгэдэг. Хятад руу бизнес эрхлэгчдийн хамгийн том наймаа зөвхөн энэ байгууллагаар дамжин хийгдэж байна.
 

“Сар Шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага

Тэгвэл энэ байгууллага Япон руу чиглэсэн санхүүгийн гүйлгээ хийдэг. 2001 онд байгуулагдсан “Сар Шинэ интернэшнл” нь Бодь Групп болон Японы хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар нийт 7500 гаруй үйлчлүүлэгчтэй гэнэ.

“Бодь цамхаг”

“Бодь цамхаг” ХХК нь 2003 оны 11-р сард байгуулагдсан. Тус компани нь Монгол Улсад хамгийн анхны оффисийн зориулалттай баригдсан барилгуудын нэг юм.
 

“Просетрийл Эстейт

“Просетрийл Эстейт” ХХК нь 2006 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.

“Бодь Электроникс”

Бодь Электроникс ХХК нь 1995 онд Бодь Группийн охин компани болж байгуулагдсан. Дотоодын зах зээлд компьютер болон түүний дагалдах хэрэгсэл, хяналтын камерын систем, барилгын автоматжуулалт, видео хурлын системийг нийлүүлдэг. Ихэвчлэн тендерт оролцож, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.
 

“Евро-Хан” ХХК

Лу.Болдын Щвейцарчуудтай хамтарч байгуулсан компани. Евро Хан компани нь Украйн улсад үйлдвэрлэгддэг “Антонов” онгоцыг Монголд нийлүүлэх эрхтэй цорын ганц нийлүүлэгч бөгөөд Говь-Алтай аймгийн Тайшираас Алтай хот хүртэлх усны сувгийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн уул уурхай, газрын тос болон түлш нийлүүлэгч томоохон компаниудад хэрэгцээт сэлбэг, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.
 

“Бодь пропертийз” ХХК

Үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын ажлын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг иж бүрнээр гүйцэтгэгч. Энэ компани нь “Шинэ төгөл орон сууцны цогцолбор,” Голомт” банкны тооцооны 1-р төв, “Бодь цамхаг” “Голомт” хотхон, “Санзай хотхон” амины орон сууцны хороолол зэргийг барьж гүйцэтгэсэн. Мэдээж энэ бүх үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө орулагч нь Лу.Болд.

“Хонка Лог Хоум” ХХК

Тус компани нь Финляндын алдартай дүнзэн байшин үйлдвэрлэгч Хонка брэндийн албан ёсны дистрибютерээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Финляндын Тиккурила будгийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авсан. Мөн 2008 оноос “Экохоумс” төслийг хэрэгжүүлэн Канад каркасан хийцийн барилга угсралтыг эхлүүлсэн.

“Мон Си Кон” ХХК

Мон Си Кон ХХК нь мөн л барилга угсралтын компани. 2011 оноос эхлэн Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дөчин мянган айлын орон сууц” төсөлд оролцож байгаа.

“Инкон” ХХК

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Барилга угсралт, сантехникийн гагнуурын ажил, харилцаа холбооны шугам, дотоод засал чимэглэлийн ажил гүйцэтгэдэг. Монголын Иргэний Агаарын Тээврийн барилга болон зочид буудал, Улсын Их Хурлын Музей, Хууль Зүйн Хорооны сургалт, мэдээл болон сурталчилгааны төвийн байр зэрэг томоохон тендерийн ажилыг гүйцэтгэсэн. Тус компани Оюу Толгойг үйлдвэрлэлийн зориулалттай цахилгаан эрчим хүчээр хангах 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын (ЦДАШ) 29 км хэсгийн барилга угсралтын ажил220 кВ-ын ЦДАШ-ын төмөр тулгуурын нийлүүлэлтийг хариуцдаг. Мөн Ханбогдын ЦДАШ болон дэд станцын ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. Мөн бодит ажиглалтын систем барих ажилд Бодь групп ялалт байгуулжээ. ИНЕГ-ын захиалгат асар том хөрөнгө оруулалттай энэ ажилыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Өмнөговь аймгийн Мандал овоо суманд барьж байгуулах юм.

