Твиттэрийн хатан хааны төрсөн өдөр

2014/04/07
Share |
Хүмүүс:
Твиттэрийн хатан хааны төрсөн өдөр

Хүссэн хүсээгүй олны анхааралд өртөж ажиллаж буй салбарууд нь аль хэдийн сошил ертөнцөд хүч түрэн орж ирсэн А.Урангоогийн төрсөн өдөр твиттэр болон фэйсбүүк хэрэглэгчидийн дунд бас л хүчтэй шуугиан тариад өнгөрлөө. Өөрийнх нь талаархи хэр баргийн мэдээлэлд ам нээгээд бдаггүй А.Урангоо-н ikon.mn-д өгсөн ярилцлага сошил ертөнцөд 567 share буюу хамгийн их share авсан ярилцлага болжээ.


Олны хэл аманд бухимдсануу яасан тэрээр төрсөн өдрөөрөөцахим хуудсандаа өөрийнхөө танилцуулгыг бичжээ

 

Төрсөн өдрөөрөө би та бүхэнд өөрийгөө танилцуулая.

 

"Ороо хураасангүй, аяга тавгаа угаагаач" гээд ээждээ загинуулдаг энгийн л Монгол охин. 2хон жилийн өмнө хайртай аавыгаа алдаад айлын том охины үүргээр ээж дүү 2-оо авч явах том хариуцлага надад ирсэн. Аавыгаа алдсан хүнд үедээ хариуцлагатай амьдрах амьдралынхаа мастер төлөвлөгөөг дотроо бодож зориглосоор бүх зүйлийг өөрийнхөөрөө хийдэг гүжүүд зангаараа зорилгынхоо суурийг цутгах салбараа сонгохоор ажиллаж явна.

 

Аавынхаа гутлаа далий гишгэж өмсдөгийг нь, сайхан дуу сонсоод уярч нулимс унагадагийг нь, ажлыг гялс манас хийдгийг нь ёстой өвчөөд дуурайсан - Ховд нутгийн Дөрвөд гаралтай аавын охин. Цэцэрлэг сургуулийн амралтаар Ховд нутгийн Чоно Харайх голын эрэгт амрааж, Гэзэг сайхан ууланд авирч, ингэний хоормог уудаг, тэмээний ботгонд дуртай хүүхэд бсан. Одоо ургийн овог минь аавын минь төрсөн нутгийн голын нэр "Чоно-Харайх" гэж явдаг юм.

 

Цэцэрлэгт байхаас маань авахуулаад аав надад Дөрвөд биелгээ сурган уралдаан тэмцээнд олон удаа түрүүлж байжээ. Бүжиглэдэг бсан Дөрвөд биелгээний ая нь одоо хүртэл миний чихэнд явдаг юм. Үндэс угсаа, ёс заншилаа хүндлэх том хүмүүжил бсан бжээ гэдгийг олон жил гадаадад амьдарсныхаа дараа ухаарсан. 4настай жоохон байхадаа ээжийнхээ оёж өгсөн Дөрвөд цэгдэгийг өмсөөд тайзны голд эгдүүтэй бүжиглэж Хүүхдийн ордон дүүрэн хүмүүсийн хайрыг татаж бсан тухай ярих болгонд ээжийн минь нүдэнд оч асдаг юм.

 

