“Цагаан захтай луйварчин” гэгддэг Д. Энхжаргал, Д.Энхтайван нар хэн бэ?

2014/03/27
Share |
Хүмүүс:
“Цагаан захтай луйварчин” гэгддэг Д. Энхжаргал, Д.Энхтайван нар хэн бэ?

Хулгайч л хулгайчийг бариараа” гэж чанга дуугаар хашгирдаг. Тэгвэл Тээвэр хөгжлийн банкны 8.66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайван гэгч ах дүүс, албан тушаалаараа сүлбэлдэн хийсэн “луйвар, хууль бус гэмт үйлдэл” нь илэрч, үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт тэд суух байх газраа олж  ядан, төр, хувь, гадаад дотоодгүй хэн бүхэн рүү цамнан нохой шиг боорлох болов.

 

     Энэ нь Д.Энхжаргал нар Тээвэр хөгжлийн банк буюу Транс банкны 51 хувийг луйвардан өөрсдийн болгохын тулд тус банкны багаахан хувь эзэмшигч, шалихгүй зураач  цолтой Д.Энхтайвандаа Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэх “сэтэр“ зүүж өгөн дүрд нь итгүүлснээр, түүний галзуу солиотой мэт үйлдлүүд ар араасаа хөврөх болсон.

 

     Олон улсын жишгээр банкны ТУЗ-ын дарга банкны өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох болоод цалин, хангамж авах эрхгүй байдаг ч Д.Энхтайван “Инфрастракчур” компанийн эзэмшилд байдаг тус банкны байрны 2 дугаар давхарыг бүхэлд нь эзэмшиж, ямарч түрээс, төлбөр төлөхгүйгээр том ажлын өрөө гаргуулан, өөртөө цалин хангамж олгон, яг л ”хаан“ лугаа ямбалан, шунал хүслийнхээ төлөө чөтгөр шулам мэт аашлах болж, хэн ч харсан, сонссон эрүүл бус зүйл ярьж явах болсон Д.Энхтайваны мэдрэл эрүүл эсэхэд түүний ойр тойрныхон нь хүртэл ихээхэн эргэлзэх болсон байна.

 

     Үнэн хэрэгтээ Д.Энхтайваныг Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга бус жирийн нэг багахан хувьцаа эзэмшигч болохыг нь хууль хяналтынхан ч аль эрт тогтоон, шүүх түүнийг нь эцэслэчихсэн. Тодруулбал хоёр оныг дамжин гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн тус маргаан 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэгдсэн. Энэ хуралдаанаас “Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 189 дүгээр магадлал буюу Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайваны бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, хойшлогдсон 2009.08.18-ны хурал, хувь нийлүүлэгчдийн хурлаас гарсан 1. 2. 3, 4 дүгээр тогтоолыг хүчин болгосугай“ гэж шийдвэрлэсэн нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа.

 

 

 

     Гэсэн ч Д.Энхтайван нь өөрийн  хүслээ гүйцэлдүүлж В. Армены эзэмшиж байсан банкны 51 хувийг дээрмдэн авахын тулд хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа дэвслэн, “Оюуны Ундраа” компанийг Транс банкаар дамжуулан “мөнгө угаасан“, бусдыг улсын хилээр оргуулсан мэтээр ээлжит гүтгэлгээ эрээ цээргүй тарааж яваа нь харин ч “хуучаа ярих гээд хулгайгаа ярив” гэгч болоод байна.

 

     Учир нь  “Оюуны Ундраа” компани хэзээ ч тус банкны үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Оролцох нь бүү хэл, хууль ёсны дагуу 51 хувийн хувьцааг эрх бүхий эзнээс нь нь худалдан авсан хэрнээ өнөөдрийг хүртэл тус банк нэртэй газрын хаалгаар нь ч шагайж үзээгүй. Энэ нь ч баримтаар маргаангүй нотлогддог. Харин “Оюуны Ундраа” компани хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр хүлээцтэй хандаж ирсэн нь жинхэнэ зүсээ хувиргасан рекетчин, Д.Энхтайван гэгчид өгөөш болж түүнд Монгол даяар хууль дүрэмгүй мэт аашлах боломжийг олгожээ.

 

     Сүүлийн үед Д.Энхтайван гэгч этгээдийн ичих булчирхайгүй үйлдэл хэрээс хэтэрч, хууль номын дагуу ажлаа хийж яваа төрийн албан хаагч, хууль хяналтын байгууллагууд төдийгүй иргэн аж ахуйн нэгжийн ажил хэрэг, хувийн нэр хүндэд бүдүүлгээр халдан, онц ноцтой гэмт хэрэгт үндэслэлгүйгээр гүтгэн давшилж байгаа нь жинхэнэ ичсэн хүн, хүн ална гэдгийн үлгэр болж байна.

