Дуулиан: Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин ноцтой гэмт хэрэгт холбогдсоныг нуун дарагдуулав уу

2014/04/01
Share |
Хүмүүс:
Дуулиан: Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин ноцтой гэмт хэрэгт холбогдсоныг нуун дарагдуулав уу

МИАТ-ийн араас шил шилээ даран хүмүүсийн ой тойнд багтамгүй их хэмжээний их мөнгө идсэн, уусан хэргийг шүүхээр шүүгдэж, зарим нь авах ёстой ялаа авч, аавын хаалга татсан. Тэдний нэг нь утаатай Улаанбаатарын минь уужуу сайхан агаартай болгоно хэмээн байгуулагдсан “Цэвэр агаар” сангийнхны шамшигдуулсан мөнгө. Дэндүү гэхэд арай л дэндүү олон хүмүүсийн эрүүл мэнд, итгэл сэтгэлээр тоглосон эдгээр хүмүүсийн шүүх хурал хэдэн өдөр дамлан болж, "Цэвэр агаар сан"-гийн экс захирал Н.Хүрэлсүхэд найман жил, нягтлан М.Хуланд долоон жил, Х.Болдмаад зургаан жил, аудит Б.Даваабаатарт 5.1 жил, БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 5.1 жил, Чимэд-Эрдэнэ 5.1 жилийн хорих ял тус тус ногдуулжээ. Харин шүүгдэгч Алтантуяад нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан.

 

Харин Б.Алтантуяа, М.Алтанбагана, Ж.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан билээ. Гэвч энэхүү бантанг хутгаж, мөнгөнөөс завшиж явсан хүмүүсийн нэг нь өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа гэх эмэгтэй байдаг талаар шуугиж эхэллээ. Тэгээд бүр ямар ч ял шийтгэлгүйгээр өнгөрсөн гээд бодохоор улс төрийн хүүхдүүд юу ч хийсэн болдог юм байна гэх хардлагыг төрүүлээд авлаа. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.