“Монголиан Эйрлайнес” групп

Манай улсын хэмжээнд нислэгийн дөрөвхөн компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нь бүгд л улстөрчдийн дэмжлэг тэдний хувь, хувьцааны тусламжтайгаар хөл дээрээ зогссон гэхэд болно.
Товчхондоо төрийн өмчит “МИАТ ” ХК-иас бусад нь бүгд л ардаа улстөрийн том эзэнтэй гэлцдэг. Тэгвэл улстөрчдийн хувь нийлүүлсэн нислэгийн авиа компани нэгээр нэмэгдээд байна. 2011 оны 11 дүгээр сарын 11-нд Монголын агаарын тээврийн дөрөв дэх компани сүр дуулиантайгаар анхны нислэгээ хийж байсан нь “Монголиан Эйрлайнес” групп  байв.
“Монголиан Эйрлайнес” группийн 100 хувийн хувьцааг өнгөрсөн оны есдүгээр сард Л.Болдын “Бодь интернэйшнл” ХХК шилжүүлж авсан гэдэг.

5. Архи, спиртээр хөлжсөн АПУ-гийн Батхүү

Монголын тэргүүн баячуудын нэг Г.Батхүүгийн “Капитал” групп нь 2006 оноос эхлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр
үйл ажиллагаа явуулж байгаа. Г.Батхүү хөрөнгө оруулалт хийсэн компаниудаа буюу хувь эзэмшдэг хөрөнгүүдээ менежментийн хамтын ажиллагаатай компаниуд гэж тун даруухнаар танилцуулдаг.

“Грийт Эмпайр” ХХК

Зоогийн газар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Их Монгол, Ivy рестораны үйл ажиллагаа явуулдаг.
Улаанбаатар спирт ХХК
Хүнсний зориулалттай спирт үйлдвэрлэдэг бөгөөд дөрвөн жилийн хугацаанд өөрийн үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж чадсан. АПУ-гийн гол түүхий эдийг нийлүүлдэг.

Ван Трейд ХХК

Аялал жуулчлал, цэцэрлэгжүүлэлтийн талаар томоохон төсөл хэрэгжүүлдэг.  Хан-Уул дүүрэгт нийтийн амралт зугаалгын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж эхлээд байгаа.

“Шунхлай” ХХК

Шатахууны бизнесээр дагнасан “Шунхлай” ХХК нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон бүх аймагт байрлах 90 гаруй Шатахуун түгээх станц, газрын тосны бүтээгдэхүүний 8 агуулах, бүтээгдэхүүний хүргэлт, түгээлтийг хариуцсан автотээврийн бааз, улсын итгэмжлэгдсэн лабораторитай.

АПУ ХХК

ТУЗ-ын дарга нь Г.Батхүүгийн төрсөн дүү Батсайхан. Харин үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар төрсөн дүү Батчимэг нь ажилладаг.
Зөвхөн 2009 онд л гэхэд  90 сая ам.долларын борлуулт хийсэн гэдэг мэдээ бий. Архи пиво, ундааны зах зээл дээр хамгийн том үйлдвэрлэл, борлуулалт хийж байгаа АПУ ХХК-ны хяналтын багц Г.Батхүүгийн гарт бий.
АПУ трейдинг ХХК
АПУ-гийн бүтээгдэхүүний борлуултыг хариуцдаг. 200 гаруй ажилтантай. Өмнөд Солонгос, Япон, Герман руу бүтээгдэхүүнээ гаргадаг. Монгол улсад 6000 гаруй цэгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг.

   Депод ХХК

Тус компани нь АПУ-гийн бүтээгдэхүүний шил сав, баглаа боодлыг хариуцдаг.

“SUN TRANS”  ХХК

2003 онд анх ачаа тээвэр болон IT чиглэлээр “MTWN” LLC  нэрээр Калифорн мужид бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхэлсэн. Америкаас Монгол руу ачаа тээврийн үйлчилгээ хийж эхэлсэн хамгийн ууган компани бөгөөд Лос Анжелес хотод бүртгэлтэйгээр, татвар төлөн албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй цорын ганц Монгол ачаа тээврийн компани юм.

Блю Скай Кашемир ХХК

Ноолууран бүтээгдэхүүний дотоод  зах зээлд тэргүүн байр суурь эзэлдэг үйлдвэрлэгчдийн нэг . Үйлдвэр 2008 онд байгуулагдсан.  Германы Stoll, Японы Shima Seiki, Английн Бентли, Jon Laurie, Италийн Somet, Savio, Stallam зэрэг компаниудын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон    Будах цех – 550 кг ноолуур, ноос, ээрмэлийг нэг удаа будах хүчин чадалтай.
Ээрэх үйлдвэр – 300 тонн ээрмэл жилд үйлдвэрлэнэ.
Сүлжих үйлдвэр – 400 мянган ширхэг сүлжмэл жилд үйлдвэрлэнэ.
Нэхэх үйлдвэр – 600 мянгаас 1 сая уртааш метр нэхмэл жилд үйлдвэрлэнэ.