 

     Хэрэв Транс банк Д. Энхтайваны гэгчийн хэлээд байгаа шиг мөнгө угаасан аваас нэгэн цагт Монгол банкийг ах дүүс, албан тушаалаараа эрхшээж байсан, одоо хүртэл Транс банкийг хутган үймүүлж байгаагийнх нь хувьд Д.Энхтайван, Д.Энхжаргал нартай сэжим бүрээрээ холбогдох нь гарцаагүй юм. Тодруулбал Д.Энхжаргалын урхинд орж, Монголд хөрөнгөө оруулчихаад сүүлд нь хөрөнгөө үнэгүй дээрэмдүүлэхгүй, амь нас эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд аргагүйн эрхэнд хувьцаагаа зараад явсан В.Арменаар цагаан захтай луйварчин хэмээн цоллуулсан Д.Энхжаргал гэгч тухайн цаг үеүүдэд Монгол банкинд арилжааны банкуудыг хариуцсан дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж, түүний ах Д. Энхтайван нь Транс банкны ТУЗ ын дарга, тэдний бэр дүү К.Зейниш нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 51 хувийн хувьцаа эзэмшигчдийн ямарч оролцоогүйгээр зөвхөн тэд л Транс хэмээх жижигхэн банкны үйл ажиллагааг 100 хувь удирдаж ирсэн. Монгол банк ч үүнийг албан ёсоор нотолдог.

 

     Тиймээс тэдний зарлан тунхаглаж байгаа гүтгэлгэ нь зөвхөн тэдний л сайн хийж чадах, хийсээр ирсэн цагаандаа гарсан луйвар юм.

 

     Ингээд өөрсдийгөө удам дамжсан банкирууд хэмээн өргөмжилдөг ч 20 гаруй жил болж буй Транс хэмээх жижиг банкыг салбарын мэргэжилтэн шиг биш юмаа гэхэд хүн шиг ажиллуулаад явчихаж чадаагүй, Монгол улсын банк, санхүүгийн салбарт оролцоогоороо 0,1 хувь ч эзлэхгүй, салбартаа ямарч нөлөөгүй, банк нэртэй лицензээс өөр хөрөнгөгүй болтол нь өөрсдийн гараар идэж, шамшигдуулж дампууруулчихаад хэнэг ч үгүй банкны үйлчлүүлэгчийн эрх ашиг, Монгол улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд асуудал тулгараад байна энэ тэр хэмээн ичих нүүрээ элгэндээ нааж, өөрийгөө дөвийлгөн хэвлэлийн хурал зарлаж, гадаад дотоодгүй бүгдийг нь гүтгэж, хөөчихөөд өөрөө өндөг шиг өөгүй мэт хуулийн байгууллага, төрийн ордонд ч орилож, бусдыг рекетлэн яваа ах дүү Д.Энхтайван, Д. Энхжаргал нар болон тэдний банк гэгчтэй нь холбоотой өнгөрсөн түүхийн өчүүхэн хэсгийг эргэн нэг сөхөе.

 

В. Армен, Д.Энхтайван, Д.Энхжаргал нартай хэрхэн холбогдсон бэ?

 

     2006 оны 3 дугаар сарын 31 гэхэд банкны дүрмийн санг доод тал нь 8 тэрбумд хүргэх Монголбанкны тушаал гарсанаар тухайн үед Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Лондонд ажиллаж байсан Д.Энхтайваны дүү Д.Энхжаргал гэгч хатагтай “өгөөш”-өө хайж эхэлсэн байдаг. Энэ бүхний эцэст баян банкир гэгддэг хөгшин эр В.Арминыг олж, амрагийн явдлаа эхлүүлсэн түүх нь ч тодорхой байдаг. Улмаар Д.Энхжаргал хатагтай, мань хөгшин эрийг “халуун хөнжилдөө” номхотгож дөнгөснөөр Монголбанкны үүрэгт хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө Тээвэр хөгжлийн банкинд дөрвөн сая 380 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийн, тус банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчур” компанийг 100 хувь худалдан авч монголд  анх хөл тавьсан түүхтэй. Гэсэн ч Д.Энхтайван, Д.Энхжаргал нар Арменд банкны хуурамч дүрмээ атгуулж, банкныхаа зээлийн 50%-аас дээш хувь нь найдваргүй зээл байснаа тас нуусан байлаа.

