Хүмүүс: Баяр Санж | |
АНУ-аас жиргэгч @SurenaTumen, жиргээч @Yagtiime, @codename_mobius нар өчигдөр экс Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баярын АНУ дахь тансаг хаус болон утасны дугаарыг оруулжээ.
Түүний тансаг хаус 3.853.000 ам.долларын үнэтэй гэж SurenaTumen жиргэсэн бөгөөд энэхүү харш АНУ-ын Вашингтон мужид байрладаг байна. Мөн түүний цэцэрлэгт хүрээлэндээ зүлгээ услаад зогсож байгаа гэх зургийг ч оруулсан байна. Түүнчлэн жиргээчдийн олж гаргаж тавьснаар эх орондоо бараг харагдахаа байсан С.Баяр 2007 оны 11-р сарын 29-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт 895,000 ам.доллараар худалдан авсан орон сууцаа 1,195,000 ам.доллараар үнэлсэн. Тэрээр 2008 онд үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 16,000 доллар төлж, сард 4950 доллараар түрээсэлсэн” хэмээжээ. Ямар ч боловч цахим ертөнцөөр С.Баяртай холбоотой дуулиан дэгдлээ. Үнэхээр энэхүү мэдээлэл үнэн бол ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д нэлээд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй болж таарч байна. Ямар эх үүсвэрээр ийм үнэтэй тансаг хауснуудыг олж авсан нь сонирхолтой.