Үйлэнд уранаар нь миний ээжийг хүмүүс танина. Аав дүү бид 3 ээжийнхээ гараар сэтгэлээ шингээн нойроо хасан байж оёсон хувцасаар гоёдог бсан. Тухайн үед гадаадаас л гоё хувцас авдаг бсан үе. Яг картын барааны дараах үе юмуу даа. Ээж ямар л бол ямар, тэр тусмаа Европ загварын бүх хувцасыг Бурда сэтгүүл үзээд жижигхэн хувилбараар надад оёоод өгчихнө. Оюутан байхадаа ээж их олон тэмцээнд оёдолоороо түрүүлж тэр л хувцасуудыг нь өмсч өссөн болохоор одооч би хувцсандаа хүндэтгэлтэй ханддаг. Муухай хувцас ч өмч чаддаггүй, бдаг ч гүй. "Дөрвөд эмэгтэйн цэгдэг" ээжийн маань хамгийн том бүтээл бас би ээждээ л загвар өмсөгч нь байлаа. Ээж намайг цэцэрлэгт байхад анхны костюм пиджакыг оёж өгсөн юм. Өвөөгийнхөө сонинг авахаар шуудангийн салбарт очих зам бол миний загварын тайз байлаа. Баатар даргын ач ганган Урангоо гээд би 21-р хайрцагнаас өвөөгийнхөө сонинг авахаар хүн болгон миний хувцасыг гайхна. Би ч дуулаал, бүжиглээд, хэд алхаал хөнгөхөөн олон хүний хайрыг татчихдаг ганган охин байлаа. 1954оны эмээгээс маань удам дамжиж ирсэн оёдолын машин юу нь ч эвдрээгүй манайд бдаг юм. "Урангоо" нэрний маань билэгдэл ээжтэй минь удамтай минь холбоотой. Бас улсын рекордыг хэд хэд эвдэж тэшүүрийн спортын мастер цолтой даруу төлөв овогүй залуухан харагддаг, одоо бол хүмүүс ээжийг маань бизнэссмэн, үндэсний үйлдвэрлэгч гэдгээр мэддэг, хөдөлмөрч ээжийн охин. Ээж нь ийм төлөв даруу хүн бхад охин нь их өөр юм гэж хэлэх хүмүүс бхад, ч ийм ээжийн хүмүүжилтэй охин яагаад ч буруу юм хийхгүй гэх нэг нь бас бна. Ээж минь Б.Баатар багшийн дунд охин. Миний өвөө Орост түүх эдийн засгийн сургууль төгссөн, 35жил намын үүрийн дарга хийсэн жинхэнэ коммунист дарга. Уйгаржин Монголоор Дал, Үнэн сонин хуулан бичлэг хийлгэдэг, шатраар өвөөг хожихгүй бол чартаа тоглуулдаггүй, модтой чихрийг шуудай шуудайгаар нь авчирч өгнө гэж хуураад онцын онц дүнтэй сурагч болгон хүмүүжүүлсэн. Сайхан бичигтэй гэж хүн болгон намайг магтдаг. Америкт байхадаа цагийн $35-р хуримын зар, урилга гараар бичиж өгөөд хөөрхөн мөнгөтэй болчихдог бсан оюутан даа би. Миний өвөө "Өнөөдөр намайг 45хан настай бхад өвөө болгосон миний охин" гээд сууж бгаа. Тоогоо алдсан олон шавьтай, гавъяа шагналуудын дээд бүгд миний өвөөд бий. Хаанаас ч юм нэг Casio хөгжим аваад өгчихсөн юм эмээ маань хөгжимөө тоглоод дуугаа дуулаад л, өвөө минь номоо бичээд л... Өвөө олон жил намайг гадаадад сураад ирсний дараа анхныхаа номыг намайг редакторлох даалгавар өгсөн. Бүтэн ном редакторлоод дуусахаар миний ярих бичих, үгийн болон утгын чадвар гэнэт Монгол хэлээр засах гээд л олон талаар дээшилсэн. Ясны багш хүн бгаа биз өвөө маань?

 

Нийгэм гэдэг давхар хүрээлэл бүгдийг хамарч байдаг хойно хаана ч юуч хийж авсан өөрөөс болон өрөөлөөс шалтгаалах олон хүчин зүйлс гарч ирж тулгарч бдаг. Сэтгэл минь шантрахгүй, зорилго маань олон улсын хэмжээнд болохоор бүгдийг өөрөө хийж туршлагажина гэж боддог болохоор амбицтай. Тэхдээ амбиц гэдэг чинь зорилготой хүнд л бдаг юм!

 

Мөнгөгүй үед хүний толгой маш сайн ажилладаг. Мөнгө олдог болоод эхлэхээр эрсдэлгүй эргэлдүүлэх тухай бодож эхэлнэ. Энэ л үе дээрээ явж бгаа залуу бүсгүй бна даа.

 

Хааяа боддог л юм. Хэтэрхий ч сошилд нээлттэй бгаад бдымуу гэж... Олон жилийн дараа энэ бүх тэмдэглэлээ, хийж оролцож бсан ажлуудаа өөртөө хадгалах түүх гэж хардаг. Өвөө маань: Үг хийсээд л явчихна, ном бол үлдэнэ гэж надад зориулж бичсэн шүлэг дээрээ бичсэн бсан. Тиймээ энэ орчин миний л түүх болох юм, бусад хүмүүст хэнд ч хэрэггүй.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
olmnzrcpov DJ5doIqhyvkanokugu, [url=http://ulroztjxczem.com/] ulroztjxczem[/url], [link=http://gifgdwoctzdk.com/ ]gifgdwoctzdk[/link], http://krutlcdcbbhp.com/
IP:5.188.84.43  2019-11-08 22:05:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.