Хүмүүс: |
Азийн модель” агентлагаас зохион байгуулсан загвар өмсөгчдийн нөхөрсөг тэмцээн энэ удаад “гар зодоон”-оор өргөжив. Тайзнаа гунхдаг загвар өмсөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдсөн тэмцээн уг нь сонирхолтой болж, “Монгол модель”, “Торго”, “Era”, “Andra”, “Азийн модель” агентлагийн загвар өмсөгч, охид хөвгүүд нар оролцсон.Гэтэл тэмцээн ид дундаа өрнөж байтал “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт казак загвар өмсөгчтэй зодоон үүсгэж, бөөн будилаан дэгдэв.
Уг нь сагсан бөмбөгөөр өрсөлдөх ёстой хоёр загвар өмсөгч спорт зааланд барьцалдаж аван хоёр биенээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч “Ална, тална” гэлцэж, Н.Эрдэнэцогтын өмсөж явсан хар савхин хүрэм, подволькоо урагдтал зодолдлоо. Топ модель Болормаа догширсон хоёрыг зохицуулах гээд дийлсэнгүй.
Уг нь олны танил хүмүүс хаана яаж явахаа мэдэх л ёстой баймаар юм. Эцэст нь бааранд тайчих үзүүлбэр үзүүлдэг Н.Эрдэнэцогт хувцсаа салам уруулсан ч...
үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...