 

Хөрөнгө оруулагч В.Армений эзэмшлийн 51 хувийг үнэгүйдүүлж өөрсдийн болгохын тулд Д.Энхтайван нарын авторласан зохиомол хэргүүд хэрхэн эхлэв

 

     В. Армен бол зөвхөн хөрөнгө оруулагч. Тийм ч учраас Д. Энхтайван нарт итгэж түүнийг банкны ТУЗ-ын даргаар анх томилсон байдаг. В. Армен банкны үйл ажиллагаанд оролцдоггүй байсан бөгөөд банкны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг ТУЗ-р батлах, дүгнэх гэж жилдээ 2, 3 удаа л Монголд ирдэг байсан аж.

 

     Д.Энхтайван нарын санаа ахнаасаа л хөрөнгө оруулагчаа луйвардах, тэдний хувьцааг үнэгүй завших байжээ. Тиймдээ ч 2009 онд Д.Энхтайван нар тус банкны хяналтын багц буюу 51 хувийг эзэмшигч В.Арменийг төлөөлөн Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожиловоор “Транс” банкнаас барилга засварын ажил хийх нэрээр бэлэн мөнгө гаргуулж, дараа нь мөнгө угаасан болон залилангийн гэх зохиомол хэрэгт унаган, Ганц худагт хийгээд амжсан бөгөөд 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоор А-24 тоот хууль бус тушаал гаргуулж, гүйцэтгэх захирал Новожилов болон Д.Бадрал нарыг ажлаас нь халуулсанаар Д.Энхтайван банкны хяналтыг хууль бусаар бүрэн гартаа авчээ.

 

     Гэвч болсон үйл явдлыг эргэн сөхвөл Транс банкинд хийгдсэн гэх барилгын засварын ажлыг тухайн үед тус банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байсан Д.Энхтайвантай холбоотой  компаниар гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажлын хөлсийг тэрхүү компанид шууд “бэлнээр” гаргаж өгөхийг банкныхаа гүйцэтгэх захирал А.Е.Новожиловт тулган шаардсан байдаг. Харин А.Е.Новожилов, ТУЗ-ын дарга Д.Энхтайваны энэхүү шаадлагагыг биелүүлж түүний хэлсэн компанид бэлэн мөнгө гаргаж өгсөнөөр Д.Энхтайваны урьдчилан төлөвлөсөн зохиомол хэрэгт унасан бөгөөд А.Е.Новожиловыг “өөрийн эзэн” В.И.Арминыхаа нууц даалгаврыг биелүүлсэн мэтээр гүтгэн дээрх хэрэгтээ Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшигч  В.И.Арминыг мөн л зохиомлоор холбогдуулан, байж болох бүхий л аргаар Монголоос шахаж эхэлсэн байна.

 

     Тэрээр Арменийг “Монгол улсын хилээр оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа” гэх зэргээр гүтгэн нэгэнт хамтран ажиллах боломжгүй болгожээ. Тэр ч бүү хэл байнгын амьсгалын аппараттай унтдаг В. Арменийг Монголд хилсээр бариулж шоронд хориулж байгаад хувийг нь авна ч гэж ярьдаг байж. Тиймээс аргагүй байдалд орсон Армен Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчур” компаниа “Оюуны Ундраа” ХХК холdогдох хууль журмын дагуу зарчихаад нутаг буцсан байна. Гэтэл энэ үеэс эхлэн Д.Энхтайван Арменийг Монгол улсын хилээр оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа мэтээр ээлжит гүтгэлгээ эхлүүлсэн.

 

     Гэсэн ч үүний дараахан өнөөх олон улсад зартай, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэх В.И.Армен Монголд ирэн өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэгт холбоогүй, оргон зайлаагүй, хил гааль дээр ямар нэгэн хориг тавиагүй, хохирсон болохоос хийсэн хэрэг байхгүй, интерполоор эрэн сурвалжлагдаагүй бөгөөд Д.Энхжаргал, Д.Энхтайван нарыг “Цагаан захтай луйварчин” болохыг нь баримт нотолгоотойгоор дэлгэн Д.Энхтайван нарын аманд ёстой л өөрсдийнх нь өмхий “баас”-ыг чихээд буцсан юм.

