Wi-Fi-тай банкийг Кевико танилцуулж байна

2014/04/02
Share |
Хүмүүс:
Wi-Fi-тай банкийг Кевико танилцуулж байна

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс хэрэглэхэд хялбар, цагаа хугацаа хэмнэдэг хэрэглээг эрхэмлэдэг болсон. Тэгвэл энэхүү хэрэгцээг хангах зорилгоор Кевико компани Төрийн банктай хамтран тус банкны 59 салбарт төлбөргүй WiFi үйлчилгээг нэвтрүүлээд байна.

 

Энэхүү үнэгүй Wi-Fi үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгч та Төрийн банкны салбаруудаар үйлчлүүлэхдээ Wi-Fi дэмждэг бүх төрлийн төхөөрөмжийг ашиглан интернэт орчинд аялах, өөрийн хэрэгцээт шаардлагатай мэдээ мэдээллээ авах, чухал шаардлагатай мэйл илгээх, дурын банкны дансруу мөнгө шилжүүлэх, цахилгаан, контор, СӨХ болон бусад хэрэглээний төлбөрөө төлөх, Төрийн банкны салбар, АТМ-ын байршил, цагийн хуваарь харах, валютын ханш лавлах болон банкны бусад үйлчилгээг авах зэрэг цахим орчинд хийх боломжтой ажлуудыг ямар нэгэн үнэ төлбөргүй хийх юм.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Кевико компанийн 7777-7778, Төрийн банкны лавлах 1800-1881 утаснаас авах боломжтой

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!