“Скайтел” ХХК

Үүрэн холбооны томоохон компанийн нэг Скайтел ХХК-ны томоохон хувьцаа мөн түүний гарт бий.  Улаанбаатар хотын хэмжээнд Скайтел-Плаза, Скайтел-Тэнгис, Скайтел-Нарлаг, Скайтел-Баруун  4 зам, Скайтел-Залуус, Скайтел-Өнөр гэсэн компаний харъяаны 6 үйлчилгээний төвтэй, 15 гэрээт борлуулагч, 280 орчим урьдчилсан төлбөрт үйлчилгээний нэгжийн карт борлуулах цэг, хөдөө орон нутагт 21 аймаг болон томоохон сум суурин газруудад нийт 130 газар сүлжээ орсон, 2011 оны байдлаар нийт 500 орчим мянган идэвхтэй хэрэглэгчдэд үйлчилж байна.

NTV, Гоодаль сэтгүүл

Сүүлийн үед улс төрчид бизнесменүүд  хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийх болсон. Г.Батхүү ч тэднээс дутсангүй. Түүний мэдэлд NTV телевиз,  Гоодаль сэтгүүл багтдаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pppp eh oron gazar shoroogoo hereglejbayjij bgaa n ard tumenii horongo doo ho
IP:202.55.180.98  2014-03-26 09:42:37
ppppppppppppppp nuurs chin manai eh ornii horongo sh de
IP:202.55.180.98  2014-03-26 09:43:16
Zochin MCSn Odjargal bol jinhene bayalag byteegch. Mongoliin baharhal
IP:61.8.234.195  2014-03-26 10:09:04
zochin baharhaj bainaa.
IP:202.170.68.233  2014-03-26 10:34:15
mmm yaltchgui mongoliin shildeg biznesmenuud yumdaa
IP:202.21.113.141  2014-03-26 10:36:14
1004 Odjargal ch yhuu ene shoroo uhaj mungu olj bgaaa nuhdvvd ain bodoltoihon l baitsgaana shvv
IP:223.62.172.124  2014-03-26 10:44:40
zochin odjargal shig nileen heden biznesmen baisan bol ch ene mongol ulsiin hogjil delhiin tuwshind bhgui yu
IP:202.170.66.194  2014-03-26 11:06:38
irgen Lu.Bold, Bathuu nar er n yu dutlaa gej uls tord orj hushuu dureed baidag humuus yum...esvel oorsdiin biznesee demjuuleh gej zutgeed baidag yum uu
IP:202.131.225.147  2014-03-26 11:13:13
иргэн Эм Си Эс ЗГ,улс төрчидтэй холбоотой ч ард түмэн эх орны хөгжил рүү чиглэсэн бүтээн байгуулалт хийх сэтгэлтэй бусад нь мэдэхгүй ээ,баян гэж хэлэхэд хэцүү хүмүүс.
IP:202.131.234.50  2014-03-26 11:15:30
х Кашемир гэж зөв бичжээ, дандаа кашимер гэж буруу бичиж, буруу дууддаг
IP:103.26.194.11  2014-03-26 11:41:46
irgen Bodit medeelel oruulmaar ymaaa, ene humuus hariutslaga uureed yabj bga. Muuhai ataarhuu ayastai medeelel uguh ymalt
IP:202.70.46.200  2014-03-26 12:41:49
as apu bathuu ehnii 5d orohgui shdee
IP:180.235.182.105  2014-03-26 12:43:27
MCS Mon uranii naranhuu yasiin. BAS UDAHGUI GADAADAAS TUUHII ED IMPORTLOJ DOTOODDOO ETSESIIN BUTEEGDHUUN UIDWERLEJ GADAAD RUU ZARDAG HUN HAMGIIN BAYAN NI BOLOH BOLTUGAI
IP:112.72.11.105  2014-03-26 13:04:42
TIME MAN- NAM, AN- NAMIIN AVILGALIIN, UMCH HUVICHLALIIN, TENDERIIN MANGASNUUD.
IP:202.21.113.140  2014-03-26 13:22:41
gg Mundag yumaa buyangiin jaga bagtadguim bhda
IP:185.3.34.182  2014-03-26 14:51:36
Baasan Suuliin 20 hon jild ingej holjino geed bodohoor gaihmaaraa. Huvichlal nertei huivaldaan hulgaigaar,kontrbandi nertei huuli bus naimaagaar,hahuuli nertei toriin luivatchid zavhruulagch narin buyangaar ene heden hunhoguud ingej ih holjjee. Iim ih tsusan mor tatuulsan horongotei baij, yagaad ulstoroos zailahgui bna ?!?! Yagaad gevel ,ene bohir argaar olson mongoo huuli ba huuli busaar hamgaalah gej ingej tor ruu zutgeed bgaaan.Ed narig Toroos zailuulah Putin hezee garch ireh boloo!!!!!