 

Д. Энтайван нар яагаад өөрсдөө нэг ч хувь авахгүйгээр төрийн өмчийн хорооны газрын дарга, төрийн албан хаагч Ц.Нанзаддоржид өөрсдийн гэр бүлийн эзэмшлийн 49 хувиа бүхэлд нь бэлэглэх болов

 

     Анхнаасаа л Д. Энхтайван, Д.Энхжаргал нар В.Арменд  зохиомол хэрэг үүсгэн Монголоос хөөж явуулчихаад, түүний банкин дахь эзэмшлийн 51 хувийг үнэгүйгээр өөрсдийн болгох зорилготой байсан нь бас нэгэн хөдлөшгүй баримтаар нотлогддог. Д.Энхтайван нар өөрсдийн эзэмшилд байсан 49 хувь буюу 3 тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий 3920 ширхэг хувьцаагаа бэлэглэлийн гэрээ байгуулан, тухайн үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржийн 100 хувийн эзэмшлийн Хамтдаа чигээрээ гэх компанид хууль бусаар шилжүүлэх нууц гэрээг хийн, дүрмийн сандаа өөрчлөлт оруулах хүсэлтээ 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Монголбанкинд хүргүүлсэн байдаг. Банкны 51 хувийг эзэмшигч В.Армин байсаар байхад тэд яагаад өөрсдөдөө нэг хувь ч үлдээхгүйгээр Ц.Нанзаддоржид бүхэл бүтэн банкны 49 хувийг бэлэглэсэн нь тун ойлгомжтой байдаг. Тэд В.Арминыг хөөж явуулчихаад түүний хувийг нь дээрэмдэж, үнэгүй авах явуургүй төлөвлөгөөндөө хэт итгэсэндээ Ц.Нанзаддоржид 49 хувийг бэлэглэж, өөрсдөө 51 хувьтай үлдэнэ гэж тооцжээ. Харамсалтай нь тэдний хүн алхаас буцахгүй төлөвлөсөн уг ажил нь эхнээсээ бүтэлгүйтэж эхэлжээ.

 

     Хамгийн сонирхолтой нь “Хамтдаа чигээрээ ХХК” нь дээрх бэлэглэлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2009 оны долдугаар сарын 23-нд байгуулагдаж, улсын бүртгэлд нэг сая төгрөгний дүрмийн сантайгаар бүртгэгдсэн. Тиймээс ийн байгуулагдмагцаа Д.Энхтайван нараас Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг бэлгэнд авсан нь ч анхаарал татдаг бөгөөд Д.Энхтайван Ц.Нанзаддорж нарын хооронд асар том хээл хахуулийн томоохон асуудал нуугдаж байгааг илчилдэг.

 

     Учир нь 1996 оны сонгуулийн дараа буюу АН анх удаа засгийн эрхэнд гарсан, ах Д.Энхтайван УИХ-ын гишүүн болсон ч сүүлд Ардчилсан намаас хөөгдсөнөөр ороо бусгаа цагийн, үүлэн чөлөөнд тохиосон түүний улс төрчийн жүжиг хоромхон зуур төгсгөл болж, сүүлийн 15 жил лааз өшиглөж, бусдыг залилах ажилд гаршсан нэгэн.

 

     Түүний дүү Д.Энхжаргал нь Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал болж ёстой л эрх мэдэл, албан тушаалдаа бялуурч байсан үедээ ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржтой үгсэн Төрийн өмчийн банкийг өөрсдийн болгон хувиргаж өгсөнийх нь “төлөөс байжээ. Түүний төлөөсийг 49 хувиараа барагдуулсан ч В.Арминий 51 хувийг үнэгүй эзэмшинэ гэдэгтээ Д. Энхжаргал, Д.Энхтайван нар үнэнхүү итгэсэн байсан тул Ц.Нанзаддортой байгуулах гэрээ хэлэлцээрийг хийх, түүний нэр дээр компани байгуулах, Монгол банкинд хандах зэрэг бүхий л бичиг баримтыг нэг л өдрийн дотор үйлдсэн байна. Ийнхүү Ч. Нанзаддоржид 49 хувиа бэлэглэх үйлдэл нь  Новожиловт зохиомол хэрэг үүсгэсний дараа болсон байдаг.

 

 

 

     Гэсэн ч тухайн үед Ц.Нанзаддорж төрийн жинхэнэ албан хаагч тул бэлэг авч болохгүй гэсэн хариуг  Монголбанк тэдэнд өгч, дээрх бэлэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

     Тодруулбал Монголбанк үүнийг нь 2010 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 6/207 тоот албан бигээрээ: Төрийн албаны тухай хуулийн 15.1 дэх заалтанд “Төрийн жинхэнэ албан хаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн хэсгийн 9 дэх заалтанд “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа гардан эрхлэх...” гэж, 10 дахь заалтанд “Хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн удирдах зөвлөлийн болон гишүүн байх” гэж тус тус заасны дагуу энэхүү бэлэглэл хууль зөрчиж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

 

    

 

     Ийн мордохын хазгай гэгчээр анхнаасаа л бусдын хөрөнгийг завших гэсэн Д.Энхтайван нарын Төрийн өмчинд хууль бусаар эзэн суусан, “бэлэглэл”-ийнхээ цаана нуусан гэмт үйлдлүүдээ халхлан хацайлахын тулд бусдыг ор үндэсгүйгээр гүтгэн “Оюуны Ундраа” ХХК-ийн охин компани болох Инфрастракчер ХХК “мөнгө угаасан, бэлэглэл нэрээр хөрөнгө зувчуулсан” мэтээр хаа таарсан газраа хэрээ адил гуаглах болжээ.

