Б.Отгонбаяр: Миний дүүг алсан Б.Төмөрбаатар сул чөлөөтэй, харин сэтгэцийн өвчтэй дүү нь өмнөөс нь хоригдож байна

2014/04/07
Share |
Хүмүүс:
Б.Отгонбаяр: Миний дүүг алсан Б.Төмөрбаатар сул чөлөөтэй, харин сэтгэцийн өвчтэй дүү нь өмнөөс нь хоригдож байна

Өнгөрсөн онд 21-хэн настай Б.Цэдэн-Иш бүсгүй найз залуу болох Г.Алтанхүүгийн хүчирхийлэлд өртөн амиа алдсан аймшигт хэрэг гарч, нийгэм тэр чигээрээ цочирдсон. Энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдээгүй. Монголын хуулийг гууль болгогчид энэ хэргийг хаацайлаад өнгөрөх гээд байна. Тэгвэл мөн адилхан 21 настай Ө.Алтанзул гэх бүсгүй учир битүүлгээр нас барсан хэрэг 2012 онд гарсан.

Тухайн хэргийг эргэн сануулбал, Талийгаач Ө.Алтанзулыг 2012 оны аравхоёрдугаар  сарын 15-ны орой найз залуу болох Б.Төмөрбаатар дуудаж цугтаа Баянзүрх дүүргийн V хороонд орших  гэрээс нь холгүй “Цайз караоке” бааранд орсон аж.

Найз залуу болох Б.Төмөрбаатар тухайн үед хоёр найзтайгаа хамт явж байсан бөгөөд орой 23.00 үед баарнаас гарсан байна. Энэ хэргийн талаар тухайн бааранд ажиллаж байсан гэрчүүд мэдүүлэхдээ “Тэд дөрвүүлээ орж ирсэн. Баарнаас гарахдаа гурван залуу нь ихэд согтсон байсан. Харин цуг явж байсан Ө.Алтанзул эрүүл гарсан” гэж мэдүүлэг өгчээ.

21 настай бүсгүй баарнаас гараад гэртээс харих замдаа зулай цоорсон, тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүй байсаар байгаад 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө буюу төрсөн өдрийнхөө өмнөх өдөр учир битүүлгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан.

 

Тухайн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон юм. Шүүх хурлын талаар талийгаачийн нагац эгч Б.Отгонбаяртай ярилцлаа.


-Б.Төмөрбаатар талийгаачтай хэдэн жил үерхсэн бэ, ер нь та хэр сайн таних вэ?

-Б.Төмөрбаатарыг 2009 оноос эхлэн мэднэ, эхнэр хүүхэдтэй байсан. Авгай, хүүхдээ дарамталж, зодож нүддэг байсан учраас эхнэр нь салаад явсан. 2012 оны долдугаар сард анх манай дүүтэй нь танилцсан юм билээ. Анхнаасаа бид бүхэн найз залууд нь дургүй байсан. Дөнгөж миний дүүтэй танилцаж байхдаа талийгаачийн ээжтэй маргалдаж, зодсон байсан. Хажуу хашааны бүх хүмүүс харж байсан. Тэгээд манай эгч цагдаа шүүхэд өгнө гэж хэлэхэд “Надад Баянзүрх дүүргийн цагдаагаас дарга нь хүртэл үйлчилнэ” гэж дарамталсан байсан.

-Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлж өгөөч хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал бичсэн гэсэн. Энэ талаар?

-Миний дүүгийн харамсалтайгаар амь насаа алдсан энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж өгөөч хэмээн Ерөнхийлөгчид хандсан. Мөн Ерөнхий прокурор Д.Дорлигжавт мөн хүсэлт илгээсэн. Та бүхэн энэ хэргийг анхааралдаа аваач гэж хүсэж байна. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr ГидропоР½Ð¸ÐºÐ° тольяттР¸ Микс закладкР° москва экстази чат Экстази купить в казани ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в СковороР´Ð¸Ð½Ðµ ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ШебекинРµ ЗакладкР¸ соли кетамин как наркотиРº ÐÐ²Ñ‚Ð¾Ñ†Ð²ÐµÑ ‚ущие феминизР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ñ‹ е почему ограничРµÐ½ доступ к сайту купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы Холм Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ а pvp конопляР½Ñ‹Ðµ бошки Кекс с марихуаР½Ð¾Ð¹ купить Хэш Элиста купить Герик ЦимлянсРº закладкР¸ героина купить в кемеровР¾ атропин доза Купить спайс иркутск Купить бошки в Ханты-Ма
IP:46.161.61.20  2018-02-23 09:36:28
carabanda 28ps biz обход блокироР²ÐºÐ¸ купить ханка Ардатов группа амфетамР¸Ð½ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ленинск-
IP:5.62.159.250  2018-02-23 18:31:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.