Фейсбүүкийн зурагнаас бяцхан охиныхоо нэг нүд нь хараагүй байсныг мэджээ

2014/04/08
Share |
Хүмүүс:
Фейсбүүкийн зурагнаас бяцхан охиныхоо нэг нүд нь хараагүй байсныг мэджээ

Сара Тайлор гэгч эмэгтэй өөрийн 3 настай бяцхан охиныхоо зургийг нь фэйсбүүк хуудсанаа хийжээ. Харин түүний найзын Стэйси Картер Райли охины зүүн нүд нэг л биш гялайж харагдаж байгааг анзаарсан байна.

Тэрээр найздаа “Энэ зүгээр л харанхуйд авсан зураг учир нэг нүд нь камернаа гэрэлтэж харагдаж байж магадгүй гэхдээ Райлигийн нүдэнд ямар нэгэн асуудал байх шиг надад санагдлаа ” хэмээн хэлсэн байна. Тэр орой нь охины эцэг эх нэлээд хэдэн зураг дарж үзэхэд энэ нь камерны гэрэл биш байсан нь ойлгомжтой болжээ.

ohin2

Тэрбээр охиныг эмнэлэгт үзүүлж харааг нь тогтоолгоход бяцхан охин зүүн нүд нь хараагүй байсан аж. Тэд энэ бүх хугацаанд бяцхан охины зүүн нүд нь сохор гэдгийг мэдээгүй явж байсандаа их цочирдсон байна. Хэрвээ эртхэн илрүүлээгүй байсан бол тэд охин нь 100,000-д нэг тохиолддог ховор нүдний солонгын өвчинтэй гэдгийг мэдэхгүй өнгөрөх байсан бөгөөд охин нь бүрэн сохрох аюултай байсан гэнэ.

Дугуй унах дуртай бяцхан охинд сохор хүний шинж тэмдэг огтхон ч илэрдэггүй байжээ.ohin3 ohin4 ohin5

Тэд:” Бидний амьдралд анхаарал тавьж, охины минь зургийг сайн ажиглаж, хэлж өгсөнд найздаа маш их баярлаж байна” гэжээ.

 

 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.