 

     Гэвч Д.Энхтайван, Д.Энхжаргал нарын бүлэг этгээдүүдийн бэлэглэл, мөнгө угаасан хэрэг, луйварын гэмт үйлдэл нь үүгээр дуусаагүй учир тэр бүхнийг нь цаашид баримт нотолгоотойгоор дэлгэн тавих болно. Тэдний эдгээр хууль бус үйлдэлд Монголбанк ч оролцсон байдаг тул Монголбанкны удирдлага болон тэдний хамтарсан луйварын хэргийг ч мөн цаашид дэлгэх цаг нэгэнт болжээ.

 

     Үүнийг Хууль хяналтынхан зохих ёсоор шалгаж, үнэн мөнийг тогтооно гэдэгт гүнээ итгэнэм.

 

     Д.Энхтайван нар ёстой л цайчихсан “цагаан захтай луйварчид” юм даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
badral mongoliin urchuudiin evleliin hural deer hutsaad baisan bedrel ene mun bn shdee piiizda
IP:202.179.20.240  2014-03-27 20:39:26
Novshiin Enkhtaivan Ene Enhtaivan medrel lav eruul bish!!! 3 huuhedtei hugshin ehneree hayad uuriinhu baga ohintoi chatsuu huuhentei suugaad ter huuhen n bas uuriin zaluuhan nuuts amragin huuhdiig enenii huuhed gj itguuleed zalilaj amidardag gesen!!! Enhtaivan uneheer baliar nahaalni buduuleg busdig deerelhej hog shaar shig uzdeg archaagui muu Novsh!!!!!! Hohi n nugel n nudeeree garjiina hudal huurmag hol yavdagguim!!!!
IP:103.26.194.5  2014-03-28 01:21:38
ee zailuul huuhduud ni hetsuuhen aaviinhaa balgiig uureh vii dee. ohid ni Uyanga Solongo hurgechuud ni Hasaa, Bilguun geed erdenetiin sain udamtai ailiin huuhduud bdag sh deee
IP:122.254.127.67  2014-03-28 09:36:07
bold Baahan huuli bus ym hiisen talaar bichsen baina. Ene asuudliig ni shuuhees alban ysoor shalgaj shiideegui ym baina sh dee. Tord iimerhuu luivarchid olshirvol Mongol uls maani mon ch hetsuudnee.
IP:122.201.19.68  2014-03-28 10:10:53
bold Baahan huuli bus ym hiisen talaar bichsen baina. Ene asuudliig ni shuuhees alban ysoor shalgaj shiideegui ym baina sh dee. Tord iimerhuu luivarchid olshirvol Mongol uls maani mon ch hetsuudnee.
IP:122.201.19.68  2014-03-28 10:11:05
bold Enkhtaivan gedeg chini heden jiliin omno televizeer hamraa uhaad nusaa nyslaad zogsoj baisan nohor mon baina sh dee.
IP:122.201.19.68  2014-03-28 10:13:47
Bradley 7Ig89h http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.10  2015-08-10 07:33:17
Bradley gWvkDO http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:21:29
Murphy Ben International Africa ”You can definitely see your enthusiasm in the work you write. The world hopes for more passionate writers like you who aren�t afraid to say how they believe. Always go after your heart.”
IP:192.154.137.76  2015-12-18 21:10:17
Murphy Ben International Africa ”Real nice design and wonderful content material, nothing else we want”
IP:192.154.137.76  2015-12-18 21:12:29
International Murphy Ben ”Good blog, where did you come up with the knowledge in this piece of content? I�m glad I found it though, ill be checking back soon to see what other articles you have.”
IP:192.154.137.76  2015-12-18 21:15:07
Murphy Ben International ”I ve read some good stuff here Definitely worth bookmarking for revisiting”
IP:192.154.137.76  2015-12-18 21:15:34
asKes6v7ejx tamoxifen buy phenergan pill citalopram vermox where to buy valtrex
IP:46.161.9.20  2016-05-17 03:20:47
JimmiXzS y9G4wu http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.34  2016-10-14 06:54:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.