IP:103.26.194.6  2014-03-26 16:19:38
kih ajil hiigeed urund orood talxnii munguu diildguiee horvoo gej
IP:180.235.186.151  2014-03-26 17:56:06
ganbaa Odjargal bol gaihaltai businessman busad n bol hog tednii bayalag gej yu baidii bugd mongoliin bayalag nyamtaishir bol udiid shorond bj bh eostoi hun
IP:88.172.166.240  2014-03-26 19:10:27
mgl huu JENKO BATTULGA BH ESTOI DOO.
IP:103.26.194.15  2014-03-26 19:16:27
zochin bathuu nyamtaishir 2 shorond baih yostoi humuus busadiig n huleen zuwshuurch boloh l yum
IP:112.72.11.67  2014-03-26 20:08:59
Odjargal Bugd luivarchid shuu dee. Odjargaliin tsever gej yu baidag yum ve. Enhbayariin mandan badraliin uyed mongoliin zarlagdaj baisan tenderiin 90 huviig avilgaar avch baisan nuhur. Gudamjind jorlon barihaas ehleed agaariin shugam, ati-giin tonog tuhuurumj geed buhniig avch, ulsiin munguur tuiliin chanargui guitsetgeluud hiij baisan nuhurduu. Shoron ruu l yavah yostoi hun..
IP:182.160.47.189  2014-03-26 22:07:10
sdak gazriin doorxi baylag chini bidnii l umch yum bgaa biz d, sdakuudaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaaaa. bidend yamarch ashiggvi, xujaa nart undur ashigtaigaar uguud bai gej uvug deedes mini tsusaa ursgaj temtsej, alaltsaj, udii boltol xamgaalj xadgalj irsen yumuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu?
IP:112.72.11.108  2014-03-26 22:59:25
taliin hovguun uneheer baharhaj bn. gadnii kampanuudaas uildveruudiig ni oruulj irj olon huniig ajiltai bolgoj eh orondoo nemer bolooroi bugded ni amjilt husie huraasan horongo tani arvjij yadarsan negendee dem bolj baigaarai bid chine MONGOLCHUUD bilee
IP:89.103.21.126  2014-03-27 02:11:04
zochin mongol biznesuudiin baharhal eh orondoo ihiig hiij buteej baiga tom biznesmenuud
IP:78.102.145.7  2014-03-27 05:30:14
zochin Uur olon mo,hgol hun iim boloosoi
IP:84.103.197.78  2014-03-27 07:19:09
zochin yanz buriin l setgegdel bna. gehdee baharhaj bna. hun bolgon iim bj chadahgui l bga biz de
IP:202.179.2.8  2014-03-27 10:04:02
Tiiinshd Miniii mingolchuud l bayan bol bid bayanaar yalgaa yu bhaw yoo goy hamag shunal hudulchlooo
IP:202.21.106.170  2014-03-27 11:58:04
Sachou Home run! Great sluiggng with that answer!
IP:206.80.52.0  2014-04-04 12:51:30
Barbieida Pecefrt shot! Thanks for your post!
IP:152.48.2.252  2014-04-06 13:20:45
wgwhkc F5HLYgmkbbcjzwndbh, [url=http://ynkkeswazqnr.com/] ynkkeswazqnr[/url], [link=http://lwhehinixynu.com/ ]lwhehinixynu[/link], http://grtirzlfdopq.com/
IP:46.161.9.6  2016-04-17 15:41:33
wtpfuea LHlBSeyvlhhfdpfcbd, [url=http://feiyicioelyu.com/] feiyicioelyu[/url], [link=http://jrixdrdcxezw.com/ ]jrixdrdcxezw[/link], http://dyblimjiawpo.com/
IP:46.161.9.6  2016-04-18 02:08:16
pshhowbv kJSi1Soefguzwmjcru, [url=http://xadbpckghiye.com/] xadbpckghiye[/url], [link=http://hhswulcgtlun.com/ ]hhswulcgtlun[/link], http://xeywkrbnoddx.com/
IP:5.101.0.130  2017-01-25 23:35:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.