Нууцаар казино тоглуулж байжээ

2008/05/24
Share |
Хүмүүс:
 Нууцаар казино тоглуулж байжээ

Япон, БНСУ-ын иргэд нууцаар, интернэт ашиглан хууль бусаар мєрийтэй тоглоомын vйл ажиллагааг долоон газарт явуулж байсныг ЦЕГ, Хэрэг бvртгэх газрын ажилтнуудтай хамтран энэ сарын 21-нд ирvvллээ. Тухайлбал, Сvхбаатар дvvргийн гуравдугаар хороо "Брау хаус" тєвийн гуравдугаар давхарт байрлах Японы хєрєнгє оруулалттай "Кастли геймин" ХХК-ийн захирал Э.Батсайхан нь интернэтийн сvлжээ ашиглан казино нууцаар тоглуулж байсныг тогтоосон юм. Эдгээр газар нь нууц vйл ажиллагаагаа 2006 оны зургадугаар сард эхэлсэн байна.

Захирал, зохион байгуулагч, программист, дилер, хєзєр холигч нийлсэн 18 ажилтан байв. Хэрэг дээрээ монгол захиралтай боловч жинхэнэ эзэн нь гадаад хvмvvс, Японоос санхvvжvvлдэг хэмээн цагдаагийнхан ярьж байлаа.

Солонгосын иргэн Шим Сён Сёп, Ча Сvн Хюн нар нь Монгол Улсад интернэтээр мєрийтэй тоглоомын хууль бус сvлжээ байгуулан ашиг орлого олон, удирдан зохион байгуулж байжээ. Интернат казино нь нууц кодтой єрєєнд байрлан казиногийн Аркади тоглоомын ширээ хоёр, Бакарет тоглоомын ширээ зургаа байсан аж. Мєрийтэй тоглоом нь 24 цагийн турш тасралтгvй явагддаг ба дилер нь тусгай зориулалтын хєзрийг ширээн дээр дэлгэж харуулах байдлаар тоглуулдаг байна. Нэг ширээн дээр 1-2 мянган ам.долларын бооцоо тавьдаг. Тоглолтын явцад Япон руу шууд дамжуулан тусгай эрхтэй хvмvvс интернэтээр бооцоо тавык тоглодог ажээ.
 

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.