Хуримынхаа даашинзнаас өөр хувцас өмсдөггүй эмэгтэй

2014/04/08
Share |
Хүмүүс:
Хуримынхаа даашинзнаас өөр хувцас өмсдөггүй эмэгтэй

47 настай Шан Жунпенг хэмээх Хятад бүсгүй сүүлийн 10 жил хуримын даашинзнаас өөр хувцас өмсөөгүй гэнэ. Учир нь түүнийг 18 настай байхад гэрээс нь нэгэн хөгшин эр хулгайлан авч явж, хүчээр гэрлэжээ. Тэрээр хүчээр гэрлэсэн хөгшинтэй 15 жилийн турш хамт амьдрахдаа тэр эхнэр биш яг л шоронгийн хоригдол шиг байсан гэнэ.

 

dressШан Жунпенг 15 жилийн дараа нөхрийнхөө гэрээс оргосон бөгөөд Шиан тосгоны нэгэн настай эмэгтэйтэй танилцан тэднийд амьдарч байгаад 2004 онд уг эмэгтэйн төрсөн дүүтэй нь гэрлэсэн байна. Өөрийн хүссэн хүнтэйгээ гэрлэсэн тэрээр амьдралынхаа хамгийн жаргалтай мөч болох хуримын өдрийнхөө хувцасыг хэзээ ч тайлахыг хүсэхгүй аж. Тиймээс л хуримын даашинзаа 10 жилийн турш өмсөж байгаа гэнэ. dress3Шан Жунпенг нь хуримынхаа өдрөөр өмссөн нэг даашинз мөн хуримынхаа дараа уг даашинзтайгаа адилхан гурван даашинзыг өөрөө оёсон гэнэ. Тэрээр уг дөрвөн даашинзаа ээлжлэн өмсдөг бөгөөд өөр хувцас өмсдөггүй аж. dress4Тэр хэлэхдээ: “Миний талаар хүмүүс юу гэж ярих нь надад хамаагүй. Учир нь миний хуримын даашинз бол миний амьдралын нэг хэсэг. Би насан туршдаа хуримын даашинзаа өмсөх болно. Би одоо үнэхээр аз жаргалтай амьдарч байна.” хэмээжээ. dress5

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.